“Эгнэшгүй санаа төв” ТББ-ын уран хатгамалчид монголын даалин урлалыг ЮНЕСКО-гийн хүн төрөлхтний биет бус соёлын өвд бүртгүүлэхээр болсон талаар Богд хааны ордон музей, “Эгнэшгүй санаа төв”-өөс мэдээлэл хийлээ.
Тодруулбал, Богд хааны хэрэглэж байсан даалинг дөрөв дахин томсгож буюу 225 см урттай, 88 см өргөнтэй хамгийн олон хүний учиг шингээн урласан хамгийн том даалин гэсэн төрлөөр Геннесийн номд бүртгүүлэхээр ажиллаж байгаа аж.
Энэхүү даалинг урлах ажлыг “Хатгамаллах урлагийн гайхамшиг” үзэсгэлэнгийн үеэр дэлгэх юм байна. Тус үзэсгэлэнгийн нээлт энэ сарын 27-нд Богд хааны ордон музейд болох юм.