Өчигдөр Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 353 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 247 дуудлага бүртгэгдсэн. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 6 бүртгэгдэж, 7 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Ослын шалтгаан, хэлбэрээс авч үзвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон жолооч 1, явган зорчигч 2 бүртгэгдсэн байна.
Тухайлбал:
1. ЧД-ийн нутаг Дэнжийн 1000-н замд Хүчит шонхор захын зүүн замд Эмсид ХХК-ны H.Aero City маркийн 540 маркийн автомашины жолооч О нь Kia Pregio маркийн авто машинтай мөргөлдөж зорчигч 37 настай, эрэгтэй Д нарын 2 хүн гэмтсэн.
Орон нутагт:
1. Баян-өлгий аймгийн Цэнгэл сумын 9-р багийн төвд шороон замд Донг Фэнг маркийн ачааны авто машины чиргүүлийн хойд дугуйнд зам дээр тоглож байсан 07 настай эрэгтэй А нь дайрагдаж амь нас нь хохирсон.
Замын цагдаагийн алба хаагчид гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсан 63 жолоочийг илрүүлэн саатуулж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллалаа.