зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

М.Намсрай: Шашны талын хүмүүс цаг тооны бичгийг санаатайгаар будилуулж, худлаа хэлж байна

2017-1-24
0
ЖИРГЭХ

Хаврын тэргүүн сарын шинийн нэгэн буюу сар шиний баяр хэзээ болох талаар эргэлзээ төрүүлсэн мэдээллүүд сүүлийн үед ихээр хөврөх болов. Тодруулбал Шар зурхайд цагаан сарыг энэ сарын 28-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлэх ёстой хэмээн тайлбарлаж байгаа бол Төгсбуянтын зурхайд хоёрдугаар сарын 27-ны өдөр тохиож байгаа хэмээгдэж байна. Тэгвэл монгол төрийн цаг тооны бичиг нь эдгээрийн чухам алийг нь баримтлах ёстой, хэзээнээс эхлэн ямар зарлигаар цагаан сараа тэмдэглэх болсон талаар Монголын зурхайчдын холбооны тэргүүн Шар зурхайч М.Намсрайтай уулзаж ярилцлаа.

 

 

-Та энэ жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгэнг нэгдүгээр сарын 28-ны өдөр тэмдэглэх нь зүйтэй хэмээн үзэж байгаа. Гэтэл үүнийг эсэргүүцэх хүн олон байна. Тэгвэл та энэхүү үндэслэлээ тодорхой тайлбарлаж өгөөч?

 

-Шар зурхайн ухаан гэдэг чинь өнөөдөр М.Намсрайн зурхай гэгдээд байгаа болохоос биш энэ цаг тооны бичгийг Чингис хаан чиглүүлж, Хубилай хаан хуульчилж өгсөн цаг тооны бичиг юм. "Цагийг мэдээлэх зурхай" буюу Монгол шар зурхай бол байгаль, хүн хоёрын дээд зохицлыг маш сайн тооцсон, Монгол төрийн сонгодог зурхай. Гол нь байгаль дэлхийн аяг, араншинг үндэслэж, цагаан сарыг нэгдүгээр сарын 28-нд гэж үзэж байгаа юм. Ер нь би сүүлийн 20 гаруй жил цаг тооны бичгийг мутарлахдаа тэнгэр, байгаль хангайтай зохицож байгаа эсэхийг үргэлж нягтлан шалгасан.

 

-Цаг тооны бичгийг тэнгэр хангайтай зохицож байна уу гэдгийг шалгасан гэлээ. Үүнийгээ жаахан тодруулаач?

 

-Шар зурхайн цаг тооны бичигт тэнгэр гэсэн тэмдэглэлээр тухайн өдөр тэнгэр хангай муухайрахыг, хас тэмдэгээр дэлхий дахинд байгаль цаг уурын аюулт үзэгдэл тохиохыг тэмдэглэдэг. Тэгвэл энэ бүхнийг таарч байгаа эсэхийг цаг тооны бичгээ гаргаснаасаа хойш жил бүр тааруулж үзэхэд ямар нэгэн үйл явдал болж өрнөсөн байдаг. Нэгэн жишээ дурдвал 2016 оны долдугаар сарын 18-ны өдрийн "Өдрийн сонин"-д Увс аймагт нэг хүүхэд аянганд цохиулж, хоёр хүүхдийн биеийн байдал муу байна гэсэн мэдээлэл гарсан байгаа юм. Тэгвэл тухайн гарсан мэдээллийг хэзээ гарсныг хараад цаг тооны бичигт хэрхэн зурагдасныг үзэхэд тухайн өдөр нь аянга гэсэн тэмдэглэлтэй байх жишээтэй. Тэгэхээр бүтэн жилийн дараа болох үйл явдлыг шар зурхайн цаг тооны бичгээрээ өгүүлсэн байх жишээтэй. Ийм жишээ маш олон бий. Тэгвэл үүнийг худлаа ярьж байна гэж болох уу.   

 

Л.Тэрбишийн цаг тооны бичиг дээр Монгол Улсын газрын зургийг зураад харахаар хойд гээд тэмдэглэсэн зүг нь урд, зүүн зүг нь баруун болчихсон явж байгаа. Үүнийг би асар их дайсагнасан үзэл суртал байна гэж үзэхээс өөр аргагүй болоод байна.

-Ер нь та шар зурхайн ухааныг хэзээнээс эхлэн судалж байгаа юм бэ?

 

-Анх шар зурхайн ухаантай танилцсан нь бол маш эртнээс. Харин үүнийг судалж, хэлж яриад 27 жил болж байна даа. Монголчууд цаг тооны бичгээ зөв хэрэглэж, заяа буянаа зөв чигт хөтлөн яваасай гэдэг үүднээс өнөөдрийг хүртэл судалж, хэлж яриад байгаа юм шүү дээ. Үнэхээр энэ цаг тооны бичиг худлаа байсан бол би ингэж 30 шахам жил энэ тухай яриад явна гэж байхгүй биз дээ.

 

-Тэгвэл Төгсбуянтын зурхайг судалж, үүнийг баримталж явдаг хүмүүс Шар зурхайг үгүйсгэх хандлага их байна. Өөрөөр хэлбэл Шар зурхайг хятадын зурхай гэж үзэх юм?

 

-Шашны талын хүмүүс зурхайн ухааныг цаг тооны бичгийг санаатайгаар л будилуулж, худлаа хэлж байгаа болохоос биш яг надад та буруу зүйл хэлж яриад байна. Энэ нь ийм учиртай гээд баримтаар нотлоод байгаа зүйл алга. Үнэндээ эдгээр хүмүүс чинь Богд хааныхаа зарлигийг ч мэддэггүй л улс шүү дээ. Д.Чойжамц хамба ярихдаа “Шар зурхайг халаад Төгсбуянтын зурхайг төрийн зурхай болгожээ” гэж хэлсэн байдаг юм. Гэтэл архивт энэ талаар дурдсан нэг ч баримт байдаггүй. Харин архивт төрийн үйл хэрэгт Шар зурхайг баримталж байсан гэсэн баримт байдаг юм. Тиймээс шашны талын хүмүүсийг үүнийгээ ард түмэндээ үнэнээр хэлээд баримтаар ярьж сур гэдгийг л хэлээд байгаа юм.

 

-Та энэ сарын 28-ны өдөр Шар зурхайн тооллоороо шинэлэх үү?

 

-Мэдээж тэгнэ. Би жил бүр шар зурхайн тооллоороо шинэлж, зүг мөрөө гаргадаг. Энэ зурхайн ёсоор шинэлж, зүг мөрөө гаргадаг олон хүн байдаг юм билээ. 

 

-Та Шар зурхайг Монгол төрийн тоолол болгох талаар УИХ-ын гишүүдэд албан бичиг хүргүүлсэн гэсэн. Танд гишүүд хариу өгсөн үү ?

 

-УИХ-ын гишүүдийг би ард түмний төлөөлөл байх ёстой гэж үзсэн учраас 76 гишүүнд албан бичиг хүргүүлсэн. Харин цөөхөн хэдхэн гишүүн л утсаар байр сууриа илэрхийлсэн. Би үүнийг л албан ёсны хариу гэж үзэхгүй байгаа учраас албан бичгийн хариуг албан бичгээр нь авна гэдгээ мөн илэрхийлсэн. Үүнийг би өнөөдрөөс эхлэн шаардах болно. Мөн би Монгол Улсын Ерөнхийлөгчид таван хуудас бүхий албан бичиг хүргүүлсэн.

 

-Монгол Улсын Ерөнхийлөгчид ямар албан бичиг хүргүүлсэн юм бэ?

 

-Монголын ард түмэн 30 шахам жил цаг тооны бичгийн үнэн мөнийг олохгүй, цагаан сараа буруу тэмдэглэж байна. Тиймээс энэ байдлыг цэгцэлж, Монголын  төр, ард түмэн аль зурхайгаар нь явах ёстой гэдгийн учрыг олж, үнэн мөнийг зарлигдаж өгөөч гэсэн утгатай албан бичиг хүргүүлсэн. Ингэхдээ бурхан шашинтны төвийн болон шашны байгууллагуудын тэргүүн, цаг тооны бичиг гаргадаг зурхайчдыг хамт нь суулгаж байгаад ард түмний өмнө нээлттэй ярилцлага хэлэлцүүлэг хийлгээд энэ асуудлыг шийд ээ. Хэрэв ингэхгүй бол би Дээд шүүхэд хандаж, өөрийгөө шалгуулах болно.

 

-Ямар учраас шүүхэд хандана гэж?

 

-Би зурхайн ухааны талаар дээр хэлсэнчлэн 30 шахам жил ярьж байна. Үнэхээр Намсрай гэдэг хүн худлаа яриад байгаа бол үүнийг шалгуулах ёстой биз дээ. Хэрэв үнэн хэлээд байгаа бол худлаа хэлээд байгаа хүмүүс нь хариуцлага хүлээх ёстой шүү дээ.

 

-Тэгэхээр та Төгсбуянтын зурхайг буруу яваад байна гэдгийг нотлож чадна гэсэн үг үү?

 

-Тэгэлгүй яах вэ. Би бүх зүйлийг баримттай ярина. Төгсбуянтын буюу Л.Тэрбишийн цаг тооны бичгийг харахад өнөөдөр шинийн 6 гэсэн байхад Шар зурхайд 7-ны өдөр байх жишээтэй. Монголчууд шинийн 7-ны сарыг мэдэхгүй байна гэж байхгүй шүү дээ. Ер нь энэ зурхайд бүтэн жилийн дотор тогтмол 23 өдрийг таслаж байна. Ингэхдээ ямар өдрийг таслаад байна гэдэг нь мөн анхаарал татаж байгаа юм.

 

-Тэгвэл таныхаар Төгсбуянтын зурхайд ямар өдрийг таслаад байна вэ?

 

-Тогтмол 23 өдрийг таслаад байгааг би олон жил судалж байна. Тэгвэл энэ өдрүүд нь эрт цагаас эдүгээг хүртэл манай өвөг дээдсийн залгамжлаж ирсэн, монголчуудын өв соёлыг будилаантуулах гэсэн ийм үзэл сурталын дайсагнасан бодлого явж байна гэж дүгнэсэн.

 

-Яагаад ингэж дүгнэх болов?

 

-Энэ зурхайд тогтмол 7, 21 гэх мэт өдрүүдийг тасладаг. Тухайлбал 21-ны өдрийг яагаад таслах болов гээд судлаад үзэхээр эл өдрүүд нь монголчуудын хувьд ямар нэгэн түүхэн үйл явдал болж өрнөсөн байдаг урчаас тасладаг юм билээ. Үүнд нэгэн жишээ хэлбэл Чингис хаан 50 насандаа ээжийнх нь бие нь чилээрхээд 2 сар гаруй болоод сайжрахад нь Чингис хаан “Би 81 муу ёрыг давлаа. Тийм урчаас Хаврын сүүл сарын 21-ны өдөр Цагаан сүүний их тайлга хийе” хэмээн зарлигдсан байдаг. Гэтэл энэ бүх үйл явдал болсон өдрийг таслаж байгаа юм. Үүнд бас нэгэн зүйл хэлэхгүй өнгөрч болохгүй юм. Далай лам сая 9 дэх удаагаа Монголд айлчлахдаа бас л 21-ны өдөр тасарсан байхад айлчилсан. Үүнийг санаандгүй зүйл гэж үзье гэж бодоход өмнө нь 1979 онд айлчлахдаа мөн л 21-ны өдөр тасарсан өдөр ирсэн байдаг. Тэгвэл энэ бүхэн нь Монгол Улсын бахархал болсон шүтээн, тахилга бүхнийг л будилаантуулах гэсэн тоолол хийж байгааг харуулж юм шүү дээ. Бүх зүйл баримттай.

 

-Цаг тооны бичгийн зөрүүнээс болж хүний хувь тавилан өөрчлөгдөх тухай та ярьдаг. Тэгвэл зүг мөрөө гаргах зураглал нь хүртэл буруу гэх юм билээ. Энэ талаар яриач?

 

-Л.Тэрбишийн зурхайн зам мөрөө гаргах зураглалыг, Шар зурхайн зураглалтай харьцуулаад хараарай. Л.Тэрбишийн цаг тооны бичиг дээр Монгол Улсын газрын зургийг зураад харахаар хойд гээд тэмдэглэсэн зүг нь урд, зүүн зүг нь баруун болчихсон явж байгаа. Үүнийг би асар их дайсагнасан үзэл суртал байна гэж үзэхээс өөр аргагүй болоод байна. Хэрэв үгүй гэвэл энд шашны асар том эрх ашиг явж байна гэж үзэж болох юм. Ингэж үзвэл зурхайчид нь буруу зураглал хийж, зам мөрийг нь буруутуулаад эргээд лам хуваргууд нь засал номыг нь хийж, ашиг олдог ийм байдал бас байж болох л юм.  

   

-Та энэ бүхнийг яриад олон жил болжээ. Тэгвэл өмнө нь цаг тооны бичгийн үнэн мөнийг олж, нэг чиг шугамтай болъё гэж Ерөнхийлөгч нарт хандаж байгаагүй юм уу?

 

-1990 оны есдүгээр сарын 3-ны өдөр Бүгд Найрамдах Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангарагийг өглөөний 9:00 цагт өргөсүгэй гэж зурхайчдын холбооны тэргүүний хувьд гаргаж байлаа. Ингээд 1990 оны цагаан сарыг Төгсбуянтын зурхайгаар хийсэн. Гэтэл энэ нь байгаль цаг ууртайгаа тохирохгүй байсан учраас ахин судлах болсон. Ингээд судлах явцад хадан дээрх цаг тооны бичгийг олж, мэдсэн. Харин үүнээс хойш шашин нь давамгайлаад явчихсан юм. Тиймээс би үе үеийн Ерөнхийлөгчид хандаж, үүний үнэн мөнийг тунгааж, зарлиг буулгаач гэдгийг хэлж, ярьж ирсэн. Харин Н.Багабанди Ерөнхийлөгч “Энэ цаг тооны бичгээр маргаан үүсгээд байгаа хүмүүс цуглаад нэг шийдэлд хүрч, албан ёсны хариуг надад авч ир” гэдгийг хэлсэн. Гэтэл тухайн үед Ерөнхийлөгчид өчих ёстой албан бичгийг Говь-Алтайн аймгийн хэдэн хүн нийлж байгаа л будилаантуулчихсан юм. Энд Монгол Улсын Ерөнхий сайд асан Жасрай гуай, Монгол шуудангийн захирал байсан Жанцан, Төгсбуянтын Л.Тэрбиш, Боловсролын сайд байсан Цанжид нар нийлж байгаад л будилуулчихсан юм.   

 

-Тэдгээр эдгээр хүмүүс яаж будилуулсан гэж?

 

-Эдгээр хүмүүс тухайн үед Н.Багабанди Ерөнхийлөгчид очих ёстой албан бичгийг зүгээр л Гандантэгчинлэн хийдийн хүсэлтээр энэ жил цагаан сараа Төгсбуянтын зурхайгаар хийе гэсэн бичиг албан бичиг явуулсан байдаг. Үүнээс хойш л Төгсбуянтын зурхайгаар Монгол Төрийн цагаан сар явж ирсэн юм. Түүнээс биш ямар нэгэн Ерөнхийлөгчийн зарлиг, албан тоот байдаггүй. Цаг тооны бичиг гэдэг улс төрийн бодлого байдаг. Аливаа улс орныг цаг тооны бичгээр нь удирддаг юм. Тиймээс ч Хубилай хаан зарлиг буулгаж, “Миний эзэнт гүрэнд “Цагийг мэдээлэх зурхай”-г баримталж явах болно гэсэн байдаг. Тиймээс л Хубилай хааны үеэс Хятадууд цагийг мэдээлэл зурхайг баримталж шинэлж ирсэн. Хятадууд энэ тооллыг хэзээ ч манай зохиосон тоолол гэж хэлж чаддагүй нь ийм учиртай. Тэгэхээр Шар зурхай Хятадынх биш Монголынх нь юм шүү дээ.  

 

Б.Энхжин

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хүрэн баавгай болон Шивэр хандгайг агнан бусдад зарж борлуулах гэж байсан гэмт хэргийг илрүүлжээ
"Хуулиа мөрдье" нэгдсэн арга хэмжээг орон даяар эхлүүллээ
Г.Пүрэвдэлгэр: Хэвлэн нийтлэхтэй холбоотой гүйцэтгэх ажиллагаа явуулаагүй
Төрийн үйлчилгээний хүртээмж, хялбар байдлыг нэмэгдүүлэх гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр Цагдаагийн ерөнхий газартай уулзалт зохион байгууллаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (82)

  • Зочин (103.10.21.26)
    энэ хүний зөв ш дээ... төгс буянт зөрдөг.... Монгол зурхайн тоололыг Хубилай хааны үед зохиож Одоо хүртэл Хятад, солонгосууд хэрэглэж байна. Монголчууд төгс буянт гэгч юун нь мэдэгдэхгүй юм зохиочоод тэрэндээ итгээд байгаа .... Хубилай хааны үеийн цаг тооны бичиг зөв
    2017 оны 08 сарын 29 | Хариулах
    • Зочин
      1 сарын 27 -нд сартай 4 есийн хүйтэн тачигнаж байсан даа. Урьд зүгийн нам дор газартай адил гээд бгаа юмуу. Эвлэлийн ажилтан.
      2017 оны 08 сарын 29
  • Дэмбээ (202.126.91.172)
    Сая яаваа. Намсрайн хэлсэнээр уагаан сараа хийсэн бол шинийн нэгэнд хөлдлөх шахаж цагаалах байжээ. Хаврын урь орсон шонж байна уу хүмүүс өөр өөрсдийнхөөрөө дүгнээрэй. Энэ дэлхийд өргөрөг гэж байдаг Өргөрөг бүрт сарны харагдах байдал өөр өөр байдаг Хувилай хаан хятадуудыг ойрхоноос нь хянаж эрхшээлдээ барьж байхын тулд нийслэлээ Бээжинд шилжүүлсэн.Тэнд очиод Шар зурхайг зарлигаар зохиолгосон. Тэр бол үнэн зүйл.Харин монголын нутагт таардаггүй Иймд бид Төгс буянт зурхайг мөрддөг.
    2017 оны 02 сарын 06 | Хариулах
  • Дорж (202.21.106.137)
    Цагаан сар болохоор хавар болж болж байна уу? өвөл болж байна уу? намар болж байна уу? гэдэг нь нэг их чухал биш. Хамгийн гол нь ТУСГААР ТОГТНОЛ гэдэг ариун нандин зүйлтэй холбогдож 1911 оноос Төгс баясгалант зурхайгаар хийгдэх болсон баяр. Төгс буянт биш шүү. Төгсбаясгалант. Энэ бол монгол зурхай. Төрт улстай үндэстэн хятадаас зөрж хийх ёстой. Энэ бол монголчуудыг баяр бахдал.
    2017 оны 02 сарын 05 | Хариулах
  • Зочин (203.91.112.198)
    төрт улс гэж байгаа бол төрийн шийдвэрээ дагаад төвшин сайхан шинэлэх хэрэгтэй өглөө босоод хэрүүл хийж эхэлдэг айлд буян хишиг тогтохуу түүний адил цагаан сар болгоноор хийдэг хэрүүлээ зогсоох хэрэгтэй баабар энэ талаар хэлэхдээ ердөө 200 сая төгийн төлөө ингэж алалцаж байгаа юм гэжээ үнэндээ бол тийм иймээс хэрүүлээ зогсооцгоое шинийн нэгэн 2 сарын 27 гэсэн шүүдээ
    2017 оны 01 сарын 25 | Хариулах
  • иргэн (103.229.122.176)
    Энэ цаг агаар байгаль дэлхий энэ өвгөний хэлээд байгааг батлаад л байгаа юм даа. Сийрэгхэн шиг бодвол та бүхэн нэг тогтуун ажиглаарай.
    2017 оны 01 сарын 25 | Хариулах
  • Зочин (66.181.186.85)
    ЭНЭ БАЛАЙ ТАМД ОЧИНО ДОО ХУЖААНУУДЫН ГАР ХУРУУ БОЛСОН ХУЛГАЙЧ
    2017 оны 01 сарын 25 | Хариулах
  • Зочин (185.182.81.3)
    энэ муу гаж мэдрэл юу гээд хуцаад байгаа юм бэ!!!!!!!!!!!!!!!!!!!!
    2017 оны 01 сарын 24 | Хариулах
  • Зочин (185.182.81.3)
    энэ муу гаж мэдрэл юу гээд хуцаад байгаа юм бэ!!!!!!!!!!!!!!!!!!!!
    2017 оны 01 сарын 24 | Хариулах
  • Зочин (202.131.252.209)
    одоо өнгөрсөөн дүүрч.цөөхүүлэхнээ асар том уулам нутагтай бид хуваагдаад юу гэхэв зүгээр.ингэж их маргаан шүүмж хэрүүлээс болж 2 хуваагдахаа больё.
    2017 оны 01 сарын 24 | Хариулах
  • ХЭХЭ (59.153.114.105)
    ХЯТАДУУДТАЙ Л ШИНЭ ЖИЛЭЭ ХАМТ ТЭМДЭГЛЭХГҮЙ БАЙВАЛ ХЭЗЭЭ Ч ХИЙСЭН ЯАХАВ
    2017 оны 01 сарын 24 | Хариулах
  • монгол (180.149.67.121)
    Намсрай гуайн зөв. Шарын шашин төрийн шашин биш. Азийн ард түмэн дундаас манайх л тэнэгтэж өгөх юм
    2017 оны 01 сарын 24 | Хариулах
  • Зочин (202.9.43.106)
    Наад өвгөнөө буудаж ал
    2017 оны 01 сарын 24 | Хариулах
  • Зочин (202.9.43.106)
    Монголчуудаа мухар сүсгээсээ салах шаг болсон шүү.Нэг лам гэхээр шүтээнд сүйд, нэг зурхайч гэхээр бас л адил .Зүгээр л ээж ааваа хайрла .Нутаг усаа хайрла.Лам нар зурхайч нар нийгэмд ямарч баялаг бүтээдэггүй зүгээр л шимэгч хорхой мэт хүмүүс.
    2017 оны 01 сарын 24 | Хариулах
  • Зочин (202.9.43.106)
    Энэ нэг өвчтэй өвгөн жил болгон солирох юм.Цаана ямар ашиг сонирхол байгаа болоод ингээд ард түмнийг хуваагаад байдаг байна.Цагаан сарыг хэзээ ч хийж болно.
    2017 оны 01 сарын 24 | Хариулах
  • 999999 (202.179.29.52)
    Яг үнэндээ бол, тэр их шүтдэг нууц товчоонд чинь цагаан сар гэж баярыг намар хийж байсан,цагаан идээний баяр байсан гээд биччихсэн байх юм???????Энэ үхсэн малын толгой мах тойрч суугаад гашуудлаа тайлдаг ёсыг шарын шашин орж ирсэн үеэс л хийдэг болсон юмуу даа
    2017 оны 01 сарын 24 | Хариулах
    • ХЭХЭ
      ХУЖАА МИНЬ ЗАЙЛ
      2017 оны 01 сарын 24
  • Зочин (203.91.118.180)
    бүр учраа олохгүй байгаа бол хаврын баяр, Нарны баяр гээд 3 дугаар сарын 22-ны өдөр байна шүү дээ, яагаад болохгүй гэж, нэрийг нь мартсан байна бараг нарийн сайхан хээр ч билүү тэр дуун дээр намрын сардаа ээждээ очиж золгоорой . . . гэсэн үг хэллэг байна лээ, цагаан сарын намар тэмдэглэж байсан байх үеийн дуу байх шүү,
    2017 оны 01 сарын 24 | Хариулах
  • зочин (203.91.118.180)
    гадаа хүйтэн зэврүүн байгаа ч гэсэн салхины үзүүр нэг л өөр болоод, болжмор шувууд шулганан жиргэлдээд хавар болж буйн шинж ч юм уу, мунхаг миний бодлоор Ази тивийн хөрш орнуудаа дагаж нэг цаг хугацаанд цагаан сарын баяраа тэмдэглэх нь зөв байх аа, бид нэг дэлхийд нэг нартай, нэг сартай шүү дээ. . . зөрнө гэж баймааргүй юм.
    2017 оны 01 сарын 24 | Хариулах
    • Зочин
      Үнэн шүү дээ, бусад азийн орнуудаа харвал зүгээр юмсандаа
      2017 оны 01 сарын 24
  • Иргэн (103.229.120.253)
    Намсрай гуайн хэлснээр зүг мөрөө гаргана аа, Хятад монгол чинь нэг уртрагт байдаг нар сар нэг л цагт адилхан мандаж жаргаж байдаг биз дээ, Эсвэл монголчуудад зориулсан тусдаа сар байдаг юм уу, Тэнгэрт нэг л саран байдагтай маргаад яахав дээ,
    2017 оны 01 сарын 24 | Хариулах
  • Иргэн (103.229.120.253)
    Намсрай гуайн хэлснээр зүг мөрөө гаргана аа, Хятад монгол чинь нэг уртрагт байдаг нар сар нэг л цагт адилхан мандаж жаргаж байдаг биз дээ, Эсвэл монголчуудад зориулсан тусдаа сар байдаг юм уу, Тэнгэрт нэг л саран байдагтай маргаад яахав дээ,
    2017 оны 01 сарын 24 | Хариулах
  • Зочин (202.179.26.4)
    teneg zunug jiliin jild l ingej soliorch bh yum uhej daldraasai
    2017 оны 01 сарын 24 | Хариулах
  • Иргэн (124.158.111.6)
    Энэ хөгшин тэгээд Соц нийгмийн үед Шар зурхайгаар шинэлж байхгүй яасан бна. Худлаа л байхгүй юу. Ард олныг мунхруулж нийгэмд эмх замбараагүй байдал бий болгох гэсэн башир арга гэхээс өөр хэлэх үг алга. Тэрбиш гуайн зурхайгаар ард түмэн олон жил цагаан сараа тэмдэглээд зан заншлаа үйлдээд явж ирсэн шүү дээ. Настай хүн байж болчимгүй юм хийх юм даа. Бодвол үр хүүхэдтэй л хүн байдаг байлгүй. Одоо та боливол яасан юм бэ?
    2017 оны 01 сарын 24 | Хариулах
    • Иргэн таньд хандаж байна.
      Хэдэн жил судалж хөөцөлдөж байгаагаа хэлсэн байна. Хүн төрөхдөө юм болгоныг мэддэг байгаагүй. Соц үед судлаагүй байгаад сүүлд судалсан байж бас болно шүү дээ. Чам шиг тэнэгүүд гай болж байна. Алт өгсөн ч сэгсэрнэ. Адгийн тэнэгт юм хэлээд яхав хохь нь гэхээс дээ.
      2017 оны 01 сарын 24
    • хэрүүлч
      Хаха Нуугдаад сэмхэн зүг мөрөө гаргаж хошин шог болов доо, Иймэрхүү этгээдүүд осолтой шүү хахахааааа
      2017 оны 01 сарын 24
    • хэрүүлч
      Хаха Нуугдаад сэмхэн зүг мөрөө гаргаж хошин шог болов доо, Иймэрхүү этгээдүүд осолтой шүү хахахааааа
      2017 оны 01 сарын 24
  • хүсэл (182.160.35.147)
    Азийн улсууд 1сард тэмдэглэж байхад манайх л зөрөөд байх юм. Буруу өдөр зүгээ гаргачихвал яах вэ?
    2017 оны 01 сарын 24 | Хариулах
  • zochin (202.9.41.159)
    ene ubgun odoo bolimoor ym muruuruu ach zeegee haraad suuj baimaar ym ydarch ybaa ard tvmniig tarhiig ni buruu ugaagaad
    2017 оны 01 сарын 24 | Хариулах
  • зочин (66.181.189.30)
    Ямартай ч нэгдүгээр сарын -28-нд зам мөрөө гаргана даа. Тэгээд хүмүүстэй золгох бол яахав даа одоогоор нийтийн жишиг дагаж таарлаа. Цаашдаа Шар зурхайгаа нийтээрээ даган мөрдөх цаг хугацаа удахгүй дээ. Түвдийн зурхай монгол оронд минь таарахгүй юм шиг байна даа.
    2017 оны 01 сарын 24 | Хариулах
  • ядаргаатай юм бэ (103.57.92.25)
    монголчууд хятадад дургүй,хамт цагаан сараа тэмдэглэхгүй гэж байна та яасан юм ойлгодоггүй хүн бэ ,таны зөв ч байсан монголчууд хятадтай хамт шинэлэхгүй гэж байна та одоо больж үз
    2017 оны 01 сарын 24 | Хариулах
  • Зочин (27.123.214.116)
    За мэдэхгүй юм Дээрээ суудалаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй гэдэг шүү дээ энэ асуудлыг нэг мөр шийдмээр юм аа Цагаан сараас өмнө
    2017 оны 01 сарын 10 | Хариулах
  • Зочин (108.92.149.73)
    300 saya iluu garsan huntei USA d gehed 10 saya hurehgui evreichuud uur tsag toolloo hadgalaad uur shine jil temdegledeg.Gol sanaa n bid uur garal,uur soyol,uur hel,uur shashin,,uur toololtoi ertnii undesten gedgee haruulj baigaa hereg.Buh zuil n adilhan bolbol tednii yalgarah ontslog n baihgui bolno.Uuruur heobel tusgaar baisinii bolood tusgaar baigaagiin neg batalgaa bol tsag toolol,hel,shashin,soyol yum.Tiimees suuliin ued hujaagiin gar huluud dalai lamiin esreg kompanit ajil yavuulj baigaa n tsaaguuraa bidnii darhalaag ustgah gesen holiin sanaa bilee.
    2017 оны 01 сарын 10 | Хариулах
  • Зочин (66.181.185.122)
    Тэобишийн зурхайгаар олон жил явсан Монголчууд Түвд шиг хоцрогдсон орон боллоо.БНХАУ улам л хөгжиж цэцэглээд байна. Тэгэхээр Хятад улстай л нэг өдөр цагаан сараа хийцгээе, Эсвэл дэлхий даяар он солигдох 12-р сарын 31-нд л шинэ жилээ тэмдэглэж байсан нь дээр. Манайх өрд ороод сүйд болсон Тэгээд аргаа ядаад Намсрай гуайн хэлээд байдаг өдөр цагаан сараа хийчихдэг болсноос хойш бүгд сайн сайхан болсон Тэгэхээр Тэрбиш нь худлаа байх аа Хэдэн календар зарахын тулд ингэж эх орон ард түмнээрээ тоглож болохгүй байхаа Би ч Говь-Алтайн хүн Гэхдээ амьдрал Намсрай гуайн хуанли зөв гээд байна ш дээ
    2017 оны 01 сарын 10 | Хариулах
    • ЗОЧИН
      ТЭРБИШИЙН ЗУРХАЙГААС БОЛООД ХОЦРОГДСОН БИШЭЭ ТӨРӨӨС ТӨРСӨН ТЭР БУМТАНГУУД ДЭНДҮҮ ОЛШИРООД ХОЦРОГДООД БАЙНАА ,ЭНД ЦАГААН САР ХАМАА БАЙХГҮЙ ЦЭРЭГ ЦАГДАА ШҮҮХ ШУДРАГА ХУУЛИА ДЭЭДЛЭХ ҮГҮЙ НЬ Л ХАМААТАЙ.
      2017 оны 01 сарын 10
  • Зочин (108.92.149.73)
    Mongoliin tuuh soyoliig hyatad ulbaatai bolgoh gesen humuus ehleed Chingis haanii neriig zeelddeg.Daraa n zuguuhan hyatadiin sanaagaa havchuulsaar neg medehed buh yum kunz,muunz bolson baidag.Solongosuud hyatadiin nuluund het ih avtasnaar buu murguluu hucheer ustgaad hytadiin shashin,kunziin surgaaliig huulsan.Odoo tuuneesee ih ichdeg yum bilee.Turiin dalbaan deer n kunziin belegdel tuuj yavdag.Hujaanuud n shoolj ineegeed solongosuud n kunzees umnu manaid baisan gej ichinguireed l tuuj yavdag.Tsag toolol n yag l hujaa zurhaigaar 5avdag.tsagaan sar n adilhan.Getel japanuudiin shine jil bol uur.Enetheg,tuvduud ch uur baidag.Teheer Namsrai mongoliug hujaatai adilhan bolgoj yah geed bnaa.Tegeed ch baruund china shine jil gej nerledeg.Harin mongolchuud evrei,arab,enetheguud shig uur shine jiltei baih n zuv.Hujaajuulj yahna ve??????????
    2017 оны 01 сарын 10 | Хариулах
  • Өвгөн (202.9.40.165)
    Шар зурхайгаар явах нь зөв шүү дээ. Ази дахинаараа тэмдэглэг, шинэ оны мэндийг ч энэ тооллоор бие биедээ илгээж сайн сайхныг ерөөцгөөдөг. Япон, Хятад, Солонгосчууд гайхаад л бараг шоолж байх шиг Монголын сар гэж тэнгэрт бас нэг сар байдаг байх нь ээ гэх шиг, ер нь ингэж нөлөөлөл багатай мөртлөө дэлхийн жишгээс хэлбийсэн өөрсөдийгөө эвгүй байдалд оруулсан зүйлээс ер нь татгалзаж байх нь зөв байхаа. Өнөөдөр хэн л гэж Монголчуудыг дагаж далдагнах билээ дээ
    2017 оны 01 сарын 10 | Хариулах
    • ЗОЧИН
      ХЯТАД СОЛОНГОС ЯПОНООС ИЧЭЭД ЗУРХАЙГАА ӨӨРЧИЛӨХ ҮҮ ТЭНЭГ МИНЬ ЧИ ТЭНДЭЭ ОЧООД ХАМТ ШИНЭЛЭЭЭЭ
      2017 оны 01 сарын 10
  • zochin (59.153.113.194)
    Dashteren guai amid baihdaa heldeg baisan. odoo Namsrai guai uneniig helj temtsej bna. Harin Terbishiin zugees hezee ch uneniig helj chadahgui urgelj zugataaj baigaa biz dee. Esvel halz metgeltseed unenee oloh heregtei. Daanch Terbish yalagdah uchraas irdeggui, urgelj zugtaadag. Halz metgeltseend ireheesee aigaad zarlasan tsagtaa nuugdchihdag baisan huuramch etgeed shuu. Tsag toolloozov todorhoilj uchriig oloh ni uls oron bolon huvi humuusiin zaya toorogt sainaar nolooloh taltai.
    2017 оны 01 сарын 10 | Хариулах
    • Зочин
      Halz metgeltseend terbish n irehgui zugtaad bhin ymarch uchirtain .Dashtseren guain orond terbish n yvahgui
      2017 оны 01 сарын 10
  • Зочин (202.70.46.232)
    vmbvvvvv .yu bolood bs alaltsaad unavaa vmbvvnvvdee tsagaan sad gedgeel hiihee bolioch dee .shine on shine jil tegeel bolooshd .tiim bz dee vxernvvdee
    2017 оны 01 сарын 10 | Хариулах
  • Tusgaar uls (108.92.149.73)
    Yunii chin chingisiin zurhai baihavdee.Hubilai buh hyatadiin haan bolood ter tom ulsiig neg tsag toolold oruulj 6dirdah shaardlaga garaad umnu n njijig ulsuudiin tus tusdaa baisan toolliig boliulj yerunhii neg toololtoi bolgoson hyatad zurhai shuudee.Chingis haan uund hamaa vaihgui.Yum l bol Chingisiin haanii neriig havchuuldagaa bolih heregtei.Namsrai hujaanuudiin dald bodlogiig tulgahaa bolidoo.2rt Tugs buyantiin toolol bol mongolchuudiin tusgaar togtnoliin ,tusdaa soyol irgenshil, toololtoi baisanii batalgaa yum.Hervee hujaa toolliig huleen zuvshuuruh avaas bid erteneesee hyatadiin dotood muj baisan gej uuesduu huleen zuvshuursun hereg bolno.Delhii deer oron bolgon uur uur toololtoi,Slav garaliihan,Evreichuud,Baruun europuud,Arabuud,Enetheguud,Hyataduud,Japanuud,Mongolchuud geed bugd shine jilee uur uur udur temdegledeg.Solongosuud odoo ih haramsdag yum bilee.Buh toolol,soyoloo hyatadjuulsanii gaigaa odoo amsdag.Turiin dalbaa n hurtel kunziin beleg temdeg tuuj yavdag.Tsag toolol zu
    2017 оны 01 сарын 10 | Хариулах
    • Зочин
      Мэдэхгүй бол чимээүй байж сураа хө Төгс буянт гэдэгийг манж монголыг эзэлсэний дараа журган яамнаас зарлиг гаргаж монгол лам нарыг бээжинд тусгай сүмд хориж гэхүү суулгаж бгаад хийлэгсэн түүхтэй
      2017 оны 01 сарын 10
    • Зочин
      Мэдэхгүй бол чимээүй байж сураа хө Төгс буянт гэдэгийг манж монголыг эзэлсэний дараа журган яамнаас зарлиг гаргаж монгол лам нарыг бээжинд тусгай сүмд хориж гэхүү суулгаж бгаад хийлэгсэн түүхтэй
      2017 оны 01 сарын 10
  • Иргэн (202.9.42.157)
    Хубилай хаан урд зүгт бхдаа хуульчилсан бна гэдгээр энэ хүн хэлчихлээ. Хариу нь гарчихлаа.,,
    2017 оны 01 сарын 10 | Хариулах
  • Зочин (150.129.141.243)
    За за муу архичин хятадуудаас овоо юм авч л дээ
    2017 оны 01 сарын 10 | Хариулах
  • Zochin (94.21.162.146)
    Ene teneg XYATADIIN ZURHAICH odoo bolih heregtei.MONGOLCHUUD hezee ch chamtai tsug tsagaan saraa temdeglehgui.Er ni tedeeg chinii ZURHAI gej yu baidag yaw be.HYATADAA dagaad chi uuruu uh gedeg shig olon yaw bitgii hutsaad baigaarai.CHAMAIG hun bish gedgiig ard tumen tsum olnooroo medne MUU HYATADIIN TAGNUUL HULGAICHAA.
    2017 оны 01 сарын 10 | Хариулах
  • Зочин (108.188.147.206)
    shaa shaa
    2017 оны 01 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.9.43.251)
    юм болгон дээр л 2 тал болж уралцаж байх юм, ёстой үнэн балай улс шүү
    2017 оны 01 сарын 10 | Хариулах
  • Зочин (150.129.141.53)
    Залуучуудын Эвлэлийн ажилтан байсан Намсрайгаас Тооны ухааны Л.Тэрбиш хэд дахин илүү дээ. Шар зурхайгаар 1 сарын 27-нд буюу 4 есөд хаврын тэргүүн сар гарна гэж юу байхав. Вьетнам, Хятадад тохирох боловч Монголд тохирохгүй.
    2017 оны 01 сарын 09 | Хариулах
  • irgen (203.91.117.8)
    EZEN CHINGSSIN SHAR ZURXAIG DEMJIJ BNA. TUVD LAMIIN TERBISH URGAVCH. TIIMEES TOLGOIG NI AV. XUN TSOGTTAIJIIN TUSHAAL!
    2017 оны 01 сарын 09 | Хариулах
  • za (182.160.2.147)
    unshsangvi medehgvi
    2017 оны 01 сарын 09 | Хариулах
  • Батбаяр (103.10.23.132)
    Уртраг, өргөргөргөөрөө явах юм уу улс төр, шашинаараа явах юм уу...ойлгох юм алга...?
    2017 оны 01 сарын 09 | Хариулах
  • Зочин (202.9.40.48)
    zub udur zvg muruu gargatsgay ?ard tvmeniig byan zayan tvshih cn ym bilvv,,tugs zyrhai aljj ugch bjee,baryyn zvgiig yrd blgod, zvvn zvg yabahig baryyyn chig alhyylad saihan damshiglaj bsan bna shvv.
    2017 оны 01 сарын 09 | Хариулах
  • Odon oronch (103.57.92.117)
    Tuvdiin zurhai bish shude. Mongol hunii tsag uurt tohirsin garig ertuntsiin huulitai tohirch bna udur honog zurj bna gej bna gergoorgiin toolol bas udur honog zurnu. 4 jild 2sariin 28 negen tohiono. Bid delhii ertuntsuus garchaad bga ym bhgui nasa g ajiglaad k yvaj bna suhbaatar aimagt 1 tsagiin umnu nar mandana bayn ulgiid 1 tsagiin daraa nar jargana uur shuu. Solongost 12 boroo orno mongold 12 sard tsasan shuurga bolno iim l ontslogo gazar zuin barlalaas shaltgaalna. 57 ond negdelch hudulguun ylj malchidiin kalendar garsan namsrai dagaad l yvaj bssn odoo uuriin biznes zarj borluulahdaa mongolchuudiig turhirch bolohgui. Uvulduu mend orsonii bayr havriin terguun sar ym shu de hamgiin oilgomjtoi shu dr odon orong hen ch uurchluhgui bilee evtei baiy aa namsrai agiin buriad guia mini halh humuusiin yria bolj bn
    2017 оны 01 сарын 09 | Хариулах
  • zochin (66.181.187.205)
    Namsraig daga.uuh tuuhee meddeg iim setgeltei humuus hovordoj bgaa shuu.Margaaniig yaraltai tasalah heregtei.Bodood baihad Mongolchuud zorj gantsaaraa tsagaan saraa hiigeed baidag utgagui yum.Tuvdiin shar huvalzuudiig. dagagchidiig tas tsohie.daanch Mongolchuud neg l holoo olohgui yvaad bnaaaa.Uriudaad baihiin.Jild neg udaa moroo gargadag shuu dee.
    2017 оны 01 сарын 09 | Хариулах
  • Зочин (150.129.140.148)
    Хятад зурхай хэрэглэнэ гэж жил бүр олон түмнийг үймүүлдэг энэ этгээдэд авдаг арга хэжээ гэж баына уу. Нэгдмэл монгол улс гэж байгаа бол энэ эрийг одоо болиулаач
    2017 оны 01 сарын 09 | Хариулах
  • Зочин (66.181.184.230)
    Molor erdene gum ihaam
    2017 оны 01 сарын 09 | Хариулах
  • Зочин (103.229.123.64)
    Маргаанд ялах ганц зам нь маргаанд оролцохгүй байх явдал гэж нэгэн мэргэн хэлсэн байдаг!!! Манай Ерөнхийлөгч нар гэж хульчгар, бөөрөнхий, улсаа боддоггүй новшнууд байх юм! Энэ утгагүй маргааныг эцэс болгоод өгөх хэрэгтэй байна шүү дээ!! Өөрсдөө маргаанаа хагалаад надад илтгэ гэж хэлдэг Ерөнхийлөгч хэнд хэрэгтэй юм бэ???
    2017 оны 01 сарын 09 | Хариулах
  • _ (202.9.40.48)
    Ard tvmeniig byryy zvg chigiin gargyyldag bj uudluhgvi temtselgvi noomoi honi shig vher shig blgoson tubdiin tugs byuant zyrhaigaas tatgalzaya
    2017 оны 01 сарын 09 | Хариулах
  • zochin (59.153.113.194)
    Beejingiin zurhai, Mongold tohiruulsan zurhai gej baihgui. Ene delhii neg sartai, neg l zurhaitai. Tuuniig dagah estoi. Ene zurhai bol od garigsiin hodolgoonoor shinjleh uhaan notolson shar zurhai.
    2017 оны 01 сарын 09 | Хариулах
  • mgl (59.153.113.194)
    Toriin zurhaich ner zuuj Terbish gej hulkgaich hudlaa calendar zohiogood business hiij bna. Ichsen nerendee aldaagaa ch zalruulj chadahgui uheheer shiidej dee. Gandangiin lam nar dotor zurhai medeh neg ch hun baihgui. Terbishiinhiig huulbarlaad l toorogdood yavaad baigaa yum. Terbishiin zurhaigaar shinii 2-nii sar ch garah odroo gardaggui. Uchir ni shinii 2-nii sar manai delhiid 17 minutaas iluu haragdahgui. Tiimd ogt uzegdehgui ongoroh tohioldol mash ih.Uchir ni tenger tselmeg baih bolon agaariin bohirdol, sar shingeh hugatsaa burenhiitei davhtsah, het ih uularhag bolon ondor barilguudaas hamaaraad uzegdeh tsag mash bogino baidag. Harin Terbishiin zurhaigaar shiniin 3-nii sar uzegdej baigaa odriig shiniin 2 gej hucheer taaruulaad baih yum. terbish guai olon tumnii omno garch zov medeellig ogoh heregtei. Uneheer tailbarlaj chadahgui archaagui luivrchin bolohoor unenees aij baigaa.
    2017 оны 01 сарын 09 | Хариулах
  • Зочин (122.201.21.171)
    Бээжингийн зурхайгаас өөр л бол Монгол нутагт тохирох зурхайг хэрэглэх нь улс,үндэсний эрх ашгийг хамгаалах улс төр үзэл сурталд хэрэгтэй бус уу?! Заавал хагралдаж бусдын хатгалаг дэмжлэгт тулгуурлаж эвдрээд байх ёстой байх нээ Намсрай гуай!!!
    2017 оны 01 сарын 09 | Хариулах
  • Odon oronch (59.153.113.194)
    Namsrai guain zov. Ene delhii gantshan sartai. Ene hodolgooniig shinjleh uhaan sudlaad gargachihsan, Togs buyantiin zurhai bol neg hunii toorogdliin hudlaa zurhai. Uunees bolj mash olon hunii nas jil zorj ulmaar zaya toorgoo ch huuramchaar todorhoiloh bolson.Odoo uuniig neg mor shiideh bolson.
    2017 оны 01 сарын 09 | Хариулах
  • Ж (202.179.29.22)
    Заавал хятададтай адил цаг тоолол хэрэглэх гээд зүтгээд байдаг нь ямар учиртай юм бэ тэр төвдийн зурхай төгс буянт чинь монголжоод одоо төвдүүд өөрсдөө ч хэрэглэхээ больсон юм бнлээ тусгаар улс юм бол хятадаас өөр цаг тоололтой байжийж хятадын нөлөөлөөс бага ч атугай хол бна угаасаа манай дээр үеийн ихэс дээдэс ламын шашин цаг тоололоо өөр байсаны хүчинд хятад манжид уусчихгүй тэсч үлдсэн юм шүү
    2017 оны 01 сарын 09 | Хариулах
  • өвгөн (202.9.40.41)
    Энэ Намсрай ядаж 4 аргын тоогоо мэддэг болоод МУИС төгссөн математикч Тэрбиштэй яриач дээ. Өдөр тасрах явдал аль хуанлид гарна шүү дээ. Нар сар эллипсээр тойрдог нэг жигд хуваах боломжгүй гэж ч ойлгохгүй тэнэг байх юм. Тэр жил энэ зөнөг луйварчин Дашцэрэн нартайгаа хэдэн залуу ламтай маргалдаж яриад тэнгэр эрхсийг зурах гээд яаж онигоо болж байсныг санаж байгаа хүн олон байх. Хаврын урь оруулж байгаад л нэг өдрөө сонгосн ч болно шүү дээ.
    2017 оны 01 сарын 09 | Хариулах
  • ДДД (202.126.91.172)
    Хаврын сүүл сарын 21 Тэрбишийн зурхайд байна шүү дээ. Заавал 7,21 гэхгүйгээр өөрөөр өдөр тасарч давхцаж л байна шүү дээ.Хятадын шар зурхайг бодохдоо тэр газрын өргөрөг уртрагаас нь хамаардаг Хувилай хаан нийслэлээ Бээжинд шилжүүлсэний дараа шар зурхайг мөрдөхөөр болсон гэдэггүй билүү Энэ нь тэндхийн өргөрөг уртрагт таардаг болохоос цагаан хэрмээс хойш таархаа больдог 6 Энэ тухайгаа урд нь гаргаж тавилгүй цагаан сар ойртохоор л жил бүр ярьж эхлэх юм. Одоо болимоор юм.
    2017 оны 01 сарын 09 | Хариулах
  • иш (202.126.89.180)
    Бид чинь бүхэл юмаараа хоёр хуваагдаад байна. Одоо шашинаараа хуваагдвал маш аюултай болно. Ер нь жижигхэн юм шиг энэ мэт зүйл чинь гадны захиалгаар хийгдэж байгаа туйлын хорлонтой яваандаа Укарайн, Сири, Ирак шиг болох үндэс тавигдаж мэдэх юм. Бид сонор соргог байж элдэв зүйлд автахгүй хамгийн чухал нь эв найртай байнга зөвшөлцлийн зам дээр байх нь зохистой болов уу.
    2017 оны 01 сарын 09 | Хариулах
  • Зочин (202.9.43.117)
    Монгол чинь өөрөө Одон орон судлалын хүрээлэнтэй тооцоолон бодох төвтэй , Тэр цаг тоолол Тэрбиштэй яаг таараад байгаа биз дээ Энэ чинь тооцоолол болохоос ямар Тэрбиш гуай зохиогоод байга юм уу ,Цагаан сар дөхөхөөр л энэ хүн зориуд гарч ирээд ард түмнийг хэрэлдүүлэх юм Одоо болиоч Нммсрай гуай
    2017 оны 01 сарын 09 | Хариулах
  • Зочин (59.153.112.204)
    одоо болимоор юм. Өнгөрсөн жил шинийн 2-ны сар өнөөдөр гарна гэл үү худлаа л байсан. Тэрбишийнх нь зөв байсан. Өвлийн сан илүү тэгээд 1 сард шинэлэх юм яриад байх юм.
    2017 оны 01 сарын 09 | Хариулах
  • Цог (122.201.25.46)
    Ес эхлэх хугацааг 12--р сарын 22 гэдэг. Энэ өдрийг Монголчууд баримтлан 9х9 гээд тоолдог. Энэ нь 2 зурхайд эхлэх өдөр нь яаж таардаг бол. Хариулт өгөөч сэтгэгдэлээ янз бүрээр бичсэн найзууд минь. Аливаа зүйлийг нэг талаас харахыг хичээсэнгүй.
    2017 оны 01 сарын 09 | Хариулах
  • Зочин (43.228.128.195)
    tany tsagaan sar amraltyn udur taarch bgaa bolohoor ajlyn idruuded tohioj bgaa 2 sar tsagaan sarug dagahaas daa ta yadahnaa eiig bodoltsoj hiisen bol boloh blaa
    2017 оны 01 сарын 09 | Хариулах
  • зочин (66.181.190.21)
    Манайхан жил бүр Шар зурхайн дагуу зам мөрөө гаргаад олон жил болж байна. Намсрай гуайг дэмждэг. Харин олонхи нь Тэрбишийн зурхай дагуу шинэлэж золгодог одоо цаг үед олонхио дагаад золголтоо хийдэг. Энэ маргаантай асуудлыг нэр мөр шийдэх цаг нь болсон шүү. Хамгийн гол нь зам мөрөө зөв өдрөө зөв гаргах хэрэгтэй.
    2017 оны 01 сарын 09 | Хариулах
  • Zochin (59.153.112.128)
    Jil bur ingej khumuusiin tolgoig erguuldgee bolimoor bainaa
    2017 оны 01 сарын 09 | Хариулах
  • Зочин (182.160.35.207)
    Энэ хүнийг дэмжиж байна. Өнөөдөр төр шашин хоёр тусдаа ойлголт гээд байгаа хүмүүс үүнд хариулт өгөх ёстой. Үнэхээр тусдаа юм бол тусгаарлаад шар зурхайгаараа явах хэрэгтэй ш дээ.
    2017 оны 01 сарын 09 | Хариулах
  • зочин (202.179.23.108)
    Балай юуман дээр маргаж байх юум яаж бодсон ч хөхөө өвлийн хүйтэнд хаварын урь орох юум бэ энэ жил 1-28 бол ид хүйтэн байхаар бна шүү дээ цаг агаар энэ тэрээ харалдаа аль эсвэл тэр будаагаа тавиад үз таван ес дуусхад тавьсан будаа хөлдөхгүй гэж зүгээр хэлээгүй байхаа
    2017 оны 01 сарын 09 | Хариулах
  • Зочин (103.26.195.17)
    Бүх зүйлийг Монголчууд зохиосон гэдэг үлгэрээ болио дэлхий даяар наад Хубилай хаан зохиосон гээд шааааагаад байгаа шар зурхайг чинь Chinese astrology Chinese new year гээл явж байгаа хөгшин төгцгөө мөрөөрөө гай бололгүй амьдар
    2017 оны 01 сарын 09 | Хариулах
  • зочин (66.181.184.121)
    Энэ өвгөн одоо боличоосой доо дандаа л ингэж байхын
    2017 оны 01 сарын 09 | Хариулах
  • сониуч (112.72.11.105)
    Хэнийх нь зөв бурууг мэдэх аргагүй тул 2 талаас уулзаад олны өмнө асуудлаа нэг мөр болгомоор юм.Уулзахгүй шалтаг тоочоод зугтаад байгаа нь буруутай л гэж бодъёо.Өдөр давхцана.Илүү сартай ч гэх шиг.Цаг хугацаа тасралгүй явж байдаг биз дээ.Өдөр давхцана гэдэг цаг давхцана гэсэн үгүү.Цаг хугацаа өнгөрч байгаад зогсоод ухарч дахиад эхнээсээ явна гэж байх уу.Илүү сар гэх юм.
    2017 оны 01 сарын 09 | Хариулах
  • Зочин (182.160.32.3)
    за за мартаар юмуу наадмаар золгож байя
    2017 оны 01 сарын 09 | Хариулах
  • Зочин (182.160.35.207)
    Энэ хүн зөв л хэлсэн байна ш дээ. Үнэхээр тэр тэрбиш энэ тэр нь үнэн яриад байгаан бол нүүр тулаад мэтгэлцээд үнэн мөнийг л олох хэрэгтэй ш дээ. Юундаа айгаад байгаан.
    2017 оны 01 сарын 09 | Хариулах
  • Zochin (122.201.24.203)
    Namsrai guai Xubilai xaan zarligdaan gelee. Xubilai xaan zurxaich bsan yum uu. Ta yagaad dandaa xyatadiig dagaj ingeed baidgiin. Olon xunii durgui xurgeed l tand sxan bdag yum uu.
    2017 оны 01 сарын 09 | Хариулах
    • Зочин
      Шар зурхай хятад биш гээд хэлээд бна ш дээ.Газар нутгаа хар л даа .Хятад Түвд 2ын аль ойр байна.Ойр нь адил цаг тоололтой байх юм биш үү.Нар Хятадыг алгасаад Түвд манай 2-т зэрэг тусаад байна уу.
      2017 оны 01 сарын 09
  • зочин (203.91.119.182)
    та үр хүүхдүүдтэйгээ шинэлээч дээ, заавал хүмүүсийг өөрийнхөө талд оруулах гээд зүтгээд байгаа санаа чинь хуанлингаа зарах бизнес юм билээ хө
    2017 оны 01 сарын 09 | Хариулах
  • Иргэн (66.181.191.105)
    Энэ зоног одоо болимоор байнаа. Чиний мэддэг гэж юу байдгийн... Хятадуудад худалдагдчихаад ард тумнээр тоглох гээд санаархаад байна юм. Ер нь тэгээд хун оороо итгэл унэмшлээрээ л хандаж байгаа бол хэн юу ярих нь огт сонин биш гэдгийг ойлгодогч болоосой энэ мал... ард тумэн минь энэ мэт луйварчдын ярьж буйд буу итгээрэй?!
    2017 оны 01 сарын 09 | Хариулах
  • Зочин (124.158.111.6)
    Тэрбиш гуай нь зурхайгаар Монголын ард түмэн олон жил цагаан сараа тэмдэглэж ирсэн түүхтэй. Түүхийн үнэн бол он оны цаг тооны бичгийг үзэх хэрэгтэй. Тэрбиш гуай зурхайгаар Монголчууд зан заншилаа үйлдээд явж сурсан ард түмэн. Буруу л бсан бол Монгол гэдэг улс үгүй болохоор болсон. Харин ч мандан бадарч ирсэн гэж ойлгож бна. Сүүлийн 26 жил харин сөнөх тийшээгээ явж бна.
    2017 оны 01 сарын 09 | Хариулах
    • Зочин
      zam muruu buruu gargaad l ter baih daa suuliin 26 jild mgliin ard tumen bugd l zam muruu buruu gargasan bolood l sunuj baigaa uym
      2017 оны 01 сарын 09
  • зочин (150.129.142.6)
    Би ах дүү хамаатан садан үр хүүхдүүд ач зээ нартайгаа хамт 1 дүгээр сарын 28 нд шинэлнэ.Тэрбиш Чойжамц гээд шарын шашныхан дандаа л худлаа ярьдаг юм. Хөдөөний ямар ч малчин шинийн 2 ,3 -ны сарыг ялгаж чаддаг юм. Худлаа ярьж хүн мунхруулсан шалдан банди нараар зүг чигээ заалгамааргүй байна. Тэгээд ч манай үндсэн шашин хөх тэнгэрээ шүтдэг биз дээ.
    2017 оны 01 сарын 09 | Хариулах
    • Зочин
      Тэнгэртээ очиж шинэлээрэй
      2017 оны 01 сарын 09
    • Зочин
      Tegee teg tenegee
      2017 оны 01 сарын 09
  • Зочин (103.229.121.221)
    ЭНЭ хүн байхгүй бол асуудал байхгүй болно.
    2017 оны 01 сарын 09 | Хариулах
    • Зочин
      Тэгээд алах уу
      2017 оны 01 сарын 09
  • Зочин (27.123.214.121)
    Энэ хүн зөв хэлсэн бна. Нийлж сууж.байгаад зөв буруугаа мэдэлцэе гэж. Сарандаваа ч юмуу Давааням ч юмуу тодорхой мэдлэг байхгүй ам нь хөгжсөн нөхдүүд шиг хий хоосон юм яриагүй байна. Тэр тэрбиш, гандангийнхан нь нийлж.байгаад ч хамаагүй энэ хүнтэй мэтгэлцээд монголчууд өнгөрсөн хугацаанд зөв өдрөө цагаан сараа хийж байсан гээд баталчих л даа. Монголчууд эргэлзэж байна. Энэ эргэлзээг л тайлчих хэрэгтэй. Тэрнээс энд тэнд ганц нэгээрээ пээдгэр пээдгэр ярилцлага өгөх нь хэнд ч сонин биш
    2017 оны 01 сарын 09 | Хариулах
    • Зочин
      Unen hellee neeree l metgeltseed shiidchih heregtei
      2017 оны 01 сарын 09
  • Даваа (202.9.43.125)
    Энэ хүн цагаан сар болгоноор л Хятад тооллыг Монголчуудад тулгаж байх юм. Бас их мэдэмхийрдэг нэгэн байна билээ. Дэлхий нийтэд хэрэглэдэг ОК гэдэг үг чинь Монголын ОХЬ гэсэн үгнээс гаралтай гээд л ярьж байхыг сонссон. ОК. Гэдэг үгийн гарал үүслийг бүгд мэднэдээ
    2017 оны 01 сарын 09 | Хариулах
  • эсэргүү (202.179.31.78)
    энэ өвгөн хятадуудаас асар их мөнгө авчихаад хятад тооллыг монгол улсад нутагшуулах гээд байгаа юм биш үү
    2017 оны 01 сарын 09 | Хариулах
    • Зочин
      hyatad bish mgl toolol geed bicheed baigaa uym bish uu
      2017 оны 01 сарын 09
  • Зочин (150.129.143.52)
    Yagaad l dandaa 2 xybaagdaad xereldeed bdag um be de. Xogshin zaluu. lam .xar .erdemten. teneg. Bygd l xeryyl xiisen ylsyyd. Namaaraa xybaagdana. oros xytad geed putin obama geed xaa xamaagyi xereldeed l bx ylsyyd umaa. Uulzaad zoxitsood negdej toxirch boldogyi l xorvoo um bx da
    2017 оны 01 сарын 09 | Хариулах
    • Зочин
      Yarsjig zvgeer 9sardaa l tsagaan saraa hiichihie
      2017 оны 01 сарын 09
    • Зочин
      Yarsjig zvgeer 9sardaa l tsagaan saraa hiichihie
      2017 оны 01 сарын 09
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрхүү мужийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлынхантай Транбай зэрэг таслийн талаар санал солилцлоо
    13 цаг 23 мин
  • Зарим голууд үерлэж байгаа тул сэрэмжтэй байхыг анхааруулж байна
    13 цаг 37 мин
  • Г.Лувсанжамц: Хэрэглээг биш, хэмнэлтийг дэмжих шинэ бодлогын суурийг тавина
    13 цаг 38 мин
  • УИХ-ын Хүний эрхийн дэд хороо, Хүний эрхийн форумын ээлжит уулзалт маргааш болно
    13 цаг 48 мин
  • ТАНИЛЦ: “Гэгээн Муза 18” наадмын зочин шүүгчид
    14 цаг 30 мин
  • Олон улсын тээвэр загварчлалын тэргүүлэгч PTV группийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
    14 цаг 50 мин
  • Б.Бат-Эрдэнэ: Та нарын сэтгэл өвддөггүй юм уу, төрийн албан хаагч биш "хүн" гэсэн сэтгэлээр ажиллаад өгчих л дөө
    14 цаг 57 мин
  • Ж.Баясгалан: Хуулиа хэрэгжүүлж, хөдөлмөр эрхлэхэд нь саад болохоо байя
    15 цаг 0 мин
  • Э.Анхбаяр: Ирэх 11 дүгээр сард улаанбурхан өвчин томуутай хавсрах магадлалтай байна
    16 цаг 0 мин
  • Ирэх сарын 11-ний өдөр бүх нийтээр амарна
    16 цаг 17 мин
  • Шинэ орон сууцны үнэ 11.5 хувь, хуучин орон сууцны үнэ 16 хувиар өсжээ
    16 цаг 54 мин
  • Д.Амгалан: Хууль бусаар иргэний өмчид халдсан зүйл байхгүй
    17 цаг 11 мин
  • Улсын дугаар, гэрчилгээтэй суррон, мопедыг хөдөлгөөнд оролцуулна
    17 цаг 54 мин
  • Э.Бадар-Ууган "даварсаар" бас дахин даварсаар!
    17 цаг 58 мин
  • Хаврын тариалалтад 32 мянган тонн буудайн үр бэлэн байна
    18 цаг 7 мин
  • Гурван жил хууль бусаар оршин суусан БНСУ-ын иргэнийг албадан гаргажээ
    19 цаг 1 мин
  • Шоронд байгаа Филиппинийн экс ерөнхийлөгч Р.Дутерте сонгуульд ялалт байгуулжээ
    19 цаг 2 мин
  • Улаанбаатар марафонд бүртгүүлсэн хүмүүст энгэрийн дугаар олгож эхэллээ
    19 цаг 40 мин
  • НӨАТ-ын сугалааны тохирол маргааш болно
    19 цаг 44 мин
  • Сэлэнгэ аймгийн Түшиг сумын нутагт гарсан ой хээрийн түймрийг бүрэн унтраажээ
    20 цаг 1 мин
  • Олон сая хүний амийг авсан "Аугаа эх орны дайн"-ы тухай СЭРТХИЙЛГЭМ тоо баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Архангай аймгийн "Аралтай" харцага О.Мөнх-Эрдэнийн 6 баримт
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
  • Францисыг залгамжлах "шинэ пап лам" XIV Леогийн талаар мэдэх ёстой БҮХ зүйл
  • Жүдо бөхийн "-73кг"-ын жингийн ирээдүй гэгдэж буй Л.Анхзаяа гэж хэн бэ?
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Дархан аварга Ж.Мөнхбатаас эхэлж Улсын начин Э.Батмагнайгаар төгссөн ХОВОР амжилт
  • ЭМГЭНЭЛ
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • П.Дэлгэрбаяр: “Мөрч” ОАУСК-ны хоёрдугаар бүлэг гарах үгүйг одоогоор хэлж мэдэхгүй байна
  • Дэлхийн мисс: Улсын харцага Г.Баярбаярын охин Б.Эрдэнэсувд үндэсний хувцсаа дэлхий дахинд гайхууллаа
  • "Казахстаны Их дуулга"-д зодоглох Монголын 22 жүдоч
  • Цэцийн дарга Г.Баясгалан Д.Амарбаясгалангийн парламентыг Үндсэн хуулийн бус гэж үзэв
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
  • Ялалтын баяр бол гашуун зовлонгоос бүтсэн түүхийн сүүдэр
  • "Харанга" хамтлагийн ХАЙРЛАМ дуунууд
  • Х.Сумъяадорж: Хангай агийн дүрийг бүтээхийн тулд би зургаан кг жин нэмсэн
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • Олон сая хүний амийг авсан "Аугаа эх орны дайн"-ы тухай СЭРТХИЙЛГЭМ тоо баримтууд
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Д.Амгалан: Хууль бусаар иргэний өмчид халдсан зүйл байхгүй
  • Цэцийн дарга Г.Баясгалан Д.Амарбаясгалангийн парламентыг Үндсэн хуулийн бус гэж үзэв
  • Э.Бадар-Ууган "даварсаар" бас дахин даварсаар!
  • Гадаадын 8 улсын 63 иргэнийг албадан гаргажээ
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХӨӨХ О.АЛТАНГЭРЭЛИЙН “ҮРГЭЭЛЭГ”-ИЙГ Ж.БАТЗАНДАН ГҮЙЦЭЭЖ ЯВНА!
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ХОМ
  • Дэлхийн мисс: Улсын харцага Г.Баярбаярын охин Б.Эрдэнэсувд үндэсний хувцсаа дэлхий дахинд гайхууллаа
  • Б.Бат-Эрдэнэ: Та нарын сэтгэл өвддөггүй юм уу, төрийн албан хаагч биш "хүн" гэсэн сэтгэлээр ажиллаад өгчих л дөө
  • Эрхүү мужийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлынхантай Транбай зэрэг таслийн талаар санал солилцлоо
  • Ялалтын баяр бол гашуун зовлонгоос бүтсэн түүхийн сүүдэр
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо
  • Парис Сен-Жермен vs Интер: Аваргуудын Лигийн финалаас юу хүлээх вэ?
  • Архангай аймгийн "Аралтай" харцага О.Мөнх-Эрдэнийн 6 баримт
  • Замын хөдөлгөөний цагаан толгой тэмцээн боллоо
24 баримт
  • Жүдо бөхийн "-73кг"-ын жингийн ирээдүй гэгдэж буй Л.Анхзаяа гэж хэн бэ?
  • Архангай аймгийн "Аралтай" харцага О.Мөнх-Эрдэнийн 6 баримт
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
  • Францисыг залгамжлах "шинэ пап лам" XIV Леогийн талаар мэдэх ёстой БҮХ зүйл
  • Олон сая хүний амийг авсан "Аугаа эх орны дайн"-ы тухай СЭРТХИЙЛГЭМ тоо баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК