МУИС-ийн оюутнууд өнөөдөр жагсахаар болжээ. Тодруулбал, тус сургууль нь оюутнуудаас суурь хураамж 224 мянган төгрөгийг авдаг аж. Үүнийг эсэргүүцэж ийнхүү өнөөдөр 1-р байрны гадна талбайд 13.00 цагт жагсахаар болсон байна. Тэрбээр энэхүү хураамж оюутны сурч боловсрох таатай орчныг бүрдүүдлэхэд зарцуулагдах ёстой байтал сургууль дээрх нам дагасан бүлэглэлүүдийн тансаглал гадаад дотоод аялал зугаалганд зориулагддаг гэж оюутнууд хэлж байгаа юм.
Сэтгэгдэл (6)