Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Зөвшөөрөлгүй уурхай иргэдийн аюулгүй байдалд нөлөөлж байна

2017-1-06
0
ЖИРГЭХ

Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалангаар ахлуулсан ажлын хэсгийнхэн өнөөдөр Налайх дүүрэг дэх уурхайн нөхцөл байдалтай танилцав. Ажлын хэсэгт цагдаа, мэргэжлийн хяналт, онцгой байдлаас гадна Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Уул уурхай, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах чиглэлийн бүх байгууллагын төлөөлөл багтсан байна.

Налайхад ашигт малтмалын тусгай, хайгуулын болон ашиглалтын зөвшөөрөлтэй 75 аж ахуйн нэгж байдаг. Үүний 34 нь түүхий нүүрсний ам байдаг аж. Эдгээрийн 6 нь техник, эдийн засгийн үндэслэл, уулын ажлын төлөвлөгөөгөө батлуулаад лицензээ авсан байна. Түүнчлэн Налайхын уурхайд зөвшөөрөлгүй 98 ам, цооногт 1300 гаруй хүн ажиллаж байгаагийн 30 хувь нь л Налайх дүүргийн бүртгэлтэй оршин суугч бусад нь ямар ч бүртгэл, мэдээлэлгүй, хаанаас ирсэн нь тодорхойгүй иргэд байдаг гэнэ.

 

Энэ талаар Налайх дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга Г.Ганзориг  “Мэргэжлийн хяналтын байгууллагаас бүтэн жилийн турш өдөр болгон шахуу хяналт, шалгалт хийдэг. Манай байгууллагын зүгээс суурьшлын бүсэд байгаа уурхайнуудыг эрх зүйн орчноор алийг нь ч хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь энд зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж ганц ч байдаггүй. Гэсэн хэдий ч аюулгүй байдлын үүднээс Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтраад жилд 3-4 удаа уурхайд ирж сургалт явуулдаг. Иргэдийн өөрсдийн хэнэггүй, хайнга байдал амь насанд нь нөлөөлж буй ойлгодог ч тоодоггүй. Хамгийн сүүлийн жишээ гэхэд өнгөрсөн оны 12 дугаар сарын 28-нд газар дор ажиллаж байсан нэг иргэн агааргүйдлийн улмаас  амь насаа алдсан харамсалтай тохиолдол гарлаа. Өнгөрсөн онд 12 уурхайчин амь насаа алдаж, 26 иргэний амь насыг онцгой байдлынхан аварсан” гэж ажлын хэсгийнхэнд танилцууллаа.   

 

Зөвшөөрөлгүй уурхайчид цахилгаанаа хулгайгаар авдаг

 

Түүнчлэн Налайх дүүргийн II хороо Нарлаг орчмын газар нь Төмөр замын тухай хуулиар улсын хамгаалалтын бүсэд байдаг юм байна. Гэтэл сүүлийн жилүүдэд уг тусгай бүсэд аж ахуйн нэгжүүд ямар ч зөвшөөрөлгүй дураараа уурхайн ам нээж ажиллуулж байгааг оршин суугчид эсэргүүцэж буйгаа илэрхийллээ. Хуулийн дагуу төмөр замаас 200 метрт байх ёстой ч амьдрал дээр 20 метр ч хүрэхгүй зайд уурхайн ам нээсэн байна.

 

Налайх дүүргийн II хорооны оршин суугч Р.Болдгэрэл “Манайхаас 100 метрийн зайд байх уурхайн амуудын газар доорх суваг уртасч оршин суугчдын эзэмшлийн талбайд орж ирлээ. Өөрөөр хэлбэл, бидний амьдарч буй газар доогуураа хөндий болчихсон гэсэн үг. Манайх энэ байшингаа бариад 10 орчим жил амьдарсан. Гэтэл өнгөрсөн жилээс газрын цууралт маш эрчимтэй явагдаж, нам даралтаар халаадаг хоёр давхар тохь тухтай байшиндаа амьдарч чадахгүйд хүрээд байна. Нэг л өдөр байшинд цууралт өгсөн одоо нэг л өдөр нурж унахыг нь харах бололтой. Ингээд аргагүйн эрхэнд 5 ханатай гэр түрээсэлж байна. Зөвшөөрөлгүй эдгээр аж ахуйн нэгж цахилгаанаа ч мөн хулгайгаар авдаг. Үүнийг зогсоох хэрэгтэй” гэв.

 

Налайх дүүргийн II хорооны оршин суугч Д.Сарантуяа “Манайх энд амьдраад 5 гаруй жил болж байна. Шөнө бүр тэсэлгээ хийж байгаа нь сонсогддог. Тэсэлгээ хийж, ухах бүрт оршин суугчдын амьдардаг газарт цууралт үүсдэг. Доогуураа хөндий хөрсөн дээрээ цууралт өгсөн, энэ газар хэзээ мөдгүй цөмөрхөд бэлэн болсон гэсэн үг. Бидний амьдрах орчин нөхцөл маш хүнд боллоо. Яаралтай энэ амуудыг хаахгүй бол олон айл орон гэргүй болоход бэлэн болчихоод байна. Хамгийн гол энэ аж ахуйн нэгжүүд зөвшөөрөлгүйгээс гадна цахилгаанаа хулгайгаар авдаг. Энэ талаар шат шатны байгууллагад хандсан. Өнөөдөр нийслэлийн Засаг даргын орлогч өөрийн биеэр ирж, бидний байдалтай танилцаж байгаад баяртай байна” гэлээ.

 

Уурхайн амуудыг цэгцлэх хэрэгтэй гэв

 

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан Налайхын уурхайн нөхцөл байдалтай танилцсаныхаа дараа “Уурхайн ажил бол маш аюултай, хүнд ажил. Гэтэл уурхайчдын хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангасан ам ганц ч алга. Өнөөдрийн байдлаар 100 орчим аманд иргэд үйл ажиллагаа  явуулж байна гэсэн мэргэжлийн хяналтын газрын мэдээлэл бий. Энд ажиллаж байгаа иргэдийн хувьд ямар ч бүртгэлгүй байна. Тэгэхээр өнөөдрийн байдлаар уурхайчдын аюулгүй байдлыг хангах ямар ч боломж алга гэсэн үг. Мэргэжлийн хяналт, цагдаагийн байгууллагаас хяналт, шалгалт хийгээд лацдаад явахад маргааш нь онгойлгох жишээтэй. Тиймээс Налайхын уурхайд ажиллаж байгаа болон суурьшлийн бүсэд амьдарч буй иргэд төрийн байгууллагатай хамтарч аюулгүй орчинд эрүүл ажиллах орчин нөхцөлөө бий болгох хэрэгтэй. Яагаад гэхээр уурхайн ам суурьшлийн бүсийн хаяанд тулчихсан үйл ажиллагаагаа явуулж байна. Бүр айл гэрийн доогуур тэсэлгээ явуулж байна гэж иргэд хэлж байна. Энэ нь байж боломгүй зүйл. Эрдэнэт хүний амь настай шууд хамааралтай хэрэг учраас асуудлыг яаралтай шийдвэрлэх шаардлагатай. Ажлын хэсэгт мэргэжлийн байгууллагуудын  санал, дүгнэлтийг нэгтгэж нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд оруулж, танилцуулна. Ерөнхийдөө Бичил уурхай буюу Нөхөрлөл бий болгох хэрэгтэй юм байна. Ингэснээр бүртгэлгүй иргэдийг бүртгэлжүүлж, улмаар төрийн байгууллага тэдний аюулгүй байдлыг хангах эрх зүйн нөхцөл бүрдэнэ” гэсэн юм.

 

Ажлын хэсгийнхэн Налайх дүүргийн хуучин Уурхайн оффис орчмын нүүрсний амуудад мөн очив. 1990 оноос хувьчлагдсан хуучин уурхайн оффисын балгас болсон газрын нүүрсний нөөц дууссан учраас ухсан нүхийг ашиглан хог хаях цэг болгожээ. Гэвч нүүрс авахаар Налайхыг зорин ирэх иргэд энд ил задгай хогоо асгачихаад явчихдаг юм байна. Хэдийгээр хогийн цэг ч гэлээ заасан газарт буюу ухсан нүхэнд бус ойр орчмыг хавтгайруулан хог асгадаг нь хэн бүхний нүдэнд ил харагдаж байв.

 

Уурхайчдын болон оршин суугчдын эрүүл, аюулгүй байдлыг бий болгохын тулд нөхөрлөл бий болгож, зөвшөөрөлгүй нүүрсний амуудыг цэгцлэх нь зүйтэй байгааг албаныхан онцолж байлаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.  

 
0
ЖИРГЭХ
Санал болгох
"UB food festival” олон улсын хоолны өдөрлөгт 30 аж ахуйн нэгж 18 үндэстний хоол, зуушаар үйлчилж байна
Түүхэн өв соёлоо сэргээн таниулах үзэсгэлэнгийн  түр байгууламж баригдана
“Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
    45 мин
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь гуравдугаар байр эзлэх бол?
    54 мин
  • "UB food festival” олон улсын хоолны өдөрлөгт 30 аж ахуйн нэгж 18 үндэстний хоол, зуушаар үйлчилж байна
    1 цаг 5 мин
  • ФОТО: “UB Food Festival-2026” нь Д.Сүхбаатарын талбайд дөрөвдүгээр сарын 17–26-ны хооронд зохион байгуулагдана
    5 цаг 7 мин
  • Наполи vs Лацио: Сери А-ийн 33-р тойргийн гол тоглолт
    5 цаг 22 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    5 цаг 35 мин
  • Түүхэн өв соёлоо сэргээн таниулах үзэсгэлэнгийн  түр байгууламж баригдана
    5 цаг 42 мин
  • Премьер лигийн 33-р тойргийн онцлох тоглолтууд: Аваргын өрсөлдөөн, Мерсисайд дерби, Аваргуудын лигийн төлөө тулаан
    5 цаг 43 мин
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
    5 цаг 50 мин
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
    18 цаг 32 мин
  • 2026 оны NBA Плэйоффын тойм: Аваргын төлөөх 4 гол өрсөлдөгч
    18 цаг 33 мин
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
    20 цаг 8 мин
  • МУГТ Л.Энхрийлэн Азийн аварга боллоо
    20 цаг 15 мин
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
    21 цаг 26 мин
  • П.Батбаатарыг Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын даргаар томиллоо
    22 цаг 40 мин
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
    22 цаг 54 мин
  • Эрчим хүчний салбар дахь хувийн хэвшлийн оролцоо ба төрийн дэмжлэг хэлэлцүүлэг боллоо
    22 цаг 54 мин
  • Oнц хүчтэй салхи, шороон болон цасан шуурганы аюултай болон гамшигт үзэгдэл ажиглагдана
    23 цаг 12 мин
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
    Өчигдөр 14 цаг 26 мин
  • Реппер D4vd өсвөр насны охиныг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэн баривчлагджээ
    Өчигдөр 13 цаг 58 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Зуун жил ганцаардсан хүн
  • О.Цогтгэрэл өөрийн цэргүүдээр Үндэсний Бодлогын Хороог бүрдүүлэв
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
  • Грекийн цагдаа нар цагаачдыг хөөн гаргах ажиллагаандаа цагаачдыг ашиглаж байна
  • Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
  • Грекийн цагдаа нар цагаачдыг хөөн гаргах ажиллагаандаа цагаачдыг ашиглаж байна
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 27 нэмэгджээ
  • НҮБ: Ормузын хоолойг хаах эрх мэдэх хэнд ч, аль ч улс оронд байхгүй
  • С.Нарангэрэл: УИХ “Ёс зүйгүй” гишүүнийг хаацайлан дархлагч болох ёсгүй
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК