Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Агаарын бохирдлын эсрэг сан”-г байгуулна

2017-1-26
0
ЖИРГЭХ

“Агаар, орчны бохирдлын тухай” ҮАБЗ-ийн зөвлөлийн  зөвлөмжийг хэрэгжүүлэх үүрэг бүхий Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр Төрийн ордонд боллоо. Хуралдааны эхэнд  ажлын хэсгийн ахлагч, БОАЖ-ын сайд Д.Оюунхорол ҮАБЗ-ийн зөвлөмжийг танилцуулав. ҮАБЗ-ийн 2017 оны нэгдүгээр сарын 10-ны өдрийн өргөтгөсөн хуралдаанаас “Нийслэлийн агаар, орчны бохирдлын тухай”  дөрвөн  зүйл, 14 заалт бүхий зөвлөмжийг гаргасан. Уг зөвлөмжийг хэрэгжүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийг томилсон Ерөнхий сайдын  захирамжийн хуулбарыг холбогдох газруудад энэ сарын 18-нд хүргүүлжээ. ҮАБЗ-өөс  агаар, орчны бохирдлыг   гамшгийн нөхцөл байдалд очсон хэмээн  зарласан учраас ажлын хэсэгт багтсан гишүүдийг асуудалд хариуцлагатай хандахыг ажлын   хэсгийн ахлагч  онцгойлон анхаарууллаа. Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан уг ажлын хэсэгт бүх яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар,  нийслэлийн Засаг дарга болон холбогдох бусад байгууллагын дарга нар багтжээ.

Мөн   ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу агаар, орчны бохирдлыг бууруулах асуудлаарх  Засгийн газраас хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний төслийг ажлын хэсгийн гишүүдэд танилцууллаа. БОАЖЯ-ны  Цэвэр технологи, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Ц.Уранчимэгийн мэдээлснээр, уг ажлын төлөвлөгөөний төсөлд ойрын болон дунд, урт хугацаанд хийж хэрэгжүүлэх хэд хэдэн ажлыг тусгажээ. Тухайлбал, бодлого, эрхзүйн орчныг боловсронгуй болгох, бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах чиглэлээр салбар бүрийн хийх ажлыг нарийвчлан тусгаад ирэх долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар оруулж хэлэлцүүлэхээр төлөвлөжээ. Эхний ээлжинд “Агаарын бохирдлын эсрэг сан”-г байгуулахаар ажиллаж байгаа аж. Мөн нүүлгэн шилжүүлэх, дахин төлөвлөх эрхзүйн орчныг бүрдүүлэх, агаар, орчны бохирдол, нөхөн сэргээлтийн асуудлаар Засаг дарга, сайд, албан тушаалтан, аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хүлээх үүрэг хариуцлагыг тодорхой болгох хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэхээр төлөвлөжээ. Агаарын бохирдлын төлбөрийн тухай, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нийцүүлэн гаргах журам, жагсаалтыг боловсруулж Засгийн газраар батлуулахаар мөн ажиллаж байна.

 

Бодлогын хэрэгжилтийг хангах чиглэлээр агаар бохирдуулагч эх үүсвэрийн цахим бүртгэлийн системийг шинэчлэн бүрдүүлэх, Нийслэлийн гэр хорооллын тэлэлтийг зогсоох, нийслэл рүү шилжин ирэх хөдөлгөөнийг хязгаарлах, яндангийн тоог нэмэгдүүлэхгүй байх Нийслэлийн Засаг даргын шийдвэрийг хэрэгжүүлэх зэрэг олон асуудлыг хийж хэрэгжүүлэх ажлын хөтөлбөрийн төсөлд тусгажээ. Угаасан нүүрс, боловсруулсан түлшийг ашиглахад иргэдэд дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулж, түүхий нүүрсний хэрэглээг үе шаттайгаар хязгаарлах бодлогыг тууштай барих шаардлагатайг БОАЖ-ын сайд мөн онцоллоо. Агаар, орчны бохирдлыг бууруулах дэвшилтэт техник, технологийг олон нийтэд дэлгэн үзүүлэх байгаль орчинд ээлтэй техник, технологийн төвийг  нийслэлд гурваас доошгүй газар ажиллуулах бэлтгэл ажлыг БОАЖЯ, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооноос хангаад байна. Автомашины улсын үзлэгийг чанаржуулах, хөдөлгөөнд оролцож байгаа утаа ихтэй автотээврийн хэрэгсэлд хэмжилт, хяналт хийх, насжилт ихтэй автомашины импортыг үе шаттай хязгаарлах зэрэг олон асуудлыг  хөтөлбөрийн төсөлд байна.   

БОАЖЯ-ны хувьд ҮАБЗ-ийн зөвлөмжийг  хэрэгжүүлэхээр дэд ажлын хэсэг байгуулагдан яамны хэмжээнд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг батлан холбогдох ажлуудыг хэрэгжүүлж эхлээд байгааг ч салбарын сайд мэдээллээ. Мөн Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр боловсруулах яамдын оролцоотой ажлын хэсэг БОАЖ-ын сайдын тушаалаар байгуулагдан ажиллаж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
"UB food festival” олон улсын хоолны өдөрлөгт 30 аж ахуйн нэгж 18 үндэстний хоол, зуушаар үйлчилж байна
Түүхэн өв соёлоо сэргээн таниулах үзэсгэлэнгийн  түр байгууламж баригдана
“Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • МҮБХ-ноос маргааш эх нялхасын эмнэлэгт 75 сая төгрөг хандивлана
    1 цаг 1 мин
  • Хөлбөмбөгчдөөс бизнесмэнүүд: Пеле, Роналдо болон бусад домгууд зодог тайлсныхаа дараа хэрхэн мөнгө олсон бэ? 
    1 цаг 5 мин
  • М.Мөнхгэрэл: Би + Чи = Бид болдог. Тиймээс “Бид”-ээ зөв бүтээхийн тулд эхлээд өөрийгөө сайтар таньж мэдэх нь чухал
    6 цаг 21 мин
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
    9 цаг 47 мин
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь гуравдугаар байр эзлэх бол?
    9 цаг 56 мин
  • "UB food festival” олон улсын хоолны өдөрлөгт 30 аж ахуйн нэгж 18 үндэстний хоол, зуушаар үйлчилж байна
    10 цаг 7 мин
  • ФОТО: “UB Food Festival-2026” нь Д.Сүхбаатарын талбайд дөрөвдүгээр сарын 17–26-ны хооронд зохион байгуулагдана
    14 цаг 9 мин
  • Наполи vs Лацио: Сери А-ийн 33-р тойргийн гол тоглолт
    14 цаг 24 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    14 цаг 37 мин
  • Түүхэн өв соёлоо сэргээн таниулах үзэсгэлэнгийн  түр байгууламж баригдана
    14 цаг 44 мин
  • Премьер лигийн 33-р тойргийн онцлох тоглолтууд: Аваргын өрсөлдөөн, Мерсисайд дерби, Аваргуудын лигийн төлөө тулаан
    14 цаг 45 мин
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
    14 цаг 52 мин
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
    Өчигдөр 20 цаг 10 мин
  • 2026 оны NBA Плэйоффын тойм: Аваргын төлөөх 4 гол өрсөлдөгч
    Өчигдөр 20 цаг 08 мин
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
    Өчигдөр 18 цаг 34 мин
  • МУГТ Л.Энхрийлэн Азийн аварга боллоо
    Өчигдөр 18 цаг 27 мин
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
    Өчигдөр 17 цаг 16 мин
  • П.Батбаатарыг Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын даргаар томиллоо
    Өчигдөр 16 цаг 01 мин
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
    Өчигдөр 15 цаг 48 мин
  • Эрчим хүчний салбар дахь хувийн хэвшлийн оролцоо ба төрийн дэмжлэг хэлэлцүүлэг боллоо
    Өчигдөр 15 цаг 47 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • О.Цогтгэрэл өөрийн цэргүүдээр Үндэсний Бодлогын Хороог бүрдүүлэв
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
  • Грекийн цагдаа нар цагаачдыг хөөн гаргах ажиллагаандаа цагаачдыг ашиглаж байна
  • Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
  • Грекийн цагдаа нар цагаачдыг хөөн гаргах ажиллагаандаа цагаачдыг ашиглаж байна
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК