Өнгөрөгч оны 11, 12 дугаар сар /2016.11,12/ болон энэ сард Хан-Уул дүүргийн дөрөв, долоо, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэдийн хувийн орон сууцнаас түүхийн ховор эд зүйл, үнэт эдлэл алдагдаж иргэдэд онц их хэмжээний /1 тэрбум гаруй төгрөгийн/ хохирол учирсан хэргийг Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэс, Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх албаны алба хаагчид шуурхай ажиллан илрүүлж, мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.
Уг хэргийг Монгол Улсын иргэн 1977 онд төрсөн, эрэгтэй Х нь БНСУ-ын иргэн 1971 онд төрсөн Б-тай урьдчилан үгсэн тохиролцож, зохион байгуулалттайгаар үйлдсэн нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон бөгөөд хулгайд алдагдсан их хэмжээний үнэт эдлэл, түүхийн ховор эд зүйлийг сэжигтнүүдээс хураан авчээ.