Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.30
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

М.Энхтуяа: Шүүхийн шийдвэрээр ажилдаа орж, нэр төрөө сэргээлээ

2017-1-25
0
ЖИРГЭХ

Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн байцаагч М.Энхтуяатай ярилцлаа. Тэрбээр ажлаасаа халагдаж хуулийн байгууллагад шалгагдаж жил гаруй ажилгүй явжээ. Эцэст нь гурван шатны шүүхийн шийдвэрээр ажилдаа оржээ.

 

-Та нийгмийн даатгалын байгууллагад удаан ажилласан уу?

 

-Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст 2003 онд ажилд орсноор төрийн албанд тангараг өргөж, төрийн жинхэнэ албан хаагч болсон. Түүнээс хойш 2015 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл Нийгмийн даатгалын хэлтэст орлого, шимтгэлийн байцаагч, эрүүл мэндийн байцаагчаар ажилласан. Би төрийн захиргааны албан тушаалд шат, шатны ажлыг 16 дахь жилдээ үр бүтээлтэй хийж, төрийн албанд шударга, хоёргүй сэтгэлээр ажилласан гэж боддог. Салбартаа тэргүүлэн 2013 онд шилдэг ажилтан болж, жил бүрийн үр дүнгийн гэрээний биелэлтийг онц, сайн гэсэн үзүүлэлттэйгээр дүгнүүлж ирсэн.

 

-Тэгвэл ямар шалтгаанаар таныг ажлаас халсан юм бэ?

 

-Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Б/98 дугаар тушаалаар намайг ажил, албан тушаалаас минь хууль бусаар, төрийн албанд 1 жил эргэж орох эрхгүйгээр халсан. Миний бие төрийн албанд чин үнэнчээр зүтгэж, Төрийн албаны тухай хууль болон бусад хууль тогтоомжид заасан чиг үүргээ хэрэгжүүлэн ажилласаар ирсэн. Гэтэл намайг нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг зориулалтын бусаар ашиглуулах боломж олгосон, нийгмийн даатгалын санд хохирол учруулахад хүргэсэн мэтээр буруутган, Төрийн албаны тухай хуульд заасан сахилгын хамгийн хүнд шийтгэлийг ногдуулж, намайг төрийн албанд 1 жил эргэж орох эргүйгээр халсан.

 

-Та дээд байгууллагад нь гомдол гаргасан биз дээ?

 

-Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд гомдол гаргасан. Хуульд зааснаар 30 хоногийн дотор иргэдэд өргөдлийн хариуг өгөх ёстой байдаг боловч надад хариуг өгч байгаагүй. Хэд хэдэн албан байгууллагын үүдийг сахиж, сүүлдээ надтай уулзах хүн ч олдохоо больсон. Ер нь нам солигдох бүрт нам дагнасан бүлэглэлүүд төрийн албанд орж, төрийн албан хаагчдаар тоглодог. Төр барьж байгаа нам төрийн жинхэнэ албан хаагчдаар оролдох ёсгүй. Төрийн албыг дархлаатай болгомоор байна. Манай байгууллага 2012 онд 53 ажилтантай байсан. Үүний 42 хүнийг халж сэлгэсэн. Үүнээс 9 хүн шүүхээр заргалдаж байж ажилдаа орсон бол бусад хүмүүс удирдлагуудаас залхаад төрийн албыг хаяад явсан. Төрийн албанд бэлтгэгдчихсэн хүмүүс маань ингээд удирдлагын буруутай үйл ажиллагаанаас болж, төрд мэргэжсэн албан хаагчид маш их цөөрч байна.

 

-Та шүүхийн шийдвэрээр ажилдаа орсон есөн хүний нэг үү?

 

-Ажлаас үндэслэлгүй халагдахад гомдолтой байдаг юм билээ. Тиймээс Төрийн албаны зөвлөлд хандсан. Тэндээс "Та өөрийнхөө зөв гэж итгэж байгаа бол шүүхээр яв” гэж зөвлөсөн хэрэг. Би ямар ч буруугүй учраас Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж, нэхэмжлэл гаргасан.

 

-Шүүх ямар шийдвэр гаргасан бэ?

 

-Анхан шатны шүүх хуралдаан 2016 оны тавдугаар сарын 6-ны өдөр болж намайг ажилд буцааж томилох шийдвэр гаргасан. Шүүхийн шийдвэрийг бариад очтол "Чамайг авахгүй л гэсэн бол авахгүй” гээд халгаагаагүй. Бүр намайг Авлигатай тэмцэх газар, цагдаагийн байгууллагад шалгуулна, шүүхэд өгнө гэсэн.

 

-Ямар шалтгаанаар тэр вэ?

 

-Нийгмийн даатгалын хөрөнгийг бусдад ашиглуулах боломж олгож, 1 хүнээс 2.5 сая төгрөг авсан гэдэг үндэслэлээр ажлаас халсан. Ийм үндэслэлгүй шалтгаанаар ажлаас халсныг шүүх хууль бус гэж тогтоочихоод байхад намайг Авлигатай тэмцэх газраар шалгуулна гэж сүрдүүлсэн хэрэг. Бүр "Авлигатай тэмцэх газраас буруугүй гэсэн бичгээ авчир” гэсэн. Арга ядаад Авлигатай тэмцэх газарт хандаж надаас шаардаад байгаа бичгийг нь өгөөч гэлээ. Тэгтэл тэр байгууллага "Таныг шалгах үндэслэл байхгүй. Хэн ч гомдол гаргаагүй” гээд халгаагаагүй. Тэгтэл намайг шалгуулахаар цагдаад өгсөн юм билээ.

 

-Цагдаагийн байгууллагад шалгуулсан уу?

 

-Намайг их удаан шалгасан ч хууль бус зүйл илрүүлээгүй. Харин тэр хооронд маш их хугацаа алдсан. "Ингэж удаан шалгадаг юм уу” гэтэл "Энэ дарга нар чинь одоо шүүх хурал болох гээд таныг барьж саатуулмаар байна, ингэмээр байна, тэгмээр байна гээд л хүсэлт гаргасны дагуу шалгасан юм” гэсэн хариу надад өгсөн. Одоо хүртэл Авлигатай тэмцэх газраас ч намайг дуудаагүй, цагдаагийн байгууллагаас ч байцаагаагүй.

 

-Шүүх хурал болох гээд байна гэдэг нь дараагийн шатны хуралдааныг хэлж байна уу. Хэр хугацаа алдсан бэ?

 

-Давж заалдах шатны шүүх хуралдаан 2016 оны долдугаар сарын 18-ны өдөр болж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Хяналтын шатны шүүх хуралдаан 2016 оны арваннэгдүгээр сарын 01-ний өдөр болсон. Ингээд гурван шатны шүүх миний талд шийдвэрээ гаргаж, намайг ажилд буцааж томилохыг даалгасан. Үнэн, зөв нь ялдаг юм байна. Монголын шүүх шударга ажилладаг юм байна лээ. Зарим хүмүүс залхаад хаяад явчихдаг шүү дээ. Яршиг яршиг, бөөн төвөг гээд ажлаасаа бүүр гараад явчихдаг. Төр засаг солигдож болно. Гэхдээ мэргэжилтэй боловсон хүчнээ тухайн албан тушаал дээр нь тавих хэрэгтэй. Олон жил ажилласан төрийн албаны туршлагатай, төрийг удирдаж явах чадавхтай, олон жил төрийн албанд шударгаар хоёргүй сэтгэж байгаа төрийн мэргэшсэн ажилтнуудаараа битгий оролдооч ээ л гэж хэлмээр байна. Нийгмийн даатгал гэдэг чинь маш их хариуцлагатай ажил. Төрийн төсвийн 19 хувийг бүрдүүлдэг. Энэ албан тушаалд орохын тулд төрийн албан хаагчийн шалгалт, улсын байцаагчийн шалгалт гээд өгөх ёстой бүх л шалгалтыг өгдөг.

 

-Гурван шатны шүүхийн шийдвэр гарчээ. Таныг ажилд буцааж авсан уу?

 

-Ажлаасаа халагдсанаас хойш орлогын их үүсвэргүй болж байрны зээлээ төлж чадаагүй зээлийн хүүгийн хүү гээд 3 сая гаруй төгрөгийн өрөнд орсон. Шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байна гэдэг үндэслэлээр Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамандөргөдөл гаргасан. Ингээд яамнаас "Буруу шийдвэр гаргасан албан тушаалтанг ажлаас нь халлаа. Та шүүхийн шийдвэрийн дагуу буцаад ажилдаа орж болно” гэсэн хариу ирсэн. Миний энэ асуудлыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Батсүрэн яг үнэн зөвөөр, шударгаар шийдвэрлэж өгсөнд баярлалаа. Би буцаж ажилдаа орсондоо маш их баяртай байна. Төрийн албанд хоёргүй сэтгэлээр зүтгэсэн миний хууль ёсны эрх ашиг сонирхлыг хамгаалсан шүүхэд баярласнаа илэрхийлье. Бас шүүх шийдвэрээ гаргаснаар мөнгө төгрөг идсэн уусан гэх мэтээр гутаагдсан нэр төрийн минь сэргээлээ.

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
Шүүхээс “Даргын зургийг зөвшөөрөлгүй нийтэлсэн” хэмээн 20 сая төгрөгөөр торгосон торгуулийг хүчингүй болгож шийдвэрлэлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • зочин (122.201.31.124)
    Тэр ажлаас халсан хүний нэрийг бичихгүй яасан юм бэ.Ардчилсан намын хулгайчууд бол юуч хийхээс буцахгүй өөрсдөө бол яаж идсэн айх ичих зүйлгүй.зөвхөн идэж уухын дон туссан амьтад байдаг юм билээ.Нөхөн төлбөрөө авч чадсан бол танд баяр хүргие
    2017 оны 01 сарын 26 | Хариулах
  • зочин (103.229.121.80)
    Бүтэн жил яввуулна гэдэг нэг их баярлаад байх зүйл биш шиг санагдах юм бүх хохиролыг нөхөж өгсөн л юм байх даа
    2017 оны 01 сарын 25 | Хариулах
  • Зочин (103.57.95.78)
    намайг ч бас 2013 онд халсан. би жирийн нэг албан хаагч. шуухээр яваад ялсан. оруулаад эргээд халсан. АН ыг узэн ядаж байлаа. миний оронд нууц амрагаа авах гээд л намайг золиосолсон доо.
    2017 оны 01 сарын 25 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Үндэсний чуулганаас Үндэсний хөдөлгөөн рүү: ИЗНН 10.000 манлайлагчаар эрх мэдлийг ард түмэнд буцаана
    10 цаг 59 мин
  • ИЗНН дотоод зөрүүтэй асуудлаа нэг мөр шийдвэрлэж, Б.Батбаатарын тэргүүлсэн хууль ёсны удирдлага, XIII Их хурлын шийдвэр, шинэчилсэн дүрмээ Дээд шүүхэд хүргүүллээ
    13 цаг 34 мин
  • Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай
    13 цаг 47 мин
  • Б.Жавхлан: Оюу толгойн зээлийн хүүг бууруулах хугацааг сунгахгүй бол хатуу арга хэмжээ авах ёстой
    14 цаг 38 мин
  • Говийн бүсийн зөвлөлдөх уулзалт амжилттай болж дууслаа
    15 цаг 59 мин
  • “Unlock The Mongolian Economy” хуралдааны үеэр 545 сая ам.долларын хөрөнгө оруулалтын гэрээ, санамж бичгүүдэд гарын үсэг зурав
    16 цаг 25 мин
  • Энхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байна
    16 цаг 42 мин
  • Налайх дүүрэгт 79мвт-ын хүчин чадалтай шинэ дулааны станц барих төсөл эхэллээ
    17 цаг 10 мин
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
    17 цаг 14 мин
  • Нийслэлийн шилдэг менежменттэй, зөвлөгч сургууль, цэцэрлэгийг шалгарууллаа
    18 цаг 43 мин
  • ФОТО: ДАШТ-ий шөвгийн 16-д Канад хамгийн түрүүнд шалгарч, улсынхаа хөлбөмбөгийн цоо шинэ бахархалт түүхийг бүтээлээ
    18 цаг 53 мин
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн хөрөнгө оруулалтын анхдугаар форум болж байна
    19 цаг 5 мин
  • Арын сайхан хангайд цагаан өмсгөлтнүүд чуулна
    20 цаг 1 мин
  • Элсэлтийн шалгалтын дундаж оноогоор Сүхбаатар аймаг улсад тэргүүллээ
    20 цаг 7 мин
  • Дорноговийн Эрдэнэ суманд E-Nam 3.0 цахим системийг танилцууллаа
    20 цаг 23 мин
  • Ж.Энхбаярын онцолсон ҮГ
    21 цаг 59 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
    22 цаг 56 мин
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
    Уржигдар 09 цаг 30 мин
  • ЭЕШ: улсын хэмжээнд химийн хичээлээр 10, газар зүйн хичээлээр 2, нийгэм судлалын хичээлээр 47 сурагч 800 оноо авчээ
    Уржигдар 09 цаг 23 мин
  • "Хүрээ цам- Даншиг наадам"-ын бөхийн барилдааны дөрвийн даваа 15:00 цагт эхэлнэ
    Уржигдар 09 цаг 06 мин
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • “Оюутолгой”-н өндөр албан тушаалтан асан Оле Сэверудыг баривчилжээ
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Мбаппе амжилтыг нь эвдсэн ч Месси бүх цаг үеийн агуу тоглогч хэвээр үлдэнэ
  • Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа
  • Кабо Вердийн хаалгач Возиньягийн ээж АНУ-д ирж, хүүгийнхээ тоглолтыг амьдаар нь үзлээ
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилж байна
  • “Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр – Хүрээ цам даншиг наадам- 2026” арга хэмжээний хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт зохион байгуулагдана
  • ОРОН НУТГИЙН БОДИТ ХЭРЭГЦЭЭНД ТУЛГУУРЛАН ASDIP ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ САЙЖРУУЛАХЫГ ЧИГЛЭЛ БОЛГОВ
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • “Оюутолгой”-н өндөр албан тушаалтан асан Оле Сэверудыг баривчилжээ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
  • Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа
  • ОРОН НУТГИЙН БОДИТ ХЭРЭГЦЭЭНД ТУЛГУУРЛАН ASDIP ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ САЙЖРУУЛАХЫГ ЧИГЛЭЛ БОЛГОВ
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • “Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр – Хүрээ цам даншиг наадам- 2026” арга хэмжээний хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт зохион байгуулагдана
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилж байна
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Мбаппе амжилтыг нь эвдсэн ч Месси бүх цаг үеийн агуу тоглогч хэвээр үлдэнэ
  • Кабо Вердийн хаалгач Возиньягийн ээж АНУ-д ирж, хүүгийнхээ тоглолтыг амьдаар нь үзлээ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК