Баянгол дүүргийн Хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт таван хүн архинд хордож нас барсантай холбогдуулан Мэргэжлийн хяналтын газрын болон Улаанбаатар хотын цагдаагийн газраас архи согтууруулах ундаа худалдан борлуулдаг болон түүгээр үйлчилдэг газруудад хяналт шалгат хийж байгаа.
Дээрх шалгалтаар Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн С "50 73 УБП" улсын дугаартай “Приус-20” маркийн машинтай "Улаанбаатар", "Чингис", "Сархад", "Соёрхол", "Гоулд Чингис" нэртэй 18 шил архи, "Сэнгүр" пиво 22 ширхэгийг зарж байсан зэрэг олон зөрчил илэрчээ.
Мөн дүүргийн 13 дугаар хороо "Хаанчлал" зочид буудлын захирал Б нь 4 шил "Соёрхол" архи, "Сэнгүр" пиво зарж байхад нь тус тус илрүүлэн Баянгол, Баянзүрх дүүргийн нэгдүгээр хэлтэст шалгалт үргэлжилж байна.