Сүхбаатар дүүргийн 8-р хороо МУБИС-ийн оюутны 5-р дотуур байрны зүүн урд буланд байрлах хогийн цэг дээр 3.8 кг жинтэй эрэгтэй нярайн эхэстэй цогцос энэ сарын 23-24-нд шилжих шөнө олджээ.
Уг хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа бөгөөд эрэн сурвалжлах үйл ажиллагааны хүрээнд төрсний дараагаар учир битүүлгээр хүүхэд нь байхгүй байгаа эхчүүдийн талаарх мэдээллийг худалдан авч байгаа ажээ.