2017 онд долоон объектыг дуудлага худалдаагаар худалдахаар болсон билээ.
Эхний ээлжид Усан спорт сургалтын төв, Хан-уул дүүргийн Захирагчийн албаны хоёр барилга, тус дүүргийн 14 дүгээр хорооны Өрхийн эрүүл мэндийн төв зэрэг барилгуудыг өнөөдөр дуудлагаар худалдах байсан боловч хойшилсон байна. Учир нь объектуудыг худалдан авах ямар ч санал ирээгүй байна. Ингээд Өмч хувьчлах комиссын хурлыг хуралдуулж дахин тов зарлах юм байна.
Усан спорт сургалтын төвийг худалдаалах эхний үнэ 10 тэрбум 871 сая 620 мянган төгрөг бөгөөд дэнчингийн хэмжээ 1.08 тэрбум төгрөг аж.
Сэтгэгдэл (1)