МҮОХ-ны хурлын танхимд “Рио-2016” олимпийн наадамд эх орноо төлөөлөн оролцсон тамирчдад энгэрийн тэмдэг гардуулах ёслол өчигдөр боллоо. Ёслолд олимпод оролцсон Монголын 42 тамирчин оролцсон байна.
Боксын спортоос:
Гавьяат тамирчин Д.Отгондалай,
ОУХМ Х.Энх-Амар,
Б.Чинзориг,
Э.Цэндбаатар,
Г.Ган-Эрдэнэ,
Чөлөөт бөхөөс:
Ж.Чулуунбат,
П.Өнөрбат,
Д.Хүдэрбулга,
Байт харваанаас:
Ж.Гантөгс,
Хүндийг өргөлтөөс:
М.Анхцэцэг,
Усанд сэлэлтээс:
Б.Дөлгөөн,
Хөнгөн атлетикиас:
Л.Отгонбаяр,
Таеквондогоос:
П.Тэмүүжин нарт энгэрийн тэмдэг гардууллаа.
Уг ёслолын ажилллагаанд МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн, дэд ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан, БСШУСЯ-ны спортын бодлогыг зохицуулах газрын дарга С.Чинбат, Үндэсний шигшээ багийн албаны дарга Ч.Насантогтох нарын удирдлагууд оролцсон юм.
Монголын баг тамирчид 13 удаагийн зуны олимпийн наадамд спортын 11 төрөлд нийт 259 тамирчинаа оролцуулсан билээ. Энэ хугацаанд Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпийн мөнгөн медальт О.Гүндэгмаа зургаа, Х.Баянмөнх таван удаа оролцож, тус тэмдгийг хамгийн олон хүртсэн байна. Сонирхуулахад тус энгэрийн тэмдгийг анхны олимпийн наадмаас хойш таван тивийн 186 мянган гаруй тамирчин хүртээд байна.