Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн ЧХХСТасагт хамтрын гэмтэлтэй өвчтөнүүд үйлчлүүлэх нь ихэссэн байна. 2017 оны 1 дүгээр сарын 2-20-ны өдрүүдэд тус тасагт хамрын таславчийн муруйлттай 29, гадна хамрын хуучин хугаралтай 22 эмчлүүлэгч мэс засалд оржээ.
Мөн дээрх мэс засалд орохоор 93-н үйлчлүүлэгч хүлээж байгаа аж. Мэс засалд орж буй шалтгааны 80 орчим хувь нь гудамжны зодооноос үүдэлтэй гэмтэл эзэлж байна. Иймээс эрүүл мэнд, гоо сайхнаа хамгаалахыг тус тасгийнхан уриаллаа.