Энэ сарын 16-ны 21.00 цагийн үед Баянгол дүүрэгт таван хүн нас барсан хэрэг гарсан. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс "Нас барсан иргэдийн цуснаас метилийн спирт илэрсэн" тухай мэдээлэл хийлээ.
Метилийн спирт нь ахуйн цэвэрлэгээ, технологийн зориулалттай бөгөөд уусан тохиолдолд шууд үхэлд хүргэх аюулт бодис гэдгийг мэргэжилтнүүд тайлбарлаж байна.
Бид энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эргэн хүргэх болно.