Элэгний В, С вирусыг улсын эмнэлгүүдэд үнэ төлбөртэй тоолдог байсан бол Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилтээр уг шинжилгээг үнэгүй хийж байна.
Тус шинжилгээг ХӨСҮТ, Улсын нэгдсэн нэгдүгээр төв эмнэлгүүдэд орон нутгийн харъяалал харгалзахгүй үйлчилж байгаа аж.
Ингэхдээ вирус тоолуулах иргэн нь өрх, дүүргийн эмнэлгээсээ эрүүл мэндийн картан дээрээ “R-13” тэмдэглэгээг хийлгэж ирэх шаардлагатай. Энэ тохиолдолд та эмчийн үзлэг болон эхо, цус, шээсний шинжилгээг үнэ төлбөргүй хийлгэх боломжтой юм байна.
Дээрх шинжилгээнүүдийг ажлын өдрүүдэд 8:30-16:00 цагийн хооронд хийж байгаа бөгөөд даатгалын дэвтэргүй эсвэл дүүргээс тэмдэглэгээ хийлгээгүй тохиолдолд бүх шинжилгээ үнэ төлбөртэй аж.
Сэтгэгдэл (1)