Төмөр замын вагон холбогч ажлаа хийж байгаад нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Энэхүү хэрэг өчигдөр “Амгалан өртөө”-ний хоёрдугаар зам дээр болсон байна.
Талийгаач Л нь 52 настай, туршлагатай холбогч байсан аж. Тэрээр хүнд гэмтэл аваад эмнэлэгт хүргэгдсэн ч гэмтлээ даалгүй нас барсан байна. Мөн албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар тус өртөөний ойролцоо 15 настай охин вагонд шүргүүлсэн бөгөөд биеийн байдал маш хүнд байгаа аж.
Сэтгэгдэл (1)