Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

П.Баярхүү: Нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулахын тулд шат дараатай арга хэмжээг авах болно

2017-1-26
0
ЖИРГЭХ

НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ САЙЖРУУЛАХ АЖЛЫН ХҮРЭЭНД НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГААС ӨГСӨН ЧИГЛЭЛИЙН ДАГУУ НИЙСЛЭЛИЙН УДИРДЛАГУУД НИЙТИЙН ТЭЭВРИЙН КОМПАНИУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ

Нийслэлийн засаг даргаас өгсөн чиглэлийн дагуу Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагаатай танилцлаа. Ажлын хэсэгт Нийслэлийн тээврийн газрын орлогч дарга Г.Доржпалам, Х.Булгаа, Нийслэлийн тээврийн газрын Зорчигч, тээврийн үйлчилгээний хэлтсийн дарга Э.Баярт нар багтсан юм. Ажлын хэсэг нийтийн тээврийн үйлчилгээний компаниудаас томоохонд тооцогддог Автотерминал трейд ХХК, Атибус ХХК, Тэнүүн Огоо ХХК, Сутайн буянт ХХК, Эрдэмтранс ХХК зэрэг байгууллагын нөхцөл байдалтай танилцаж,  удирдлагуудтай уулзан санал солилцлоо.

 

ТОДРУУЛГА:

 

Өнөөдрийн байдлаар нийтийн тээвэрт 1167 автобус бүртгэлтэйгээс өдөр тутамдаа  ажлын өдрүүдэд 926 автобус, амралтын өдрүүдэд 664 автобус нийслэлчүүдэд үйлчилж байна. Нийт 20 нийтийн тээврийн үйлчилгээний байгууллагын 1241 тээврийн хэрэгсэл байснаас энэ сарын 2-ны өдөр нийт 116 автобусыг хугацаа хэтэрсэн, техникийн шаардлага хангахгүй хэмээн үзэж үйлчилгээнээс хассан байна. Нийтийн тээврийн 326352, 323176 гэсэн 24 цагийн санал авах утсаар иргэдээс маш их санал, гомдол ирдэг. Тухайлбал жолоочийн ёс суртахуунгүй байдал, автобусан дотор тамхи татах, жолоо барьж байх үедээ утсаар ярих, бэлэн мөнгөний хайрцаг руу мөнгө хийхэд загнах, мөнгийг дундаас нь авах, автобусны цэвэрлэгээний байдалтай холбоотой гомдол дийлэнх хувийг эзэлж байгаа аж.

 

Нийслэлийн Засаг даргын дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү уулзалтын үеэр:

 

Нийслэлд хугацаа нь дууссан, насжилт өндөртэй, хорт утаа ихээр ялгардаг тээврийн хэрэгсэл маш олон байна. Тиймээс нийслэлийн зүгээс үе шаттайгаар солих буюу парк шинэчлэлт хийхээр зорьж байна.  Энэ ажлын хүрээнд Улаанбаатартай ах дүүгийн найрсаг харилцаатай БНСУ-ын Сөүл хотоос 7-8 жил явсан 1000 автобусыг үнэ төлбөргүйгээр нийлүүлэхээр ярьж байна. Монголын талаас зөвхөн гааль, татвараа хариуцах нөхцөлтэйгээр ярьж байна. Ингэхдээ илүү дэвшилтэт цахилгаан болон газын түлш хэрэглэдэг автобус сонгох нь байгаль орчинд ээлтэй шийдэл гэж үзэж байна. Мөн бид цоо шинэ 300-аад том оврын автобусыг мөн БНСУ-аас авахаар ярилцаж байгаа юм. Энэ удаагийн уулзалтаар бид аж ахуйн нэгжүүдэд дээрх автобусны гааль, татварын зардлыг даагаад хариуцаад явах боломж байгаа эсэхийг  нь тодруулж, санал солилцоод явж байна. Харин эдгээр аж ахуй нэгжүүд маань нийгмийн хариуцлагынхаа хүрээнд тусгайлан үүрэг хүлээж ажиллах нь зөв гэж үзэж байна. Тухайлбал Улаанбаатар хотын захын хорооллын хүүхдүүд тэр бүр нийтийн тээврээр үйлчлүүлж чадахгүй байна. Тиймээс ЕБС-дад ч автобус хуваарилахаар төлөвлөж байгаа бөгөөд нийтийн тээврийн үйлчилгээг нь ЕБС-иуд өөрсдөө хариуцах  бололцоогүй тул аж ахуй нэгжүүдийг хамтран ажиллана гэдэгт  итгэж байна.

Дараагийн гол асуудал бол иргэд, олон нийтээс бидэнд хамгийн их ирүүлдэг санал, гомдол бол нийтийн тээврийн автобус эмх замбараагүй явдаг, цэвэрлэгээ, үйлчилгээ тааруухан, суудал сандлын бүрээсний үзэмж хангалтгүй зэрэг автобусны ариун цэвэр, наад захын соёлын талаарх шүүмжлэл юм. Үүнийг нийтийн тээврийн газар, хувийн хэвшлийнхтэйгээ хамтраад шийдэх хэрэгтэй. Нийтийн тээврийнхэн өөрсдөө цэвэр цэмцгэр орчин бүрдүүлэхэд эрс өөрчлөлт, дэвшил гаргах хэрэгтэй байна.  Та бүхний зүгээс долоо хоногтоо нэг удаа суудлын бүрээсээ угаах, автобусны дотоод цэвэрлэгээг тогтмол хийж хэвшүүлэхийг хүсч байна. Хотын соёл, өнгө үзэмж хотоор зорчих нийтийн тээврээс хамгийн их шалтгаалдаг гэдгийг бид мартаж болохгүй.  

 

Түүнчлэн төрийн албан хаагчдыг долоо хоногт 1-2 удаа нийтийн тээврээр  зорчдог болгохоор ярилцаж байна. Нийт төрийн албан хаагчид хэрэв нийтийн тээврээр зорчдог болвол тодорхой хэмжээний орлого нийтийн тээвэрт орох тооцоо байна. Нөгөөтэйгүүр замын түгжрэл ч буурахад нөлөөлнө гэж үзэж байна.

 

Зуслангийн чиглэлийн автобусууд зогсоол дээр зогсохгүй явах, хөгшин, настай хүмүүсийг авахгүй байна гэсэн гомдлууд нэлээд ирж байна. Тиймээс та бүхэн иргэдийн санал гомдолыг анхаарч, үйлчилгээгээ сайжруулах тал дээр бүхий л бололцоогоо ашиглана гэдэгт итгэлтэй байна. Бид нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулахын тулд цаашид шат дараатай ажлуудыг тогтмол хийх болно. Мөн нийтийн тээврийг бэлэн мөнгөгүй, бүрэн картын системд шилжүүлэх шаардлагатай байгаа тул Улаанбаатар Смарт карт ХХК болон нийтийн тээврийн газарт холбогдох үүрэг даалгаваруудыг өгч, бэлтгэл ажил хийгдээд явж байна. Удахгүй энэ ажил хэрэгжиж эхэлнэ. Эхний ээлжинд дээр дурьдсан байгууллагуудын удирдлагуудтай санал солилцож, хамгийн их гаргаж буй зөрчлүүдийг танилцуулж, анхааруулаад явж байна.  

Уулзалтын үеэр нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагуудын  төлөөллүүд  харилцан санал бодлоо солилцож,  тулгамдаж буй асуудал,  бэрхшээл дутагдлаа арилгах, шинэ зүйлийг дэмжиж ажиллах  талаар илэн далангүй ярилцаж, санал бодлоо солилцлоо.   

 

Сутайн Буянт ХХК-ний дэд захирал Б.Лхагвадулам:  Нийслэлийн удирдлагууд бидний ажил байдалтай танилцаж байгаад баяртай байна. Та бүхний санал шийдэл, хийж хэрэгжүүлж буй ажлыг сонсч мэдлээ. Бид ч мөн адил бүхий л боломжоороо үйлчилгээгээ сайжруулж, иргэдийг цэвэрхэн, тав тухтай орчинд зорчуулахын төлөө ажиллана. Манай баазын үйл ажиллагаа 24 цагийн турш тасралтгүй явагддаг.  Ажилчдынхаа нийгмийн асуудалд манай компани илүү анхаарч ажилладаг бөгөөд 20 жилийн хугацаанд 60 ажилтныг орон сууцтай болгосон. Ер нь нийтийн тээврийн салбар нь хүнд нөхцөлд ажилладаг, стресс ихтэй ажлын байр. Энэ үүднээс ажилчдынхаа нийгмийн асуудал, ар тал, ахуй амьдралыг нь анхаарах нь бидний үүрэг гэж боддог. 2017 оныг манай байгууллагын зүгээс “Аваар осолгүй жил” болгон зарласан. Манай автобусаар үйлчлүүлэхэд цэвэр орчин, үйлчилгээний соёлтой байдлаар угтахыг бид хичээж ажилласаар байна. Жишээ нь 2013 оны хавраас эхлэн манай компанийн жолооч нар дулааны улиралд цагаан  цамц, бээлий, зангиа өмсөж хэвшсэн. Энэ нь мөн л ажлын байрны нэг эмх цэгц, соёлтой үйлчилгээний илрэл юм. Үүгээрээ бид анх удаа Улаанбаатар хотын нийтийн тээвэрт жолооч нартаа цагаан цамц өмсүүлж, жигдлэн үйлчилгээнд гаргасан анхны компани гэгдэх болсон. Манайхаас ажлын өдөр 61, амралтын өдөр 45 тээврийн хэрэгсэл шугаманд явж байна. Бид боломжоороо насжилт өндөртэй, ашиглалтын хугацаа нь дууссан тээврийн хэрэгслүүдийг акталж байна. Хэрэв нийслэлээс үнэгүй автобусаар дэмжинэ гэвэл бидэнд гааль, татварын зардлаа даахад татгалзах зүйл алга. Энэ бол бидний хувьд маш том дэмжлэг гэж үзэж байна. Нэг үеэ бодвол бидний тээврийн хэрэгслийн засвар үйлчилгээ чанаржиж,  сэлбэг хэрэгслийн хангалт сайжирсан ба үйлчилгээгээ улам сайжруулахаар зорин ажиллаж байна. 

 

Тэнүүн Огоо ХХК-ний гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбат: Нийслэлийн удирдлагуудын хэрэгжүүлэх гэж байгаа бэлэн мөнгөгүй бүрэн картын системд шилжих ажлыг бид дэмжиж байгаа. Учир нь нийтийн тээвэрт бэлэн мөнгөнөөс үүдээд маш олон асуудал үүсдэг. Орлого бүрдэхгүй байх, уранхай, хуурамч мөнгөн тэмдэгт хийх, жолооч мөнгөө төл гэж шаардлага тавьсаны хариуд элдвээр хэлэх, биед нь хүрэх гэх мэт олон зөрчил илэрдэг. Бүрэн картын системд шилжчихвэл аль ч талдаа амар байх болно.  Смарт карт бол маш зөв шийдэл. Парк шинэчлэлтийн хувьд бид та бүхний саналыг хүлээн авахад татгалзах зүйлгүй. Хэрэв цаашид газын түгээх төв, станцыг байгуулвал түлшний тухайд асуудалгүй байх биз. Ямар ч утаа гаргадаггүй, цэвэрхэн, эдэлгээ  даадаг давуу тал бүхий автобустай болоход бидний зүгээс хамтран ажиллахад бэлэн байна. Нийслэлийн зүгээс ингээд дэмжиж өгвөл бид засвар, үйлчилгээ болон бусад зүйлийг бүрэн хариуцаад аваад явах боломжтой. Манай байгууллага нь ажилчдын хувцас, автобусны бүрээсээ өөрсдөө оёдог ба 14 хоногт нэг удаа бүрээсээ сольж байна. Мөн бид ажилчдынхаа эрүүл мэндэд анхаарч эмнэлэгийн үйлчилгээ, фитнесс спорт заал зэргийг тохижуулан ажиллуулж байна.  Нийслэлийн удирдлагууд бидний ажил байдалтай танилцаад явж байгаа нь цагаа олсон ажил болж байна.

 

Эрдэмтранс ХХК-ний гүйцэтгэх захирал Д.Ананд: Та бүхний саналыг сонслоо. Манай байгууллагын хувьд бид зуслангийн чиглэлийг давхар хариуцдаг. Иргэдээс ирж байгаа “хүүхэд, ахмад настнуудыг авахгүй байна” гэсэн гомдлын мөрөөр анхааран ажиллаж байгаа. Бидний зүгээс Улаанбаатар Смарт Карт компаний цахим картжуулах ажлыг их дэмжиж байна. Удахгүй бүрэн цахим картанд шилжчихвэл ажил, үйлчилгээнд амар байх болно. Нийслэлийн удирдлагууд та бүхэн бидний зовлон жаргалыг ойлгон, дэмжиж ажиллана гэдэгт итгэн, талархаж байна. Бид ч мөн адил цэвэрч байдал, үйлчилгээний соёл дээр цаашид улам анхаарч ажиллах болно.

 

Автотерминал ХХК-ий гүйцэтгэх захирал Г.Түвшинтөгс: Манай байгууллагын хувьд хуурамч, уранхай бэлэн мөнгөний асуудал их гардаг. Мөнгө тоолох, уранхай мөнгийг ялгах ажилд хүн хүч орохоос гадна цаг хугацаа их зарцуулдаг. Тиймээс бид смарт картын системийг бүрэн дэмжиж байгаа. Бид шаардлага хангахгүй автобуснуудыг болж өгвөл нийтийн тээвэрт явуулахгүй акталж байна. Түүнчлэн автобусны угаалт, цэвэрлэгээнд анхаарч, өөрсдөө сандлын бүрээс болон ажилчдын хувцсаа оёж байна. Сард 2 удаа автобусны бүрээсээ угааж, улиралдаа нэг удаа сольж байна. Автобусаа автоматаар угааж, засвар үйлчилгээний төв ажиллуулж байна. Мөн бид нийгмийн хариуцлагаа ухамсарлан хувийн хэвшлүүдээс анх удаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулж тусгай зориулалтын автобусаар үйлчилэхээр бэлтгэлээ хангаж байна. Бидний төлөвлөж байгаагаар энэ долоо хоногтоо шугаманд гаргах байх.


123

123

123

123

123

123

123

123

Эх сурвалж: Монголын үнэн сонин
0
ЖИРГЭХ
Санал болгох
"UB food festival” олон улсын хоолны өдөрлөгт 30 аж ахуйн нэгж 18 үндэстний хоол, зуушаар үйлчилж байна
Түүхэн өв соёлоо сэргээн таниулах үзэсгэлэнгийн  түр байгууламж баригдана
“Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • М.Мөнхгэрэл: Би + Чи = Бид болдог. Тиймээс “Бид”-ээ зөв бүтээхийн тулд эхлээд өөрийгөө сайтар таньж мэдэх нь чухал
    4 цаг 52 мин
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
    8 цаг 18 мин
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь гуравдугаар байр эзлэх бол?
    8 цаг 27 мин
  • "UB food festival” олон улсын хоолны өдөрлөгт 30 аж ахуйн нэгж 18 үндэстний хоол, зуушаар үйлчилж байна
    8 цаг 38 мин
  • ФОТО: “UB Food Festival-2026” нь Д.Сүхбаатарын талбайд дөрөвдүгээр сарын 17–26-ны хооронд зохион байгуулагдана
    12 цаг 40 мин
  • Наполи vs Лацио: Сери А-ийн 33-р тойргийн гол тоглолт
    12 цаг 55 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    13 цаг 8 мин
  • Түүхэн өв соёлоо сэргээн таниулах үзэсгэлэнгийн  түр байгууламж баригдана
    13 цаг 15 мин
  • Премьер лигийн 33-р тойргийн онцлох тоглолтууд: Аваргын өрсөлдөөн, Мерсисайд дерби, Аваргуудын лигийн төлөө тулаан
    13 цаг 16 мин
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
    13 цаг 23 мин
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
    Өчигдөр 20 цаг 10 мин
  • 2026 оны NBA Плэйоффын тойм: Аваргын төлөөх 4 гол өрсөлдөгч
    Өчигдөр 20 цаг 08 мин
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
    Өчигдөр 18 цаг 34 мин
  • МУГТ Л.Энхрийлэн Азийн аварга боллоо
    Өчигдөр 18 цаг 27 мин
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
    Өчигдөр 17 цаг 16 мин
  • П.Батбаатарыг Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын даргаар томиллоо
    Өчигдөр 16 цаг 01 мин
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
    Өчигдөр 15 цаг 48 мин
  • Эрчим хүчний салбар дахь хувийн хэвшлийн оролцоо ба төрийн дэмжлэг хэлэлцүүлэг боллоо
    Өчигдөр 15 цаг 47 мин
  • Oнц хүчтэй салхи, шороон болон цасан шуурганы аюултай болон гамшигт үзэгдэл ажиглагдана
    Өчигдөр 15 цаг 29 мин
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
    Өчигдөр 14 цаг 26 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • О.Цогтгэрэл өөрийн цэргүүдээр Үндэсний Бодлогын Хороог бүрдүүлэв
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
  • Грекийн цагдаа нар цагаачдыг хөөн гаргах ажиллагаандаа цагаачдыг ашиглаж байна
  • Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
  • Грекийн цагдаа нар цагаачдыг хөөн гаргах ажиллагаандаа цагаачдыг ашиглаж байна
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 27 нэмэгджээ
  • НҮБ: Ормузын хоолойг хаах эрх мэдэх хэнд ч, аль ч улс оронд байхгүй
  • С.Нарангэрэл: УИХ “Ёс зүйгүй” гишүүнийг хаацайлан дархлагч болох ёсгүй
24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК