Өнгөрсөн арванхоёрдугаар сараас эхлэн Говь-Алтай, Ховд аймгийн Шарга, Хүйсийн говь нутаг монгол бөхөнгийн сэг зэмээр дүүрч байна гэх мэдээлэл гарч эхэлсэн билээ. Улаан номонд орсон нэн ховордсон монгол бөхөнгүүд яагаад хоргодох болсон шалтгааныг тогтоохоор сэг, зэмээс нь дээж авч Улсын төв лабораторид шинжлүүлэхэд бог малын мялзан өвчний вирус илэрчээ.
Мялзан өвчинг малаас халдвар авсан гэж үзвэл малын вакцинжуулалт хангалтгүй байгаагаас ийнхүү дэлхийд нэн ховордоод байгаа бөхөн сүргээрээ устах аюулд хүрчихээд байгаа ажээ. Зөвхөн бөхөн гэлтгүй цагаан зээр, хар сүүлт зэрэг мөн л ховордсон амьтад мялзан өвчнөөр өвчлөх аюул тулгараад байна. Иймээс эхний ээлжинд ажлын хэсэг хорио цэрийг тогтоох ажлыг эхлүүлсэн байгаа ажээ.
Сэтгэгдэл (2)