Оюуны өмч, улсын бүртгэлийн газраас бүртгэлийн үйлчилгээ болон оюуны өмчийн чиглэлээр 2016 онд хэрэгжүүлсэн ажлын статистик тоо баримтыг танилцуулсан.
ОӨУБЕГ-ын Тамгын газрын дарга Б.Бадамцэцэг, Нийслэлийн Улсын бүртгэлийн газрын дарга Г.Анхныбаяр болон бусад газрын дарга нарын өгсөн мэдээллээр манай улсын хүн амын тоо өнгөрсөн оны төгсгөлд 3.123.936 болжээ.
Үүнээс 77762 хүүхэд шинээр төрж, 18805 хүн нас барж, 2278 иргэн улсын харьяатаас гарч бүртгэлээс хасагдсан байна. Мөн 245.009 иргэнд иргэний үнэмлэх олгосноос 49706 шинээр авсан, 83900 хүн үнэмлэхээ дахин солиулсан байна.
Харин өнгөрсөн жилийн хувьд нийт 166503 иргэнд гадаад паспорт олгожээ. Сүүлийн жилүүдэд гадаад паспорт авах иргэдийн тоо эрс нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа аж.