Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Дөрвөн монгол эртэмний тухай ном гарчээ

2017-1-30
0
ЖИРГЭХ

Саяхан Хятадын Жилин мужийн монгол үндэстэн, зохиолч Бао Гуанлиний бичсэн "XX зууны Хятадын монгол эрдэмтэн-Ли Сигуан, Лян Шүмин, Шяо Чянь, Ай Сичи" хэмээх номыг БНХАУ-ын Үндэстний хэвлэлийн хороо хэвлэн тараасан нь эрдэмтэн судлаач, уншигч түмний талархлыг хүлээж байна. Хятадын Нийгмийн шинжлэх ухааны академийн судлаач Бао Шэнли "Гуан Мин Ри Бао" сонинд тус номын тухай бичсэн шүүмжээ нийтэлж, "Энэ номын зохиогч бол өргөн мэдлэгтэй хүн. Ердөө ганц жишээ татахад, 1955 оноос эхэлсэн Энгельсийн ярианы тухай философийн хоёр дахь маргаан дөрвөн жил гаруй үргэлжилж, хэн хэнийхээ саналыг хүлээн зөвшөөрөхгүй байхад Бао Гуанлинь гуай хэлний зүйн судалгаа, логик тайлбарын аргаар үнэмшилтэй дүгнэлт хийж, Ай Сичигийн үзэл баримтлалыг дэмжсэн юм" хэмээн тэмдэглэлээ.

 

 

Саяхан миний бие "XX зууны Хятадын монгол эрдэмтэн-Ли Сигуан, Лян Шүмин, Шяо Чянь, Ай Сичи" хэмээх номын зохиогч Бао Гуанлинь гуайтай уулзаж, зохиогчийн нутаг ус, түүх намтар, тэрхүү номыг туурвисан үйл явцын тухай хууч хөөрөн, энэ номын тухай судлаачдын санал бодлыг сонссон байна. 300 гаруй мянган ханзтай тус номонд Хятадад төрж өссөн дөрвөн монгол эрдэмтний түүх намтар, эрдэм шинжилгээний бүтээл, Хятад улс болон хүн төрөлхтний хөгжил дэвшилд оруулсан хүчин зүтгэл, хувь нэмрийг дэлгэрэнгүй танилцуулжээ. Зохиогч Бао Гуанлинь арав гаруй жилийн хугацаа зарцуулж, маш олон сурвалж, материал ашиглан, агуулгыг бүрэн гүйцэд эш баримттай бичсэн юм. Энэ номонд тэр дөрвөн эрдэмтний шинжлэх ухааны төлөө гаргасан гавьяа зүтгэлийг өгүүлснээс гадна шударга ёсны төлөө тууштай тэмцдэг монгол хүний эр зориг, цагаан цайлган зан чанарыг товойлгон үзүүлжээ. Судлаачид тус номыг эрдэм шинжилгээ, сурган хүмүүжүүлэх ач холбогдлоос гадна хэл найруулгын хувьд гойд уран тансаг болсон хэмээн өндрөөр үнэлж байна.

 

 

Яагаад энэ дөрвөн хүнийг сонгосон тухайгаа Бао Гуанлинь гуай: Манай монгол эрдэмтэд энэ дөрвөн хүнээр зогсохгүй, маш олон байгаа. Миний сонгосон энэ дөрвөн хүн бол хамгийн нөлөөтэй эрдэмтэд, манай улс үндэстний хөгжилд их хувь нэмэр оруулсан төлөөлөгчид юм. Энэ дөрвөн хүн эрдэм шинжилгээний талаар өндөр амжилт гаргасан, дэлхий дахинд алдартай судлаачид мөн. Хамгийн гол нь тэдний зан чанар, эр зориг нь үр хойчид үлгэр жишээ болно" гэжээ.

 

Энэ номонд бичсэн Ли Сигуан бол геологи, боловсрол судлал, дуу хөгжим, нийгмийн ухааны эрдэмтэн юм. Тэр Хятадын геологийн шинжлэх ухааны тулгын чулууг тавьж, БНХАУ-ын Геологийн яамны сайд зэрэг өндөр албан тушаал хашиж байлаа. Ли Сугуан гуай 1971 онд 82 настайдаа өөд болжээ. Хятадын шуудангийн салбар түүний зурагтай дурсгалын марк гаргаж, их дээд сургуулиудад хөшөөг нь босгож, музей байгуулах зэргээр түүний гавьяа зүтгэлийг үнэлжээ. 2009 онд түүнийг Хятад улс байгуулагдсанаас хойших шилдэг 100 хүний нэг, Монгол үндэстний арван том эрдэмтний нэгээр тодруулж, Олон улсын сансар судлалын холбоо шинээр олдсон нэг гарагийг "Ли Сигуан гараг" хэмээн нэрлэжээ.

 

Лян Шүмин бол Хятад улсын орчин үеийн Күнзийн ухааныг үндэслэгч юм. Тэр уламжлалт соёлын өвийг хамгаалах санаачилга гаргаж, хуулиар засаглах зэрэг санал дэвшүүлэн, шударга ёсыг сахиж, шаргуу тэмцсэн хүн юм. Шяо Чянь бол алдарт сэтгүүлч, уран зохиолч, орчуулагч хүн юм. Тэр олон төрлийн хэдэн зуун уран бүтээл туурвисан төдийгүй Жеймс Жойсын "Үлисс" зэрэг дэлхийд алдартай олон зохиолыг хятад хэлээр орчуулсан соён гэгээрүүлэгч хүн. Харин Ай Сичи бол философи, боловсрол судлал, нийгэм судлалын эрдэмтэн хүн байлаа. Түүнийг 1966 онд 56 настайдаа өөд болоход нь Хятад улсын дарга Мао Зэдүн "ХКН-ын онолын фронтын үнэнч дайчин" хэмээн үнэлжээ. Тэр БНХАУ-ын намын дээд сургуулийн философи судлалын албаны дарга бөгөөд орлогч захирлаар ажиллаж байсан юм.

 

"Энэ номонд бичсэн дөрвөн хүн бүгдээрээ монгол үндэстэн. Би монгол хүн болж төрсний хувьд тэдний түүх намтрыг илүү их сонирхон уншдаг байлаа. Ялангуяа тэдний үнэнч шударга зан чанар, эр зоригийг бахархаж, хүүхэд залууст танилцуулахыг зорьж арваад жил хичээн зүтгэсний эцэст энэ номыг бичиж дуусгасан" хэмээн Бао Гуанлинь гуай ярьсан юм.

 

 

Бээжингийн их сургуулийн багш, профессор Дулаан: "XX зууны монгол дөрвөн эрдэмтний тухай энэхүү тэмдэглэлд түүхэн сурвалж, материалыг өргөнөөр ашиглан, бодит байдлыг нээн харуулж, монгол үндэстний энэ дөрвөн эрдэмтэнд нийтлэг байсан үндэстнийхээ төлөө гэсэн сэтгэлийг гүн гүнзгий харуулсан" хэмээн үнэлжээ.

 

Хятад төдийгүй дэлхий дахины хөгжлийн түүхэнд шилдэг бүтээл туурвин, амжилт гаргасан эдгээр монгол эрдэмтний намтар түүх, зүтгэж явсан үйл хэрэг нь шинжлэх ухаан, философи, уран зохиол, мэдээ мэдээлэл зэрэг олон салбартай нягт холбоотой. Бао Гуанлинь гуай түүхийн маш олон эх сурвалж, материал ашиглан, бүтээлээ туурвисан учраас энэ номыг бүрэн уншихад тэдний амьдарч асан цаг үеийн түүхийг уншсантай адил хэмээн судлаачид үнэлж байна.

 

Төвийн үндэстний их сургуулийн профессор Мөү Жүнжянь: "Энэ номонд маш их сурвалж материал ашиглан, нөр их хүч хөдөлмөр оруулсан нь тодорхой байна. Олон сайхан үйл явдлын тухай бичсэн нь их сонирхолтой юм. Уран тансаг хэл найруулгаар, түүхэн үнэнийг баримталж, эр зоригтой дөрвөн эрдэмтний улс орноо хайрлах сэтгэлийг товойлгон гаргасан нь боловсрол нь ёс суртахууны хувьд үлгэр жишээ үүрэгтэй, түүхэн сурвалж адил үнэ цэнэтэй болсон" гэжээ.

 

Бао Гуанлинь 1940 онд Жилин мужийн монгол үндэстний өөртөө засах Өмнөд Горлос суманд төрсөн монгол үндсэнтэн юм. Нутгийнх нь тухай хууч хөөрөхөд ус нутгаараа бахархдаг монгол зангаараа "Өмнөд Горлос бол Зоригт баатар Тогтохын нутаг юм. Тогтох баатар бол миний өвөөгийн дүү. Миний нутаг Өмнөд Горлос Монгол үндэстний өөртөө засах сум бол урт удаан жилийн түүхтэй, түүх соёлын баялаг өвтэй. Загас агнуур, газар тариалан, мал аж ахуйн соёл зэрэгцэн оршдог учраас соёлын нөөцөөр баялаг. Манай нутгаас олон алдартан төрж гарсан. Мөн монгол ардын дуу, хөгжим бүжиг, бөө мөргөлийн соёл зэрэг олон зүйл биет бус соёлын өвөөр бүртгэгдсэн" хэмээн ярьж байлаа.

 

Хятадын нийгмийн шинжлэх ухааны академийн судлаач Бао Шэнли "Арваад жилийн хүч хөдөлмөрөө зарцуулан Ли Сигуан, Лян Шүмин, Шяо Чянь, Ай Сичи нарыг олон түмэнд танилцуулсан Бао Гуанлинь гуай өөрөө ч гэсэн мохошгүй зоригт монгол эрдэмтэн мөн. Түүний хүсэл мөрөөдөл хүүхэд залуусын зүрх сэтгэлд гүн гүнзгий сэтгэгдэл төрүүлж, эрдэмтэн судлаачдад үнэ цэнэтэй эх сурвалж болно гэдэгт итгэлтэй байна" гэжээ. Бао Гуанлинь гуай үүнээс өмнө найрууллын хоёр ном хэвлүүлсэн бөгөөд түүний бичсэн "Зоригт баатар Тогтох" хэмээх ном түүхийн үнэ цэнэтэй материал болж, гурвантаа хэвлэгдсэн байна.

 

ХОУР-гийн сэтгүүлч Сарантуяа 
Эх сурвалж: mongol.cri.cn 

0
ЖИРГЭХ
Санал болгох
"UB food festival” олон улсын хоолны өдөрлөгт 30 аж ахуйн нэгж 18 үндэстний хоол, зуушаар үйлчилж байна
Түүхэн өв соёлоо сэргээн таниулах үзэсгэлэнгийн  түр байгууламж баригдана
“Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • зочин (139.5.217.137)
    дандаа хятад нэртэй монголчууд юм байх даа. эргэлзээтэй л юм...
    2017 оны 01 сарын 31 | Хариулах
  • зочин (202.179.18.208)
    монголын түүх, соёл, хэл шинжлэлийг судалдаг эрдэмтэн хүнийг МОНГОЛЧ ЭРДЭМТЭН гэнэ.
    2017 оны 01 сарын 31 | Хариулах
  • Зочин (124.158.88.13)
    Чааваас даа эрдэмтэн гэдэг үгээ зөв бичиж чадахгүй амьтаныг яана аа
    2017 оны 01 сарын 31 | Хариулах
  • Зочин (202.179.23.121)
    Өө, баас гэж. Монголч эрдэмтэн гээд бичиж сурахад яадаг юм
    2017 оны 01 сарын 31 | Хариулах
  • 99229976 (202.126.91.171)
    Новщын авгай минь эхлээд эрдэмтэн гэдэг үгээ зөв бич хоёрдугаарт хятдын монгол эрдэмтэн гэж байдаггүй юм чи хэний захиалгаар юу бичээд байгаа хужаа вэ
    2017 оны 01 сарын 30 | Хариулах
    • Авгай чинь юм уу?
      Новщы гуайн, 2-рт гятдын гээч
      2017 оны 01 сарын 30
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • МҮБХ-ноос маргааш эх нялхасын эмнэлэгт 75 сая төгрөг хандивлана
    1 цаг 0 мин
  • Хөлбөмбөгчдөөс бизнесмэнүүд: Пеле, Роналдо болон бусад домгууд зодог тайлсныхаа дараа хэрхэн мөнгө олсон бэ? 
    1 цаг 4 мин
  • М.Мөнхгэрэл: Би + Чи = Бид болдог. Тиймээс “Бид”-ээ зөв бүтээхийн тулд эхлээд өөрийгөө сайтар таньж мэдэх нь чухал
    6 цаг 20 мин
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
    9 цаг 46 мин
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь гуравдугаар байр эзлэх бол?
    9 цаг 55 мин
  • "UB food festival” олон улсын хоолны өдөрлөгт 30 аж ахуйн нэгж 18 үндэстний хоол, зуушаар үйлчилж байна
    10 цаг 6 мин
  • ФОТО: “UB Food Festival-2026” нь Д.Сүхбаатарын талбайд дөрөвдүгээр сарын 17–26-ны хооронд зохион байгуулагдана
    14 цаг 8 мин
  • Наполи vs Лацио: Сери А-ийн 33-р тойргийн гол тоглолт
    14 цаг 23 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    14 цаг 36 мин
  • Түүхэн өв соёлоо сэргээн таниулах үзэсгэлэнгийн  түр байгууламж баригдана
    14 цаг 43 мин
  • Премьер лигийн 33-р тойргийн онцлох тоглолтууд: Аваргын өрсөлдөөн, Мерсисайд дерби, Аваргуудын лигийн төлөө тулаан
    14 цаг 44 мин
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
    14 цаг 51 мин
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
    Өчигдөр 20 цаг 10 мин
  • 2026 оны NBA Плэйоффын тойм: Аваргын төлөөх 4 гол өрсөлдөгч
    Өчигдөр 20 цаг 08 мин
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
    Өчигдөр 18 цаг 34 мин
  • МУГТ Л.Энхрийлэн Азийн аварга боллоо
    Өчигдөр 18 цаг 27 мин
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
    Өчигдөр 17 цаг 16 мин
  • П.Батбаатарыг Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын даргаар томиллоо
    Өчигдөр 16 цаг 01 мин
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
    Өчигдөр 15 цаг 48 мин
  • Эрчим хүчний салбар дахь хувийн хэвшлийн оролцоо ба төрийн дэмжлэг хэлэлцүүлэг боллоо
    Өчигдөр 15 цаг 47 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • О.Цогтгэрэл өөрийн цэргүүдээр Үндэсний Бодлогын Хороог бүрдүүлэв
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
  • Грекийн цагдаа нар цагаачдыг хөөн гаргах ажиллагаандаа цагаачдыг ашиглаж байна
  • Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
  • Грекийн цагдаа нар цагаачдыг хөөн гаргах ажиллагаандаа цагаачдыг ашиглаж байна
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК