Дорнод аймгийн Хавирга боомтоор энэ сарын 3-ны шөнө 1240 толгой адууг хилээр гаргасан тухай мэдээлэл зарим цахим хуудаснаа нийтлэгдсэн билээ.
Тэгвэл энэхүү мэдээллийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас “Энэ нь үндэслэлгүй худал мэдээлэл бөгөөд Монгол Улсын Шадар сайдын өгсөн үүрэг, чиглэлийн дагуу 2016 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдрөөс хойш Монгол Улсаас нэг ч толгой амьд адуу экспортлогдоогүй” хэмээн няцаажээ.
Түүнчлэн Дорнод аймгийн Хавирга боомтоор 2017 оны нэгдүгээр сарын 3-ны шөнө 1240 толгой адуу нэвтрүүлээгүй болохыг Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Гаалийн газраас албан ёсны тайлбар, мэдэгдлийг ирүүлсэн байна.