Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн Буданттээл гэх газарт гар аргаар алт олборлож байсан хоёр иргэн өнгөрсөн баасан гарагт амиа алджээ. Тодруулбал, Э, Т нарын ухаж байсан нүхнийх нь хажуугаар хиймэл нуурын ус нэвчин орсны улмаас цооног усаар дүүрч, тэд амиа алдсан байна.
Талийгаач Э 26 настай, Т 28 настай бөгөөд хоёул Орхон багийн харъяат байжээ. Одоо Архангай аймгийн Онцгой байдлын 10 гаруй алба хаагч цогцсыг гаргахаар ажиллаж байгаа юм байна.
Талийгаачид долоон метр гүн, таван метр өргөн нүх ухсан байсан гэнэ. Гэтэл гэнэт ухсан нүхний хананаас ус олгойдож, эхэлсэн байна. Цооногийн гүнд хад чулуу нурсан байж болзошгүй байгаа ба нуурын мөсийг хагалж, усыг шавхасны эцэст талийгаачдын цогцсыг гаргах боломжтой аж.