зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Эерэг 24: Дорнын говьд дэлхийд цөөхөн эко үйлдвэр сүндэрлэжээ

2017-1-13
0
ЖИРГЭХ

Томилолт: Их бүтээн байгуулалт өрнөж буй дэлхийд цөөхөн эко цементийн үйлдвэр Монцементээр зочиллоо

 

Дорноговь аймгийн Өргөн суманд цементийн үйлдвэр нээлтээ хийлээ. Энэхүү мэдээллийг 2015 оны 8 дугаар сард сонсоод баярлах басхүү харамсах сэтгэгдэл төрж байв. Хөдөө орон нутагт ажлын байр бий болох томоохон үйлдвэр үүдээ нээсэн нь сайшаалтай ч цементийн үйлдвэр гэхээр тус сумын иргэдийн эрүүл мэнд, говийн усан хангамжинд сөрөгөөр нөлөөлөх болов уу гэх халаглал тухайн үед төрж байсныг нуух юун. Тэгвэл “Чих худалч нүд үнэнч“ гэгчээр Улаанбаатараас хотоос 520 км-ын зайд байрлах Дорноговь аймгийн Өргөн сумын нутагт орших Монполиментийн харьяа Монцемент үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцахаар тус үйлдвэрийг зорилоо.

 

 

Эл өдөр гурван есийн ид хүйтэн хангинасан жихүүн өдөр байсан ч их бүтээн байгуулалт өрнөж буй говийн нэгэн сум руу хүлгийн жолоо залж буй нь сэтгэл дулаацуулж байв. Монцементийн үйлдвэр нь цементийн гол түүхий эд болох шохойн чулууны Сэнж худгийн уурхайг түшиглэн Өргөн сумын нутагт үйлдвэрээ байгуулсан байна. Сумын төвөөс нэг км орчим зайд байрлах Монцементийн үйлдвэрийн бүсэд ирвэл ёстой л бүтээн байгуулалт өрнөж буй нүднээ илт.

 

Үйлдвэрийн бүс нь уртаашаа нэг км, өргөөшөө 450 метр талбайд байрлаж, дэд бүтцийн асуудал бүрэн шийдэгджээ. Тодруулбал цахилгаан эрчим хүч, 3.5 км урт төмөр замыг барьж байгуулсан байна. Мөн ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэж, орон сууцны хотхоныг ч сүндэрлүүлжээ. Тус үйлдвэр дотоодын цементийн тээрмүүдийг 170 жил цемент, чулуунцараар хангах Монголд төдийгүй дэлхийд цөөхөн үйлдвэрүүдийн нэг учир ийнхүү эхнээсээ бүтээн байгуулалтыг өрнүүлж, цементийн үйлдвэрт хувьсал хийж, Өргөн сумыг хот болгох их зорилтыг өмнөө тавин ажиллаж байна гэдгээ бидэнд танилцуулж байсан юм.

 

 

“Монцемент” цементийн үйлдвэр нь орчин үеийн хуурай аргаар хоногт 3000 тонн чулуунцар, жилд нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай аж. Харин “Монцемент” үйлдвэрийг бүтээн байгуулах зардлын 25 хувийг бондоос, 33 хувийг Европын Сэргээн Босголт Хөгжлийн банкнаас, 42 хувийг "Монполимет" групп санхүүжүүлсэн байна. Хөгжлийн банкнаас гаргасан тайланд дурдсанаар цементын үйлдвэрийн төсөлд 65 сая ам.долларын санхүүжилт олгожээ. Харин төслийн нийт зардал 260 сая ам доллар болсон аж. Тэгвэл тус үйлдвэрт зочлох, тэднээс мэдэж авахыг хүссэн цөөхөн зүйлийн нэг болох дээр өгүүлсэнчлэн цементийн үйлдвэр нь иргэдийн эрүүл мэнд, говийн усан хангамжинд хэрхэн нөлөөлөх гэх мэт эргэлзээ төрүүлсэн асуултынхаа учгийг тайлахаар холбогдох албаны хүмүүсээс дараах зүйлийг асууж тодрууллаа.

 

“Монцемент” үйлдвэрийн дэд захирал M.Билэгдэмбэрэл: Манай бүтээгдэхүүн “тэмээтэй цемент” гээд олон танигдчихсан

 

 

-Танай үйлдвэрт зочилж, их бүтээн байгуулалттай танилцаж байгаадаа таатай байна. Та үйлдвэрийнхээ талаар танилцуулаач?

 

-Монцемент үйлдвэрийн хамт олон орчин үеийн хуурай аргын технологитой цементийн үйлдвэр барьж байгуулах ажлыг Монгол Улсын инженерүүд, Их Британи, Швейцарт, Энэтхэг, Франц, БНХАУ-ын төслийн багийнхантай хамтран гүйцэтгэж, өнөөдөр үйлдвэр үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулж байна. Бид олон улсын ISO, Монгол Улсын MNS 974 болон Европын стандартыг хангасан олон төрлийн, өндөр чанартай цемент, чулуунцар үйлдвэрлэн дотоодынхоо хэрэгцээг хангаж байна.

 

-Та бүхэн хэдэн нэр төрлийн цемент үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж байна вэ?

 

-Монцемент үйлдвэр PC 42.5, OPC 42.5, PC 52.5, сульфатад тэсвэртэй цементийг үйлдвэрлэж, 50 кг болон 1 тонн ууттай, задгайгаар зах зээлд нийлүүлж байна. Манай бүтээгдэхүүнд хэрэглэгчдийн гар дээр очоод жил гаруйн хугацаа болж байгаа болохоор хэдийнэ олонд “тэмээтэй цемент” гээд танигдчихсан эрэлт ихтэй бүтээгдэхүүн болоод байгаа. Ер нь бид импортыг орлож, экспортыг нэмэгдүүлэх үйлдвэрийг байгуулсан болохоор дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангаж, хөрш орнууд руу бүтээгдэхүүнээ нийлүүлэх боломжийг эрэлхийлэн ажиллаж байна.

 

-Энэхүү төслийн хэрэгжүүлэгчээр ямар, ямар байгууллага ажиллаж байгаа талаар сонирхуулаач?

 

-Монполитент групп энэхүү төслийг санаачлан дэлхийд цементийн үйлдвэр байгуулах төсөлд хамгийн олон хөрөнгө оруулалт хийсэн технологийн хяналтын туршлагатай Европын Сэргээн босголт, Хөгжлийн банк, Монгол Улсын Хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

 

Монцемент үйлдвэрийн ерөнхий технологич Ч.Чойжилсүрэн: Монцементийн үйлдвэр бол жинхэнэ эко үйлдвэр

 

 

-Танай үйлдвэр хуурай аргын технологитой цементийн үйлдвэр гэсэн. Үүнийг та жаахан тодруулж өгөөч. Цементийг хуурай аргаар гаргаж авахын давуу тал юу байх юм бэ?

 

-Бид орчин үеийн хуурай аргын технологиор үйлдвэрлэлээ явуулдаг. Энэ нь нойтон аргын технлогиос үйлдвэрийн усны хэрэглээ нь 4 дахин бага байдаг. Мөн үйлдвэр хэрэглэсэн усаа цэвэрлэж, дахин ашигладагаараа онцлог. Манай үйлдвэр ахуйн хэрэглээний усыг 98 хувь хүртэл цэвэршүүлэх байгууламжтай. Энэ нь говийн бүс нутгийн усан хангамжинд сөргөөр нөлөөлөхгүй байх давуу талтай юм.

 

-Говийн бүсийн усан хангамжинд сөрөг нөлөө үзүүлэхгүй гэдэг үнэхээр таатай сонсогдож байна. Харин цементийн үйлдвэр болохоор нарийн тоосжилт их гарч, иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх болов уу?

 

-Хуурай аргын технологи нь нойтон аргын технологиос 2 дахин бага эрчим хүч, түлш зарцуулж, тоосжилт, хүлэмжийн хийн ялгаруулалт маш бага байдаг. Мөн манай үйлдвэр бүрэн автоматчилагдсан болохоор нарийн тоосжилт гарахгүй учраас иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх зүйл байхгүй.

 

 

-Үйлдвэрээс гарах хаягдал халуун хийг ашиглан эрчим хүч гаргаж авдаг гэсэн. Тэгвэл хаягдал халуун хийгээр хэрхэн эрчим хүч гаргаж авдаг юм бол. Мөн хоногт хэдэн квт-ын эрчим хүч гаргаж авдаг вэ?

 

-Монцемент үйлдвэр цементийн үйлдвэрээс гарах хаягдал халуун хийгээр 5000 кВт эрчим хүч, дулаан үйлдвэрлэх WHR үйлдвэрийг Монгол Улсад анх байгууллаа. Энэхүү үйлдвэрийг эргэх зуухнаас гарч буй халуун уурыг чулуунцарын хийн хөргүүрээс гарах агаарын солбилцолтой урсгалыг зохицуулснаараа цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, түүнийгээ төв шугам руу холбож өгсөн. Ингэснээрээ бид төв шугамаас авах эрчим хүчээ хэмнэж байгаа төдийгүй байгаль орчиндоо ээлтэй үйлдвэрлэл явуулж байгаагаараа онцлогтой. Дулаан үйлдвэрлэх WHR үйлдвэр нь нэг  цагт 4 мВт цахилаан үйлвэрлэх хүчин чадалтай.  

 

Эхаб Девидор: Монгол Улсад хөрөнгө оруулалтын таатай орчинг бүрүүлвэл их бүтээн байгуулалт өрнөх бүрэн боломжтой

 

 

Монцемент үйлдвэр нь цементийн зах зээлд 200 жилийн туршлагатай, чанар эко технологи борлуулалтаар дэлхийн тэргүүлэгч Франц улсын Лафарж болон Швейцар улсын Холсим нарын хамтарсан  группын технологийг анх удаа Монголд нэвтрүүлж буй. Тэгвэл тус үйлвэрийн дарга Ehab Dewidor үйлдвэрийнхээ талаар “Манай үйлдвэр нь шохойн чулууны бутлуураас савлах хэсэг хүртэл бүрэн автоматчилагдсан эко үйлдвэр. Монцемент үйлдвэр нь Европын сэргээн босголт, хөгжлийн банкны хөрөнгө оруулалттай гэдгээрээ ихээхэн онцлогтой. Энэхүү банк нь зөвхөн санхүүгийн талаасаа дэлхийд тэргүүлэгч байгууллагууд болохын зэрэгцээ компанийн засаглал, тоног төхөөрөмжийн тэргүүлэл, байгаль орчиндоо ээлтэй үйлдвэрлэлийг дэлхийд нэвтрүүлэхийг зорьдог байгууллагад л хөрөнгө оруулалт хийдэг. Тиймээс энэ бүхнээс манай үйлдвэрийг ямар үйлдвэр вэ гэдгийг шууд харж болох юм.

 

 

Өнөөдөр төсөл хөтөлбөр маань амжилттай хэрэгжиж байгаа ч саад бэрхшээл багагүй байгааг энд өгүүлэх нь зүйтэй болов уу. Жишээлбэл Монгол Улсын Хөрөнгө оруулалтын хууль болон импортын бараа таваарын хуулийн хэрэгжилт нь төслийн явцад багагүй хүндрэл учруулж байсан. Үүнийг онцолж байгаагийн учир нь Монгол Улсад бизнесийн, хөрөнгө оруулалтын таатай орчинг бий болгох нь бусад хөрөнгө оруулагчдыг өөртөө татах боломжийг бүрүүлэх учиртай. Бид өмнө нь нэлээд олон улсад хөрөнгө оруулалтын төсөл хэрэгжүүлсэн. Ингэхэд дээрх улс орнууд энэ мэт үндэсний хэмжээний хөрөнгө оруулалтын ажилд төрөөс дэмжлэг үзүүлж, татвараас чөлөөлөх ч юмуу ямар нэгэн бизнесийн таатай орчинг бүрдүүлж өгч байсан нь амжилтын бас нэгэн тулгуур болж байсан юм. Монцемент үйлдвэр өдгөө 300 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Үүний 40 орчим хувь нь орон нутгийн иргэд гэдгээрээ онцлог. Мөн үйлдвэрт ажиллах боловсон хүчинг төслийн хүрээнд гадны томоохон улс орнуудад сургаж, өндөр түвшний мэдлэгтэй боловсон хүчинг бэлтгэх, өдөр тутамд үйлдвэрт ажиллах ажилчдыг талбайн сургалтаар боловсруулах зэрэг стратегийн чухал ач холбогдолтой төсөл хэрэгжиж байна гэж ойлгож байгаа” хэмээсэн юм.

 

 

Ийнхүү Монцементийн үйлдвэртэй танилцаж, албаны хүнээс үг сонсоод буцах замд “Үнэндээ хөдөө орон нутаг энэ мэт үйлдвэрүүд сүндэрлэж, ажлын байр бий болвол Улаанбаатарыг зорих шилжилт хөдөлгөөн багасаж, өнөөдөр хүн бүрийн толгойн өвчин болоод буй утааны асуудал ч цэгцрэх байх даа” гэх бодол өөрийн эрхгүй төрж байсан юм. Мөн хотын төвөөс 500 гаруй км-ын зайд үйлдвэрлэл явуулж, их бүтээн байгуулалтыг өрнүүлж буй Монцементийн хамт олноор бахархаж, бардамнах сэтгэгдэл төрж байсныг нуух юун.

 

Б.Энхжин

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9)

  • Зочин (202.9.41.173)
    Saihan medee bna bayartai bna
    2017 оны 01 сарын 14 | Хариулах
  • Тамир (202.72.242.130)
    Их бүтээн байгуулалтанд гар бие оролцож энэ сайхан нутагт ажиллаж амьдарч байгаадаа үнэхээр бахархаж байна. Монцемент билдинг материалс ХХКн нийт ажилчиддаа ажилд нь амжилт амьдралд нь аз жаргал сайн сайханы дээдийг хүсье. Мундаг
    2017 оны 01 сарын 14 | Хариулах
  • zochin (103.57.94.224)
    ene huuhen ch mundag um aa, ter ofshitai ch zuirlehgui um bn shu, eh oron ch setgel gedeg chin ene baihgui uy
    2017 оны 01 сарын 13 | Хариулах
  • Зочин (103.57.94.79)
    Emegtei hun iluu eh ornoi gesen setgeltei yum bish u
    2017 оны 01 сарын 13 | Хариулах
  • зочин (202.21.100.62)
    дайчин эмэгтэй юмаа. амжилт амжилт амжилт одоо хог боловсруулах үйлдвэрийн талаар яриад байсан. түүнийгээ бас ингээд босгоод ирвэлч байгал орчин, хүн амьтанд маш их хэрэгтэй шүү.
    2017 оны 01 сарын 13 | Хариулах
  • урт чихт (202.21.100.62)
    яг үнэнийг хэлхэд хувийн хэвшлийнхэн, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид л улс орнихоо төлөө бүтээн байгуулалт хийж байна. миний мэдэж байгаагаар Монполимет, Гацуурт гэх мэтчилэн нэрлээд байвал зөндөө байна. төрийн байгуулагууд нь юу хийж байгаа юм бэ. төрөөс төрсөн тэр бумтан, төсвийн мөнгийг идэж уусан дарга сайд нар л гэж сонсож байсан юм байна. хөгжлийн тулгуур болсон цемент үйлдвэрлэж байгаад нь баяр хүргие. бид удахгүй нэмүү өртөг шингэсэн бүтээгдхүүн экспортлоно гэдэгт нь итгэж байна. Монполиметийн хамт олонд амжилт.
    2017 оны 01 сарын 13 | Хариулах
  • Би Монгол (202.21.100.62)
    за алив дээ бид нарийн нөгөө муулаад барьж идчихгээд байсан хүн чинь ийм их бүтээн байгуулалт хийж эх орон ард түмнийхээ төлөө бага ч гэсэн юм хийсэн байна. Энэ бол гарт баригдаж нүдэнд үзэгдэж буй бодит үнэн байна. энэ их бүтээн байгуулалтыг хархад хөгжлийн банкнаас авсан гээд байгаа 65 ам.доллар бол хаана нь хүрхээргүй харагдаж байна. энэ хөрөнгө мөнгийг эмэгтэй хүний уран ухаан, алсын хараатай хослуулан ийм том бүтээн байгуулалт хийсэнд баяр хүргэхээс өөр өөр яач ч чадахгүй нь харамсалтай.
    2017 оны 01 сарын 13 | Хариулах
  • Зочин (58.18.112.246)
    AНын гишүүд худлаа хуцаад байсан. Баримтай юм хэлж бай.Эмэгтэй хүний ухаан гэж мундаг юм даа
    2017 оны 01 сарын 13 | Хариулах
  • зочин (59.153.87.11)
    Ганц сайн мэдээ сонсоод сэтгэл түр боловч уужирав
    2017 оны 01 сарын 13 | Хариулах
  • bi (202.131.243.186)
    EHK ORONCHID MONOOSOO MON
    2017 оны 01 сарын 13 | Хариулах
  • Зочин (43.242.243.251)
    ёстой сайхан мэдээ байна . монполихонд баяр хүргэж амжилт хүсье
    2017 оны 01 сарын 13 | Хариулах
  • 001 (150.129.140.75)
    Өө нөгөө Хөгжлийн банкнаас авсан зээлээ төлөөгүй гээд шуугиад байсан ийм сайхан бүтээн байгуулалт босгож байгаа юм уу уучлаарай Монполимент компанийнхаан буруугаар ойлгож муулсанд
    2017 оны 01 сарын 13 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    6 цаг 17 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    6 цаг 27 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    7 цаг 6 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    7 цаг 18 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    7 цаг 33 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    7 цаг 41 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    8 цаг 9 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК