Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хэсгийн байцаагч нар эдгээр өдрүүдэд 2016 оны үйл ажиллагааны тайлангаа иргэдэд танилцуулж байна. Тус тайлангийн хуралд Улаанбаатар хотын Цагдаагийн газрын удирдах албан тушаалтангууд болон тус хэлтсийн даргын зөвлөлийн гишүүд, хороодын Засаг дарга, ажлын албаныхан оролцож байгаа аж.
Түүнчлэн хурлын үеэр энэ онд хийж хэрэгжүүлэх ажлынхаа талаар иргэдээс санал дүгнэлтийг нь сонсч байгаа юм байна. Тайлангийн хурал маргааш үргэлжлэх бөгөөд Сүхбаатар дүүргийн 6, 7, 8 дугаар хорооны иргэдэд тайлангаа танилцуулах юм.
24tsag.mn