Мацаг барьж, бие эрхтэн хийгээд сэтгэл оюунаа элдэв бусын “хог”-ноос цэвэрлэх ухаанд суралцах хүсэлтэй хүн олон бий. Гэвч мацаг барих хориотой заалт гэж бас байдаг аж. Тэгвэл ямар хүмүүс, ямар үед мацаг барьж болохгүйг хүргэж байна.
- Тэжээллэг бодис болон уураг, амин дэмийн дутагдалтай хүмүүс
- Үрэвсэлт өвчний идэвхтэй хэлбэртэй хүмүүс
- 16-гаас доош, 65-аас дээш насныхан
- Онош нь тогтоогдоогүй өвчтэй хүн
- Удаан хугацаагаар эм уух шаардлагатай иргэд
- Хэвтэрт орсон бүх хүн
- Сэтгэцийн эмгэг, оюун ухааны хомсдолтой хүмүүс
- Ямар нэг архаг хууч өвчин нь хүндэрч, хөдөлж чадахгүй байх үед
- Хоолны хордлого авсан үед
- Йнсульт, инфактын дараах зургаан сарын хугацаанд
- Жирэмсэн болон хөхүүл эхчүүд