Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Шадар сайд өвөлжилт хүндэрсэн зүүн гурван аймагт ажиллаа

2017-1-23
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга У.Хүрэлсүх өнгөрсөн долоо хоногт өвөлжилт хүндэрсэн зүүн гурван аймагт ажиллалаа. Тэрээр өвөлжилтийн нөхцөл байдалтай газардээр нь очиж танилцахын зэрэгцээ улсын нөөцийн өвс, тэжээл болон малын эм био бэлдмэл, бусад шаардлагатай бараа материалыг хуваарлаж хүлээлгэн өгсөн юм.

 

Зүүн аймгуудаас Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт өвөлжилтийн нөхцөл байдал хүндхэн байна. Тодруулбал, Хэнтий аймгийн Баян-Адарга, Дадал, Норивлон, Дорнод аймгийн Баяндун, Сэргэлэн, Цагаан-Овоо, Баянтүмэн, Сүхбаатар аймгийн Мөнххаан, Сүхбаатар, Түвшинширээ, Эрдэнэцагаан, Түмэнцогт зэрэг сумдад өвөлжилт нэлээд хүндэрчээ.

 

Өвөлжилт хүндэрсэн сумдад цасны зузаан 25-30 хүртэлх см, хунгаргалсан газраа 60 хүртэлх см-ийн зузаантай байгаа юм. Цас хатуурч зузаарсны улмаас мал бэлчих боломжгүй болсон байна. Хэнтий, Сүхбаатар аймгууд өвөлжилтийн бэлтгэлээ 90 хүртэлх хувьтай базаасан боловч цагийн хүндрэлээс болж өвс, тэжээлийн дутагдалд орж эхэлжээ. Мөнхүү Дорнод аймагт зун ган ихтэй байсан учир өвс нөөцөлж чадаагүй малчин өрх ч байсан юм.

 

Шадар сайд сумдын удирдлагуудтай уулзаж сумын онцгой комиссын өргөтгөсөн хуралдааныг зохион байгуулсны зэрэгцээ малчин өрхүүдээр орж бодит байдалтай танилцлаа.

 

ХЭНТИЙ АЙМАГ: Нийт 18 сумын 88 багт 3,9 сая толгой мал буюу хонин толгойд шилжүүлснээр 6,9 сая толгой мал бүхий 9926  өрх айл өвөлжиж байна. Аймгийн хэмжээнд Сүхбаатар, Дорноговь, Төв аймаг болон Улаанбаатар хотын 129 өрхийн 103,8 мянган толгой мал Галшар, Баянхутаг, Дархан, Цэнхэрмандал зэрэг дөрвөн суманд оторлон иржээ. Харин тус аймгийн Баянхутаг, Баянмөнх, Дархан, Цэнхэрмандал Норовлин, Батноров, Баян-Овоо, Хэрлэн сумдын 40 өрхийн 27.3 мянган толгой мал Сүхбаатар, Дорноговь, Дорнод, Төв аймгуудын нутагт оторлон өвөлжиж байгаа гэх мэдээллийг орон нутгаас өгч байна. Улмаар өөрийн аймаг сум дотроо 275  өрхийн 182.6 мянган толгой мал отроор өвөлжиж байгаа юм.

 

Өнгөрсөн 2016 оны 10 дугаар сараас нэг сарын дунд үе хүртэл Баянмөнх, Дархан, Өмнөдэлгэр, Норовлин, Батноров, Баян-Адарга, Батширээт, Дадал, Жаргалтхаан, Мөрөн, Цэнхэрмандал, Хэрлэн зэрэг 12 сумдын нийт 2699 толгой мал зүй бусаар хорогдоод байна.

 

ДОРНОД АЙМАГ: Аймгийн хэмжээнд 2016-2017 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажил 96.6 хувийн биелэлттэй хангагдсан байна.  Аймгийн хэмжээнд нийт нутгаар зуншлага тааруу, хадлангийн улиралд үргэлжилсэн бороо орж, анхны цас 2016 оны 10 дугаар сарын 03-нд унасан бөгөөд өнгөрсөн хугацаанд 16-28 удаа цас оржээ. Баяндун, Баян-Уул, Баянтүмэн, Булган, Цагаан-Овоо, Сэргэлэн, Халхгол, Хөлөнбуйр, Хэрлэн, Чойбалсан сум цагаан зудтай, Дашбалбар, Гурванзагал сум цагаанаар зудархуу, Матад, Чулуунхороот сум хэвийн гэсэн дүнтэй байна. 

 

Аймгийн хэмжээнд 2016 жилийн эцсийн мал тооллогын дүнгээр 14 сумын 4398 малчин өрхөд 1722910 толгой мал тоологджээ.  2017 оны 01 дүгээр сарын 17-ны байдлаар 252 толгой мал хорогдсон байна. Аймгийн хэмжээнд нийт малчин өрхийн 9,6 хувь буюу  415 өрхийн 1146 хүн, 282.7 мянган толгой мал отроор  өвөлжиж  байна. Үүнд, өөрийн сумын нутагт оторлож буй. 411 өрхийн 267,4 мянган толгой мал, өөрийн аймгийн бусад сумын нутагт 11 өрхийн 7,7 мянган толгой мал, өөр аймгийн нутагт 3 өрхийн 4095 толгой мал, өөр аймгаас манай аймгийн нутагт 8 өрхийн 6114 толгой мал оторлож байна.

 

СҮХБААТАР АЙМАГ: 13 сумын 67 багт 4494 хот айлын 7256 малчин өрхөд нийт 3030,4 мянган толгой мал өвөлжиж байна. Өөр аймгийн нутагт  зургаан сумын 39 өрхийн 25.0 мянган толгой мал,  өөрийн аймгийн бусад сумдын нутагт 9 сумын 858 өрхийн 458,4 мянган толгой мал, хилийн хориотой зурваст 4 сумын 233 өрхийн 149,8 мянган толгой мал, үлдсэн 6123 өрхийн 2356,6 мянган толгой мал буюу нийт малын 77,7 хувь нь орон нутагтаа өвөлжиж байна

0
ЖИРГЭХ
Санал болгох
"UB food festival” олон улсын хоолны өдөрлөгт 30 аж ахуйн нэгж 18 үндэстний хоол, зуушаар үйлчилж байна
Түүхэн өв соёлоо сэргээн таниулах үзэсгэлэнгийн  түр байгууламж баригдана
“Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • М.Мөнхгэрэл: Би + Чи = Бид болдог. Тиймээс “Бид”-ээ зөв бүтээхийн тулд эхлээд өөрийгөө сайтар таньж мэдэх нь чухал
    4 цаг 54 мин
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
    8 цаг 20 мин
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь гуравдугаар байр эзлэх бол?
    8 цаг 29 мин
  • "UB food festival” олон улсын хоолны өдөрлөгт 30 аж ахуйн нэгж 18 үндэстний хоол, зуушаар үйлчилж байна
    8 цаг 40 мин
  • ФОТО: “UB Food Festival-2026” нь Д.Сүхбаатарын талбайд дөрөвдүгээр сарын 17–26-ны хооронд зохион байгуулагдана
    12 цаг 42 мин
  • Наполи vs Лацио: Сери А-ийн 33-р тойргийн гол тоглолт
    12 цаг 57 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    13 цаг 10 мин
  • Түүхэн өв соёлоо сэргээн таниулах үзэсгэлэнгийн  түр байгууламж баригдана
    13 цаг 17 мин
  • Премьер лигийн 33-р тойргийн онцлох тоглолтууд: Аваргын өрсөлдөөн, Мерсисайд дерби, Аваргуудын лигийн төлөө тулаан
    13 цаг 18 мин
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
    13 цаг 25 мин
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
    Өчигдөр 20 цаг 10 мин
  • 2026 оны NBA Плэйоффын тойм: Аваргын төлөөх 4 гол өрсөлдөгч
    Өчигдөр 20 цаг 08 мин
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
    Өчигдөр 18 цаг 34 мин
  • МУГТ Л.Энхрийлэн Азийн аварга боллоо
    Өчигдөр 18 цаг 27 мин
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
    Өчигдөр 17 цаг 16 мин
  • П.Батбаатарыг Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын даргаар томиллоо
    Өчигдөр 16 цаг 01 мин
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
    Өчигдөр 15 цаг 48 мин
  • Эрчим хүчний салбар дахь хувийн хэвшлийн оролцоо ба төрийн дэмжлэг хэлэлцүүлэг боллоо
    Өчигдөр 15 цаг 47 мин
  • Oнц хүчтэй салхи, шороон болон цасан шуурганы аюултай болон гамшигт үзэгдэл ажиглагдана
    Өчигдөр 15 цаг 29 мин
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
    Өчигдөр 14 цаг 26 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • О.Цогтгэрэл өөрийн цэргүүдээр Үндэсний Бодлогын Хороог бүрдүүлэв
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
  • Грекийн цагдаа нар цагаачдыг хөөн гаргах ажиллагаандаа цагаачдыг ашиглаж байна
  • Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
  • Грекийн цагдаа нар цагаачдыг хөөн гаргах ажиллагаандаа цагаачдыг ашиглаж байна
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 27 нэмэгджээ
  • НҮБ: Ормузын хоолойг хаах эрх мэдэх хэнд ч, аль ч улс оронд байхгүй
  • С.Нарангэрэл: УИХ “Ёс зүйгүй” гишүүнийг хаацайлан дархлагч болох ёсгүй
24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК