Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Зарим хүнснээс эмгэг төрөгч, хөгц, мөөгөнцөр илэрчээ

2017-1-09
0
ЖИРГЭХ

МХЕГ-ын дарга, Улсын ерөнхий байцаагч Н.Цагаанхүү тушаал гаргаж, хүнсний аюулгүй байдлыг хангах, шинэ жилийн бэлэгний чанарт анхаарах арга хэмжээ авах үүрэг өгсөн. Энэ дагуу улсын хэмжээнд зохион байгуулсан “Эрүүл хүнс-Эрүүл хүүхэд” сарын аяны нэгдсэн дүн гарчээ. Дурдсан хугацаанд хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч 2325 аж ахуйн нэгж байгууллага, 2326 иргэн, нийт 4651 объект, 14 гүний терминаль, Буянт-Ухаа, Алтанбулаг, Замын-Үүд зэрэг боомтоор нэвтэрсэн импортын хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг хамруулан хяналт шалгалт хийсэн байна.

 

Урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын хүрээнд улсын байцаагчийн 643 заалттай 137 албан шаардлагаар зөрчил арилгуулах хугацаатай үүрэг даалгавар өгч давхардсан тоогоор 6975 зөрчил илрүүлж, 78.0 хувийг газар дээр нь арилгуулаа. Мөн 176 акт, 166 дүгнэлт үйлдэж, 1043 нэр төрлийн 28321.0 мянган төгрөгийн чанар, аюулгүй байдлын шаардлага хангаагүй, 1315 нэрийн 23720.0 мянган төгрөгийн хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн хүнсийг устгуулахаар, зохих зөвшөөрөлгүй худалдаалсан хоёр нэрийн 403.0 мянган төгрөгийн бүтээгдэхүүнийг улсын орлого болгуулахаар Захиргааны журмаар хураагдсан эд зүйлийг үнэлэх, улсын орлого болгох, устгах захиргааны зөвлөлд шилжүүлсэн байна. Шошгын зөрчилтэй 593 нэрийн 18233.0 мянган төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг татан авахуулж, холбогдох хуулийг үндэслэн зөрчил гаргасан 200 байгууллага, албан тушаалтан, иргэнийг 33230.0 мянган төгрөгийн захиргааны шийтгэл ногдуулж ажилласан байна. 

 

Хилийн Мэргэжлийн хяналтын алба, хэлтэс болон гүний хяналтад нийт давхардсан тоогоор 501 аж ахуйн нэгж байгууллагын импортолсон 78694.4 тн, 9125 кг импортын хүнсний их, дунд эрсдэлтэй бүтээгдэхүүнд хяналт шалгалт хийхэд илэрсэн зөрчилгүй, лабораторийн шинжилгээнд 64 аж ахуйн нэгжийн 138 нэрийн бүтээгдэхүүнийг хамруулан шаардлага хангасан тухай улсын байцаагчийн 52 дүгнэлт гаргажээ.  

 

Урьдчилан сэргийлэх хяналт шалгалтаар хугацаа хэтэрсэн болон чанар, аюулгүй байдлын шаардлага хангаагүй,  хаяг шошгын зөрчилтэй бүтээгдэхүүн худалдаалсан зөрчил нийтлэг илэрлээ. Мөн хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчид үйлдвэрлэлийн болон эрүүл ахуйн зохистой дадлыг нэвтрүүлээгүй, дотоод хяналтыг хэрэгжүүлж ажилладаггүй, хүнсний бүтээгдэхүүний хадгалалтын горимыг хянаж бүртгэл хөтөлдөггүй, гарал үүсэл, үйлдвэрлэсэн огноо, хэрэглэх хугацаа тодорхойгүй, баталгаажилтгүй хүнс худалдаалсан  зэрэг зөрчил нийтлэг илрэв.

 

Улсын хэмжээнд аймаг, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хүнсний худалдаа, үйлчилгээний газруудад худалдаалагдаж байгаа хүнсний бүтээгдэхүүний 42 нэр төрлийн 654 дээжийг давхардсан тоогоор 25 үзүүлэлтээр итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээнд хамруулахад 35 буюу 5.3 хувь нь чанар, аюулгүй байдлын шаардлага хангаагүй байна. Эдгээрийн 34 дээж нь нян судлалын шинжилгээгээр /кремт бүтээгдэхүүн, цэвэр ус, салат, шаржигнуур тахиа, лууван, сонгино/ гэдэсний бүлгийн эмгэг төрөгч, хөгц, мөөгөнцөр, ургамал хорио цээрийн шинжилгээгээр нэг дээжинд алимны улаан хачиг илэрсэн  байна.

 

Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа эрхэлж буй 13 худалдаа, хоол үйлдвэрлэлийн ажлын байранд харьцангуй чийглэг, агаарын температурын хэмжилт хийж үзэхэд 30 үзүүлэлтээс 29 буюу 96.7 хувь нь стандартад нийцэж, нэг буюу 3.3 хувь нь стандартын шаардлага хангаагүй байна.

 

Урьдчилан сэргийлэх шалгалтын явцад 21 аймаг, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хүнсний үйлдвэр, худалдаа, нийтийн хоолны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж, иргэд болон цэцэрлэгүүдэд 173 удаа 11040 хүнийг хамруулсан сургалтыг, шошгын шаардлага хангаагүй, хуурамч, хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн, чанар, аюулгүйн шаардлага хангаагүй бүтээгдэхүүний үзэсгэлэнг 9214 хүнийг хамруулан тус тус зохион байгуулж, түргэн, гэмтэж мууддаг хүнсний бүтээгдэхүүний сонголт, хэрэглээ, хадгалалтын талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллав.



Мэргэжлийн хяналтын байгууллагаас зохион байгуулсан “Эрүүл хүнс-Эрүүл хүүхэд” сарын ажлын явцад хийгдсэн урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын үр дүнд хоол, хүнсээр дамжин хүн амын дунд хоолны хордлого, хордлогот халдвар тархахаас урьдчилан сэргийлж  ажилласан  байна гэж МХЕГ-ын Гадаад харилцаа, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
"UB food festival” олон улсын хоолны өдөрлөгт 30 аж ахуйн нэгж 18 үндэстний хоол, зуушаар үйлчилж байна
Түүхэн өв соёлоо сэргээн таниулах үзэсгэлэнгийн  түр байгууламж баригдана
“Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Soongo (103.229.120.82)
    Яг ямар бүтээгдэхүүн гэдгээ тодорхой хэлээч, тэгээд том жижиг бүх дэлгүүрийн лангуунаас бүх бүтээгдэхүүнийг зарахыг хориглоод устгалд оруулах хэрэгтэй шүү дээ, тэгэхгүй болгоомжтой байгаарай гэсэн шиг л хагас дутуу мэдээлэл тавих юм, шууд устгалд оруулж байж л наад бүтээгдэхүүн чинь дахин орж ирэхгүй шүү дээ, одоо бараг хятадаас оруулж ирдэг баталгаагүй хүнсний бүтээгдэхүүнийг зарахыг хориглох хэрэгтэй, ялангуяа хүүхдийн төрөл бүрийн чихэрүүд байна
    2017 оны 01 сарын 10 | Хариулах
  • Иргэн (202.9.42.157)
    Хилээр анхнаасаа яах гэж оруулдаг бнаа
    2017 оны 01 сарын 09 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
    2 цаг 10 мин
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь гуравдугаар байр эзлэх бол?
    2 цаг 19 мин
  • "UB food festival” олон улсын хоолны өдөрлөгт 30 аж ахуйн нэгж 18 үндэстний хоол, зуушаар үйлчилж байна
    2 цаг 30 мин
  • ФОТО: “UB Food Festival-2026” нь Д.Сүхбаатарын талбайд дөрөвдүгээр сарын 17–26-ны хооронд зохион байгуулагдана
    6 цаг 32 мин
  • Наполи vs Лацио: Сери А-ийн 33-р тойргийн гол тоглолт
    6 цаг 47 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    7 цаг 0 мин
  • Түүхэн өв соёлоо сэргээн таниулах үзэсгэлэнгийн  түр байгууламж баригдана
    7 цаг 7 мин
  • Премьер лигийн 33-р тойргийн онцлох тоглолтууд: Аваргын өрсөлдөөн, Мерсисайд дерби, Аваргуудын лигийн төлөө тулаан
    7 цаг 8 мин
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
    7 цаг 15 мин
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
    19 цаг 56 мин
  • 2026 оны NBA Плэйоффын тойм: Аваргын төлөөх 4 гол өрсөлдөгч
    19 цаг 58 мин
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
    21 цаг 32 мин
  • МУГТ Л.Энхрийлэн Азийн аварга боллоо
    21 цаг 40 мин
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
    22 цаг 51 мин
  • П.Батбаатарыг Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын даргаар томиллоо
    Өчигдөр 16 цаг 01 мин
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
    Өчигдөр 15 цаг 48 мин
  • Эрчим хүчний салбар дахь хувийн хэвшлийн оролцоо ба төрийн дэмжлэг хэлэлцүүлэг боллоо
    Өчигдөр 15 цаг 47 мин
  • Oнц хүчтэй салхи, шороон болон цасан шуурганы аюултай болон гамшигт үзэгдэл ажиглагдана
    Өчигдөр 15 цаг 29 мин
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
    Өчигдөр 14 цаг 26 мин
  • Реппер D4vd өсвөр насны охиныг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэн баривчлагджээ
    Өчигдөр 13 цаг 58 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Зуун жил ганцаардсан хүн
  • О.Цогтгэрэл өөрийн цэргүүдээр Үндэсний Бодлогын Хороог бүрдүүлэв
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
  • Грекийн цагдаа нар цагаачдыг хөөн гаргах ажиллагаандаа цагаачдыг ашиглаж байна
  • Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
  • Грекийн цагдаа нар цагаачдыг хөөн гаргах ажиллагаандаа цагаачдыг ашиглаж байна
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 27 нэмэгджээ
  • НҮБ: Ормузын хоолойг хаах эрх мэдэх хэнд ч, аль ч улс оронд байхгүй
  • С.Нарангэрэл: УИХ “Ёс зүйгүй” гишүүнийг хаацайлан дархлагч болох ёсгүй
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК