Өчигдөр Замын цагдаагийн албанд нийт 286 дуудлага ирснээс 237 зам тээврийн ослын дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 6 бүртгэгдэж, 6 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Ослын шалтгаан, хэлбэрээр үзвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон жолооч 4, явган зорчигч 1 бүртгэгджээ. Сургуулийн насны 1 хүүхэд зам тээврийн осолд өртсөн. Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 58 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлжээ.
Тодруулбал, БЗД-ийн нутаг Цайз захын уулзварт T.Corolla маркийн автомашины жолооч Б нь явган зорчигч 6 настай М, 33 настай З нарын 2 хүнийг мөргөж гэмтээсэн.
ЧД-ийн нутаг Чингэлтэйн өргөн чөлөөнд амины H.Sonata маркийн автомашины жолооч Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явган зорчигч А-г мөргөж гэмтээсэн байна.