Өнгөрсөн онд мал, амьтны халдварт галзуу өвчин 81 удаа, хонины цэцэг өвчин 126 удаа бүртгэгдэж, аюулт үзэгдэл, ослын улмаас 230 хүн амь насаа алдаж, 1059.4 мянган толгой мал, тэжээвэр амьтан хорогджээ.
Харин аюулт үзэгдэл, ослын тохиолдол 4381 болж, өмнөх оноос 19.2 хувиар буурсан байна. Мөн объектын түймэр 3710 удаа гарч, өмнөх оноос 18.7 хувиар буурсан аж.
Амь насаа алдсан хүний тоо өмнөх оноос 14.1 хувиар өссөн байна. Мал, тэжээвэр амьтдын хорогдол өмнөх оноос 884. 0 мянган толгой (6 дахин)-гоор өсөхөд ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдлээр 1028.0 мянган толгой мал хорогдсон нь голлон нөлөөлжээ. Аюулт үзэгдэл, ослын улмаас 43.1 тэрбум төгрөгийн хохирол учирч, 1.4 тэрбум төгрөг зарцуулсан байна.