Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдийн 64.8 хувь нь томуу, томуу төст өвчтэй байна

2017-1-09
0
ЖИРГЭХ

Амьсгалын замын цочмог халдвар ихэсч байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар болон албаны бусад хүмүүс өнгөрсөн бямба гаригт Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт очиж ажиллалаа.

Энэ сарын 06-ны мэдээллээр, нийслэлийн харьяа эмнэлгүүдийн орны ачаалал 25 хувиар нэмэгдсэн буюу 1871 орон дээр 2338 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдгээрийн 1415 нь хүүхэд бөгөөд шинээр хэвтсэн өвчтөний 217 буюу 64.8 хувь нь томуу, томуу төст өвчтэй өвчтөнүүд эзэлж байгаа юм. Орны ачааллын хувьд Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг 50.9 хувь, Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг 34.4 хувь, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг 33.2 хувь, Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв 22.9  хувиар хэтэрчээ. Насанд хүрэгсдийн орны 26 хувийг буюу 281 орыг хүүхдийн оронд шилжүүлж, нөөц өрөөнүүдэд 265 ор тавьснаар хүүхдэд зориулж нийт 596 орыг нэмэлтээр гаргажээ. Тиймээс нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцахаар зорьсон ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар нарт тус эмнэлгийн удирдлагуудын зүгээс өвчтөнүүдэд үзүүлж буй эмчилгээ үйлчилгээний хүртээмж, орны зохицуулалт, эм тарианы хангалт, эмч ажиллагсдын хуваарилалтын тухай цаг үеийн мэдээлэл хүргэсэн юм.

 

Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийн хувьд мэдрэл, уламжлалт эмчилгээний насанд хүрэгсдийн тасгийг бүрэн чөлөөлж хүүхдийн тасаг болгосон байна. Тус дүүргийн Онцгой байдлын газраас 30 эвхдэг ор өгчээ. Мөн физик, уламжлалт эмчилгээ, хүүхдийн тоглоом, чийрэгжүүлэлт, эмч нарын болон эм тариа, уулзалтын өрөө зэрэг бүхий л нөөц бололцоогоо ашиглан өвчтөнүүдээ хэвтүүлсэн аж.

 

Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг нь 1980-аад оны үед 50-60 мянган хүнд үйлчлэх тооцооллоор батлагдсан нийт 165 ортой ч, өдгөө 110 мянга гаруй хүүхдэд үйлчилж буй юм байна. Тус эмнэлгийн ерөнхий эмч Б.Галсанцэдэн “Амьсгалын замын цочмог халдвар нь хүндэрч, хатгалгаа болсон хүүхдүүд ихээр ирж байгаа. Тоглоомын болон сувилагчийн өрөөнүүдийг ашиглан хүүхдийн ор тавьсан. Мөн дүүргийн эрүүл мэндийн төвийн нэгдүгээр амбулаторид нэмэлтээр 50 ор гарган, хүүхдийн III тасгийг нээснээр өвчтөнүүдийг коридорт хэвтүүлж эмчлэх асуудал байхгүй болсон. Эмч, сувилагч, асрагч нарын ээлжинд гарах тоо, ажлын цагийг нэмэгдүүлсэн байгаа. Нийслэлийн Засаг даргын зүгээс ойрын хугацаанд нярайн хиймэл амьсгалын аппарат шийдэж өгөхөөр болсон. Нийслэлийн эрүүл мэндийн газрын хувьд, шаардлагатай зарим асуудлыг шийдэж өгсөн. Одоогийн байдлаар, манай эмнэлэг 200-гаад сая төгрөгийн эм тарианы нөөцтэй байна. Ялангуяа вирусээр үүсгэгдсэн өвчлөлд “Тамифлю” эм өндөр үр дүнтэй байгаа хэмээн мэдээлэл өглөө.  

 

Мөн тус эмнэлгийн Эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн тасгийн их эмч Б.Оюунчимэг “Сүүлийн үед амьсгалын замын халдварт өвчин тусч, уушгины үрэвсэл болж хүндэрсэн нярай хүүхэд нэлээд ирж байна. Суурь өвчтэй хүүхдүүд бас ирдэг. Ялангуяа зүрхний гажигтай хүүхдүүд уушгины үрэвслээр хүндэрч ирэх нь нэмэгдсэн. Манай тасаг нийт таван ортой ч, өнөөдрийн байдлаар бусад өрөөг ашиглан арван хүүхдэд эмнэлгийн тусламж үзүүлж байна. Өвчтөнүүд маань 3-5 хоногт эмчлүүлээд хүүхдийн тасагт шилждэг. Мөн 50 ортой III тасгийг шинээр нээсэн учраас коридорт хэвтэх асуудал гарахгүй байгаа. Эм тариа, тоног төхөөрөмжийн хувьд одоогоор хүрэлцээтэй л байна, дутагдсан юм алга. Эцэг эхчүүдийн эрүүл мэндийн боловсрол үнэхээр муу байна. Эмийн хордлогод орсон хүүхдүүд их ирж байна шүү. Эрчимт эмчилгээний тасагт байгаа хоёр хүүхдийн  нэг нь л гэхэд парафцетамолын хордлоготой, эмнээс шалтгаалсан хүндрэл гэсэн оноштойгоор ирсэн. Нөгөө хүүхдэд мөн л гэрийн нөхцөлд хүчтэй эмийг өндөр тунгаар уулгаснаас болж, таталт өгөөд ирсэн байгаа. Тиймээс эцэг эхчүүдэд хандаж хэлэхэд, хүүхдээ ханиад хүрсэн үед нь хүчтэй эм бэлдмэл, ялангуяа антибиотикийг дур мэдэн битгий өгөөч ээ. Өрхийн эмчээс эхлээд тодорхой шатлалын дагуу эмнэлэгт үзүүлж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хаанаас авахаа мэддэг байх хэрэгтэй. Хэн нэгний зөвлөсөн эмийг хүүхдэдээ уулгаж болохгүй. Парацетамол гэхэд л маш олон төрөл бий. Энэ эмийн найрлагатай элдэв төрлийн эмнүүдийг хамтад нь өгөөд хүүхдээ хордлогод оруулах эрсдийг үүсгээд байна шүү дээ. Антибиотикийн замбараагүй хэрэглээнээс болоод эмэнд дасалтай нянгуудаар уушги үрэвссэн үед эмчилгээний үр дүн тааруу болох нь элбэг. Өргөн хэрэглээний антибиотикууд эмчилгээний үр дүн муутай учраас уушгины үрэвслийг дарахад сүүлийн үед гарсан хүчтэй эмнүүдийг хэрэглэж байна” гэж нөхцөл байдлынхаа тухай ярилаа.

 

Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат дээрх эмнэлгүүдийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ “Амьсгалын замын халдварт өвчлөл ихэсч байгаагаас үүдэн дүүргийн нэгдсэн эмнэлгүүдийн ачаалал эрс нэмэгдсэн. Ханиад томууны өвчлөлийн дийлэнхи хувийг хүүхдүүд эзэлж байна. Өнөөдөр эмнэлгүүдийн хүүхдийн болон сэхээний тасгаар  орж үзлээ. Бид бүхэн цаашид Нийслэлийн эрүүл мэндийн газартай хамтран дүүргийн эрүүл мэндийн төвүүдэд томоохон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Батлан хамгаалах яамны нэгдсэн эмнэлэгт ойрын хугацаанд 50 ортой хүүхдийн тасгийг нээнэ. Улсын хоёрдугаар төв эмнэлэгт нээсэн 17 ортой хүүхдийн тасгийг өргөжүүлэн 35 ортой болгохоор төлөвлөсөн. Дүүргүүдийн хувьд ялангуяа Чингэлтэй, Сонгинохайрхан, Баянзүрх зэрэг ачаалал ихтэй байгаа эмнэлгүүдийн үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцаж байна.

 

Ханиад томууны эхлэл үед хүндрэл нэлээд эрчимжих хандлагатай байгаа нь ажиглагдсан. Энэ өвчлөлийн үе шат гуравдугаар сар хүртэл хамгийн их ачаалалтай байдаг. Эрүүл мэндийн яамны шуурхай удирдлага болон салбарын сайдын зүгээс өнөөдрийн нөхцөл байдлын талаархи тодорхой мэдээллүүдийг Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргаас авлаа. Цаашлаад урьтал үе буюу агаар дуслын замаар дамждаг амьсгалын цочмог халдвар ихэсч байгаатай холбогдуулан тодорхой хэмжээнд хориг тавих арга хэмжээг авах нь зүйтэй юм байна гэж үзсэн. Их, дээд болон ЕБС-ын сурагчдын амралт эхлээд байгаа энэ үед сургалт, үзвэр үйлчилгээ зэрэг олныг хамарсан бусад газарт үйлчлүүлэх хүмүүсийн тоо цөөрөөгүй хэвээр байна. Тиймээс зарим аж ахуйн нэгж байгууллага, сургалтын газрын үйл ажиллагаанд түр хугацаагаар хязгаарлалт тавих асуудлыг Эрүүл мэндийн яам, Нийслэлийн эрүүл мэндийн газартай хамтран хэлэлцэж байна.

 

Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийн хүүхдийн тасагт нийт батлагдсан 81 ор байдаг ч, одоогийн байдлаар 182 хүүхдэд үйлчилж байна. Оройн 20:00 цагаас хойш ханиад нь хүндэрч хатгалгаа болсон хүүхдүүд нэмэгдэж ирэхэд ор хүрэлцэхгүйн улмаас эмнэлгийн коридорт тогтмол 10-15 орыг хүүхдүүдэд нэмэлтээр тавьж өгдөг. Нийт орны ачаалал нь бүр 100-гаар хэтэрсэн, ийм хүндрэлтэй нөхцөл байдалд эмнэлгийнхэн хэвтсэн хүүхдүүдээ эрчимтэй эмчилж, коридорт байгаа өвчтөнүүдээ зориулалтын өрөөнд даруй оруулахыг зорьж ажиллаж байна.

 

Эрүүл мэндийн төвийн энэ барилга өмнө нь Үнэ, стандартын газрын барилга буюу дарга нарын өрөөнүүд байсан. Тиймээс орчин үеийн стандарт шаардлагад нийцсэн шинэ барилгатай болох асуудлыг үе үед нь хөндөж ирлээ. Азийн хөгжлийн банкны шугамаар Монгол Улсын хэмжээнд хоёр том жишиг эмнэлэг барих шийдвэр гарсан. Өнгөрсөн жил Сонгинохайрхан дүүрэгт жишиг эмнэлгийн барилгын ажлыг эхлүүлсэн. Ирэх жилээс дахин хоёр дүүрэгт нэмж барихаар төлөвлөөд байгаа. Азийн хөгжлийн банкны удирдлагууд, зохицуулах хорооныхонтой нь уулзаж нэг эмнэлгийн барилгын зөвшөөрлийг нь Чингэлтэй дүүрэгт авсан гэж хэлж болно. Гагцхүү тус дүүргийн удирдлагууд эмнэлэг барих газрын асуудлыг чөлөөлж өгөх нь нэн тулгамдсан асуудал болоод байна” гэлээ.

 

Дүүргийн эмнэлгүүдийн хүүхдийн тасагтай танилцаж, эмч ажиллагсад болон эцэг эхчүүдийн санал сэтгэгдлийг сонссон Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар уг өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдээлэл, зөвлөмжийг олон нийтэд хүргэх ажлыг эрчимжүүлж, эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмжийг тодорхой хувиар нэмэгдүүлсэн тухайгаа дуулгалаа. Тэрбээр энэ талаар “Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа өвчтөнүүдийн ихэнх хувийг бага насны хүүхдүүд эзлэх болсон нь томоохон асуудал. Нийслэлийн хэмжээнд дүүргийн эмнэлгүүдэд ажиллах эмч, сувилагч, резидэнт эмч нарын тоог нэмэгдүүлж, тодорхой хүрээнд орны зохицуулалт хийж, өрхийн эрүүл мэндийн төвүүд уртасгасан цагаар ажиллах зэрэг олон ажлуудыг хийж эхэлсэн байгаа. Эцэг эхчүүд маань олон нийтийн газарт хүүхдээ дагуулж явахгүй, дааруулахгүй байх, аминдэмээр баялаг хоол хүнс хэрэглэх, гадуур гарахдаа амны хаалт зүүх зэрэг амьсгалын замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ зайлшгүй авахыг зөвлөж байна. Ялангуяа гэрийн асаргаа, сувилгаа маш чухал. Сурагчдын амралт таарсан энэ үед гэрийн дотоод агаарын чанарыг сайжруулж, ариун цэврийг сайтар сахих хэрэгтэй юм. Засгийн газраас цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан 0-5 насны хүүхдээ асарч буй эцэг эхчүүдэд цалинтай чөлөө олгох зэрэг тодорхой шийдвэрүүдийг гаргаад байна” хэмээн ярьсан юм гэж нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
"UB food festival” олон улсын хоолны өдөрлөгт 30 аж ахуйн нэгж 18 үндэстний хоол, зуушаар үйлчилж байна
Түүхэн өв соёлоо сэргээн таниулах үзэсгэлэнгийн  түр байгууламж баригдана
“Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
    47 мин
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь гуравдугаар байр эзлэх бол?
    55 мин
  • "UB food festival” олон улсын хоолны өдөрлөгт 30 аж ахуйн нэгж 18 үндэстний хоол, зуушаар үйлчилж байна
    1 цаг 7 мин
  • ФОТО: “UB Food Festival-2026” нь Д.Сүхбаатарын талбайд дөрөвдүгээр сарын 17–26-ны хооронд зохион байгуулагдана
    5 цаг 8 мин
  • Наполи vs Лацио: Сери А-ийн 33-р тойргийн гол тоглолт
    5 цаг 24 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    5 цаг 37 мин
  • Түүхэн өв соёлоо сэргээн таниулах үзэсгэлэнгийн  түр байгууламж баригдана
    5 цаг 43 мин
  • Премьер лигийн 33-р тойргийн онцлох тоглолтууд: Аваргын өрсөлдөөн, Мерсисайд дерби, Аваргуудын лигийн төлөө тулаан
    5 цаг 45 мин
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
    5 цаг 52 мин
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
    18 цаг 33 мин
  • 2026 оны NBA Плэйоффын тойм: Аваргын төлөөх 4 гол өрсөлдөгч
    18 цаг 35 мин
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
    20 цаг 9 мин
  • МУГТ Л.Энхрийлэн Азийн аварга боллоо
    20 цаг 16 мин
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
    21 цаг 27 мин
  • П.Батбаатарыг Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын даргаар томиллоо
    22 цаг 42 мин
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
    22 цаг 55 мин
  • Эрчим хүчний салбар дахь хувийн хэвшлийн оролцоо ба төрийн дэмжлэг хэлэлцүүлэг боллоо
    22 цаг 56 мин
  • Oнц хүчтэй салхи, шороон болон цасан шуурганы аюултай болон гамшигт үзэгдэл ажиглагдана
    23 цаг 14 мин
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
    Өчигдөр 14 цаг 26 мин
  • Реппер D4vd өсвөр насны охиныг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэн баривчлагджээ
    Өчигдөр 13 цаг 58 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Зуун жил ганцаардсан хүн
  • О.Цогтгэрэл өөрийн цэргүүдээр Үндэсний Бодлогын Хороог бүрдүүлэв
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
  • Грекийн цагдаа нар цагаачдыг хөөн гаргах ажиллагаандаа цагаачдыг ашиглаж байна
  • Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
  • Грекийн цагдаа нар цагаачдыг хөөн гаргах ажиллагаандаа цагаачдыг ашиглаж байна
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 27 нэмэгджээ
  • НҮБ: Ормузын хоолойг хаах эрх мэдэх хэнд ч, аль ч улс оронд байхгүй
  • С.Нарангэрэл: УИХ “Ёс зүйгүй” гишүүнийг хаацайлан дархлагч болох ёсгүй
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК