Сар шинийн баяр болон их дээд сургуулийн өвлийн амралт дуусах дөхөж байгаатай холбоотойгоор орон нутгаас нийслэл хотыг зорих иргэдийн болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим нэмэгдэх хандлагатай байна.
Аливаа гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлэхэд жолооч, зорчигч таны хувь нэмэр хамгийн чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг санаарай.
Жолооч, зогчигч нар орон нутаг руу зорчих үедээ тээврийн хэрэгслийн онцлог, цаг агаар болон замын нөхцөл байдалд тээврийн хэрэгслийн хурдаа зөв тохируулах, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангах, хүн ба ачаа тээвэрлэх журмыг баримтлах, хууль бус тээврийн хэрэгслээр үйлчлүүлэхгүй байх, алсын замд гарахдаа Ус цаг уур эрдэм шинжилгээний хүрээлэн, Цагдаагийн байгууллага, Онцгой байдлын ерөнхий газраас ирүүлж буй цаг агаарын мэдээнд ач холбогдол өгөх, бага насны хүүхдийг зориулалтын суудалд зөв аюулгүй тээвэрлэх, хамгаалах бүсээр тоноглогдсон тээврийн хэрэгслээр зорчихдоо хамгаалах бүсийг тогтмол хэрэглэж хэвшин өөрийнхөө болон бусдын амь нас эрүүл мэнд, аюулгүй байдлыг сайтар хангаж оролцохыг зөвлөж байна хэмээн Замын цагдаагийн албанаас мэдээллээ.