Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Г.Алтанцэцэг: Албаны хувцсаа өмссөн чинь яг цэцэг шиг санагдаад л…

2017-1-10
0
ЖИРГЭХ

Дүрэмт хувцсаа өмсчихөөрөө би чинь загварын тайзан дээр байгаа модель шиг л алхана шүү дээ хэмээн гэрэлтэн ярих энэ бүсгүйг Ганзоригийн Алтанцэцэг гэдэг. Тэрбээр Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн дуудлага хүлээн авагч. Ахлагч цолтой. Түүнийг энэ удаагийнхаа “Аврагчийн хөрөг” булангийн зочноор урьсан юм. Ингээд түүнтэй цөөн хором хөөрөлдсөнөө толилуулья.

 

-Нэгэн найрагч шүлгэндээ Онцгой байдлын албаныхныг “Зарлаагүй дайны цэргүүд” гэж тодорхойлсон байсан. Энэ ч утгаараа Онцгой байдлын албанд тэр бүр эмэгтэй хүн ороод байдаггүй. Ийм хүнд хэцүү албаны юунд нь дурлаж, ажиллахаар шийдсэн юм бэ?

 

-2009 онд манай Онцгой байдлын газар дээр дуудлага хүлээн авагч, жолооч, гал сөнөөгч нарыг бэлтгэх анхан шатны сургалт болсон юм. Тэр жил би Хархорин дээд сургуулийг хими, биологийн багш мэргэжлээр төгсөөд, арай л ажилд ороогүй хотод байж байсан юм. Гэтэл аав маань маань "Онцгой байдлын сургалт болох гэж байна. Чи орох уу" гэж ярьсан. Онцгой байдлын албанд ажиллаж байгаа бүсгүйчүүдийг харахаар их гоё санагдаад, өмнө нь орьё гэж бодсон ч сургуулиа төгсөөгүй болохоор шалгуур хангахгүй байсан юм л даа. Тиймээс ааваасаа сургалт болох тухай сонсоод, тэгээд ч дээд сургуулиа төгсчихсөн байсан болохоор шууд л бичиг баримтаа бүрдүүлж өгөөд сургалтад хамрагдсан. Ингэж л энэ сайхан албандаа орж ирсэн дээ.

 

Аав маань Онцгой байдлын газар насаараа жолооч хийгээд тэтгэвэртээ гарсан. Тийм болохоор хүүхэд байхдаа аавынхаа ажил дээр их ирнэ. Энэ том улаан машинуудын чинь дээгүүр, доогуур гарч тоглоод л багаасаа Онцгой байдлын албаны амьдралыг мэддэг болохоор их дотно санагддаг юм.

 

-Тэгээд л аав тань өөрийг чинь Онцгой байдлын албан хаагч болгох сонирхолтой байжээ дээ?

 

-Би оюутан байхын л Онцгой байдлын албан хаагч болохыг их сонирхдог байлаа. "Танайд эмэгтэй хүмүүс ороод эхэллээ. Би орьё л доо" гэхээр аав "Чи эхлээд наад сургуулиа төгсчих" гэдэг байсан юм. Тэгээд л сургуулиа төгссөний минь дараа аймагт маань сургалт болохыг мэдээд надад хэлсэн нь тэр.

 

-Сургалтандаа суугаад, хүсч байсан албандаа орчихлоо. Анхны мэдрэмж ямар байв?

 

-Намайг анх ажилд ороход "Манай дуудлага хүлээн авагч нар сургууль, цэцэрлэгээр явж хүүхдүүд сургалт явуулж, яриа таниулга хийдэг. Чамд ч бас тэгж явах шаардлага гарна шүү. Үүнд сайн суралцаарай" гэсэн. Миний хувьд багшийн сургууль төгссөн болохоор энэ нь бүүр ч сайхан санагдаад, 9 сарын 1-нд "Аюулгүй амьдрах ухаан" гэсэн гурван дэвтэр номноос хичээл бэлтгээд цэцэрлэгийн хүүхдүүдэд анх хичээл орсон. Тэгээд л албаны хувцсаа өмссөн чинь цэцэг шиг санагдаад л… Алхаж, гишгэж байгаа минь хүртэл арай л өөр болчихож байгаа юм чинь. Хүүхдүүд дээр оронгуут хүүхдүүдийн намайг харж байгаа нүд нь хүртэл өөр санагдаад л… Анх ингэж сургалтаа хийж эхэлсэн. Үүнээс хойш удирдлагууд маань хийж байгаа ажлыг минь үнэлээд "Дэлхийн зөн" олон улсын байгууллагатай хамтарсан дэд хөтөлбөрийн сургагч багш бэлтгэх сургалтад хоёр удаа явуулсан. Би тэр сургалтуудынхаа үр ашгийг гаргаж, сургалтуудаа улам сайн хийхийг хичээж байгаа. Сургалт хийхийн хамгийн сайхан нь нэг ч гэсэн хүнд гамшиг, гал, аюул осол гэдэг ийм юм байдаг юм байна, ийм ийм зүйлүүдийг мэдсэнээр өөрийгөө болоод бусдын амь насыг авран хамгаалах боломжтой юм байна гэдгийг ойлгуулж, мэдэгдэхүүн өгч байгаад л оршдог. Хэчнээн завгүй байсан ч аль нэг газраас сургалт хийгээд өгөөч гэж хүсэлт ирвэл би аль болох зав зай гаргаж байгаад л очиж сургалт хийхийг хүсдэг. Сургалт хийх нь иргэдэд мэдлэг олгохоос гадна Онцгой байдлын албаа зөв ойлгуулж, таниулах том сурталчилгаа юм уу гэж боддог.

 

-Дуудлага хүлээн авагч гэдэг их хариуцлага өндөртэй, чухал алба. Энэ мэргэжилдээ хэр дадлагажиж ажиллаж байна даа?

 

-Сайн дадлагажиж ажиллаж байгаа гэж боддог. Энд байгаа холбоо мэдээллийн хэрэгслүүдээ сайн эзэмшсэн. Мэдээ, мэдээллийг авахдаа нэлээд хянуур авна шүү. Ер нь манай аймаг харьцангуй тайван аймаг. Гэхдээ гарсан дуудлагыг түргэн шуурхай аваад, дамжуулж мэдээллэх ажил дээрээ өөрийгөө сайн л гэж бодож байна. Хийж байгаа ажилдаа эзэн болохыг л хичээдэг дээ.

 

-Мөрөөдөлгүй хүн даль жигүүргүй шувуутай л адил. Тэнгэр бурхан зах хязгааргүй огторгуйн уудамд элин халин нисгэхийн тулд шувуудад даль жигүүр өгсөн бол хүнд зах хязгааргүй уудам орон зайд сэтгэн бодож, сайн сайхан бүхэнд тэмүүлэх мөрөөдлийг өгсөн. Мөрөөдөл шувуудын далавчнаас хавьгүй хүчтэй даль жигүүрийг хүнд хайрладаг гэх нь бий. Тэгэхээр өөрийн тань мөрөөдлийг сонирхмоор санагдаад байна?

 

-Би зургаан настай нэг хүүтэй. Энэ жил цэцэрлэгээ төгсч байгаа. Тийм болохоор хүүгээ юмаар дутаахгүй, хайраар дутаахгүй, сайн хүн болгон өсгөх юмсан гэж боддог.

 

Бас Судан руу явж үзэх юмсан гэж бодоод байгаа. Эмэгтэй хүн явуулахаар болбол шалгалтад нь ороод явчихмаар л санагдаад байгаа юм. Дараа жил хэрвээ эмэгтэй хүн авахаар болбол ямар ч байсан өөрийгөө сориод үзнэ дээ.

 

-Сонирхдог зүйл гэвэл. Эмэгтэй хүний сонирхолыг татах зүйл ч мундахгүй дээ. Гутал, хувцас, ээмэг зүүлт гээд л?

 

-Өө тэр тал дээр маруухан шүү дээ. Би чинь өглөө хальт нүүрээ будсан болоод л гардаг хүн. Гутал, цүнх, дэлгүүр хоршоо гэж гүйх тал дээр муу шүү. Ер нь их эршүүд талдаа. Хүүхэд байхын зургаа харахаар хүртэл эрэгтэй хүүхэд шиг бондойсон юм байдаг юм.

 

-Тэгвэл сургалт хийж байхдаа ч, энгийн үед ч хүмүүст хамгийн ихээр анхааруулж хэлмээр санагддаг зүйл байдаг уу?

 

-Таныг аврах хүн бол зөвхөн та өөрөө гэдэг үг бий. Үүнтэй ижилхэн таны хайртай хүмүүсийн аюулгүй байдал таны ухамсар, хандлагаас шалтгаалдаг юм шүү гэж хэлмээр санагддаг.

 

-Хүүхэд насны дурсамж хамгийн мартагдашгүй, гэгээн дурсамж байдаг гэдэг. Тийм нандин дурсамжаасаа хуваалцахгүй юү.

 

-Хүүхэд насны хөгжилтэй дурсамж олон шүү. Нэг удаа гал түймэр гарсан айлынхан цахилгаанаа салгаагүй явчихсан байвал гарч байгаа гал түймрийг нь унтраахаар ус тавихаар тэр усаар дамжаад жолоочийг нь тог цохиод алчихдаг юм гэнэ гэсэн яриа сонсдог юм. Тэгээд л аавыг минь тог цохичихвий дээ гэж их айдаг байлаа.

 

Бас нэг хөгжилтэй юм гэвэл тэр үед одоогийнх шиг гар утас тэр болгон байсангүй. Түргэн авах, дуудлагад явах болохоор гэр гэрээс нь дуудаад явна. Тэгсэн аав анх удаа станц авчирдаг юм. Түүний өмнөхөн нь бид "нэгээ, хоёроо, гурваа" гээд л нэг нэгнээ дуудаад тоглосон чинь аав битгий ингэж дууд, шоронгийн хоригдлыг л ингэж дууддаг юм гэж биднийг загнасан байхгүй юү.

 

Тэгсэн нь маргааш нь өөрөө станцтай болж ирчихээд л "Аав нь даргын жолооч гээд станц аваад. Би гурваа болчихлоо" гээд бөөн баяр. Бид өчигдөрхөн л тэгж дуудаж тоглолоо гэж биднийг загнаад байсан байж гэсэн чинь "За за яах гэж тэгж байдаг юм бэ" гэж байсан нь санаанаас ер гардаггүй. Одоо бодохоор л инээд хүрээд байдаг юм. Утас байхгүй үед станц чинь их гоё байгаа юм чинь. Иймэрхүү хөгжилтэй юмнууд их гарна.

 

Ийнхүү бидний яриа өндөрлөлөө. Онцгой байдлын албаны дайчин бүсгүй минь мөрөөдлийнхөө хойноос мөшгин тэмүүлж, их амжилтын эзэн нь байгаарай.

 

Ш.АНХТУЯА

0
ЖИРГЭХ
Санал болгох
"UB food festival” олон улсын хоолны өдөрлөгт 30 аж ахуйн нэгж 18 үндэстний хоол, зуушаар үйлчилж байна
Түүхэн өв соёлоо сэргээн таниулах үзэсгэлэнгийн  түр байгууламж баригдана
“Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (202.21.106.162)
    хахах хувцасны гол л байнштээ
    2017 оны 01 сарын 10 | Хариулах
  • G (124.158.78.108)
    Saihan yariltslaga baina. Amjilt husie
    2017 оны 01 сарын 10 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
    2 цаг 14 мин
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь гуравдугаар байр эзлэх бол?
    2 цаг 22 мин
  • "UB food festival” олон улсын хоолны өдөрлөгт 30 аж ахуйн нэгж 18 үндэстний хоол, зуушаар үйлчилж байна
    2 цаг 34 мин
  • ФОТО: “UB Food Festival-2026” нь Д.Сүхбаатарын талбайд дөрөвдүгээр сарын 17–26-ны хооронд зохион байгуулагдана
    6 цаг 35 мин
  • Наполи vs Лацио: Сери А-ийн 33-р тойргийн гол тоглолт
    6 цаг 51 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    7 цаг 4 мин
  • Түүхэн өв соёлоо сэргээн таниулах үзэсгэлэнгийн  түр байгууламж баригдана
    7 цаг 10 мин
  • Премьер лигийн 33-р тойргийн онцлох тоглолтууд: Аваргын өрсөлдөөн, Мерсисайд дерби, Аваргуудын лигийн төлөө тулаан
    7 цаг 12 мин
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
    7 цаг 19 мин
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
    20 цаг 0 мин
  • 2026 оны NBA Плэйоффын тойм: Аваргын төлөөх 4 гол өрсөлдөгч
    20 цаг 2 мин
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
    21 цаг 36 мин
  • МУГТ Л.Энхрийлэн Азийн аварга боллоо
    21 цаг 43 мин
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
    22 цаг 54 мин
  • П.Батбаатарыг Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын даргаар томиллоо
    Өчигдөр 16 цаг 01 мин
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
    Өчигдөр 15 цаг 48 мин
  • Эрчим хүчний салбар дахь хувийн хэвшлийн оролцоо ба төрийн дэмжлэг хэлэлцүүлэг боллоо
    Өчигдөр 15 цаг 47 мин
  • Oнц хүчтэй салхи, шороон болон цасан шуурганы аюултай болон гамшигт үзэгдэл ажиглагдана
    Өчигдөр 15 цаг 29 мин
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
    Өчигдөр 14 цаг 26 мин
  • Реппер D4vd өсвөр насны охиныг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэн баривчлагджээ
    Өчигдөр 13 цаг 58 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Зуун жил ганцаардсан хүн
  • О.Цогтгэрэл өөрийн цэргүүдээр Үндэсний Бодлогын Хороог бүрдүүлэв
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
  • Грекийн цагдаа нар цагаачдыг хөөн гаргах ажиллагаандаа цагаачдыг ашиглаж байна
  • Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
  • Грекийн цагдаа нар цагаачдыг хөөн гаргах ажиллагаандаа цагаачдыг ашиглаж байна
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 27 нэмэгджээ
  • НҮБ: Ормузын хоолойг хаах эрх мэдэх хэнд ч, аль ч улс оронд байхгүй
  • С.Нарангэрэл: УИХ “Ёс зүйгүй” гишүүнийг хаацайлан дархлагч болох ёсгүй
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК