Өрхийн амьжиргааны судалгааг гурван жил тутамд хийдэг. Тэгвэл энэхүү судалгааг ирэх гуравдугаар сарын 10-аас орон даяар эхлүүлэхээр болжээ. Энэ удаагийн амьжиргааны төвшин тогтоох судалгаанд 600 гаруй мянган өрх хамрагдах бөгөөд судалгаа хийхэд 4.5 тэрбум төгрөг зарцуулнэ хэмээн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.
Мөн энэ жилийн судалгааг өргөн цар хүрээнд авч үзэх, төрөөс халамж хүртэх ёстой жинхэнэ эзэд нь халамж хүртэж байгаа эсэхийг тодорхойлох чухал судалгаа болно гэдгийг онцолж байгаа аж.
Сэтгэгдэл (3)