Томуу, томуу төст өвчний дэгдэлт улс даяар их байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн сайдын тушаалаар улсын томоохон эмнэлгүүдийн ажиллах цагийг уртасгаж байна. Тухайлбал, өнөөдрөөс буюу энэ сарын 1-нээс Улсын нэгдүгээр төв эмнэлэг, П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг, ХСҮТ, ЭХЭМҮТ өглөөний 08.30 цагаас оройн 20.00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллахаар болжээ.
Харин ГССҮТ-ийн амбулатори засвартай байгаа тул цагийн хуваарийг гуравдугаар сарын 1-нээс 20.00 цаг хүртэл уртасгахаар болжээ. Хэдий хүртэл уртасгасан цагаар ажиллах нь тодорхойгүй байна.
Сэтгэгдэл (3)