Монголын үндэсний бөхийн холбооны хурлаар сэргээшийн шинжилгээг бөхчүүдээс заал танхимын барилдааны үеэр авдаг болох шийдвэр гаргасан билээ. Шинжилгээг өмнө нь зөвхөн Үндэсний их баяр наадмаар авдаг байсан.
Тэгвэл энэхүү шийдвэрийн хүрээнд ямар нэгэн барилдааны үеэр бөхчүүдээс шинжилгээ авах юм байна. Мөн сэргээшийн сорьцыг шинжилдэг лаборатори оруулж ирэхээр ажиллаж байгаа бөгөөд үүнд нь бөхчүүд хандив өргөж эхэлжээ.
Тодруулбал, Дархан аварга Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд, дархан аварга Б.Бат-Эрдэнэ, “Алдар” спорт хорооны дарга, дархан аварга Г.Өсөхбаяр нар тус бүр нэг сая төгрөг хандивлажээ.