Улаанбаатар
Өнөөдөр / 2026.02.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Пүрэв: Цагдаагийн албаны тухай хуулийн төслийг эвдэлгүй баталвал алба хаагчдад өгөөжтэй

2017-1-31
0
ЖИРГЭХ

Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар болон цагдаагийн байгууллагын өмнөх хуулиудын тухай Цагдаагийн ерөнхий газрын дарга асан, хошууч генерал Б.Пүрэвтэй ярилцлаа.

-Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар ярихын өмнө 1990 оны Цагдан сэргийлэх, засан хүмүүжүүлэх байгууллагын ажилтнуудын үйл ажиллагааны хуулийн тухай ярилцъя.


-1990 оны дөрөвдүгээр сард НАХЯ татан буугдаж, цагдаагийн байгууллага Засгийн газрын харьяанд шинэчлэн байгуулагдаж байх үед эрүүгийн болон нийгмийн хэв журмын байдал хүнд байлаа. Тэр үед хүнд байсан нэг асуудал бол, цагдаагийн алба хаагчдын ажлыг хийлгэдэггүй залуус олон болсон. Мөрдэсийг нь авч хаядаг, автобуснаас хөөж буулгадаг, хүн баривчлаад явж байхад нь бөөгнөрч очин тавиулдаг, нэг тийм хуурамч хувьсгалчид бий болоод байв. 1990 оны дөрөвдүгээр сарын сүүлч гэхэд тэр үеийн цагдан сэргийлэхийн алба хаагчид дүрэмт хувцас өмсөхөө больсон, Улаанбаатарт дүрэмт хувцастай цагдаа харагддаггүй болоод байсан. Тэгээд Ардын их хурлын чуулган хуралдахад цагдаагийн байгууллагын ажилтны үйл ажиллагааны баталгааны тухай хуулийн төсөл оруулсан юм. Үүнийг хэлэлцэн батлах гэж байхад засан хүмүүжүүлэх гэдэг үгийг оруулъя гэдэг санал гарсныг бид дэмжиж, Цагдан сэргийлэх, засан хүмүүжүүлэх байгууллагын ажилтнуудын үйл ажиллагааны тухай их сайн хууль баталсан юм даа, 1990 онд.

 

Ардчилсан засаг байгуулагдаад баталсан анхны хуулиудын нэг. Их хурал баталж, Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбат гарын үсэг зурж батламжилсан. Тэр их сайн хууль болсон учир өнөөдрийг хүртэл хоцрогдоогүй. 1990 оны хуульд хуулбарлагдаж орсон, саяын /Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл/ хуулийн төсөлд хуулбарлаж оруулсан. Бид тэрхүү хуулиас эхлээд Цагдаагийн байгууллагын хуулиа ноороглосоор байгаад 1993 онд батлуулсан. Гадна, дотрын юм их үзсэн. Сүүлдээ энд, тэндхийн юм хараад хэрэггүй юм байна. Албандаа юу хэрэгтэй байна, тэрийгээ л бичиж хууль болгоё гэсэн онол бариад хуулиа боловсруулж хийсэн дээ.

 

-Хорин жил үүрэг гүйцэтгэсэн Цагдаагийн байгууллагын хуулийг шинэчлэх цаг нь болсон байсан уу, 2013 онд. Магадгүй арай эртэдсэн юм болов уу?


-1993 оны хууль 20 гаруй жил үйлчилж, үүргээ сайн биелүүллээ. 2013 онд уг хуулийг шинэчилсэн. Шинэчлэх цаг нь болсон байсан уу гэвэл болсон, тодруулмаар юм байсан. Анхны хуулийг бичиж байх үед нэг их хууль боловсруулж мэдэж байсан биш, ямар нийгэм хаашаа хөгжихийг мэдсэн биш. Тийм болохоор нийгмийн хөгжлөө дагаад өөрчлөх шаардлага гарсан. Гэхдээ тодруулах, дэлгэрүүлэх юм байснаас засаж залруулах алдаа байгаагүй юм шүү, 1993 оны хуульд. 2013 онд баталсан Цагдаагийн албаны тухай хуулийн заалтууд хуулийн шинжлэх ухааны эсвэл практикийг зөрчсөн юмгүй хууль шиг л хууль байсан.

-Тэгвэл батлагдан, хэрэгжээд удаагүй хуулийг ийм яаруу засах ямар шалтгаан байна вэ?


-Гагцхүү 1993 оны хуулиар зохицуулж байсан нэг хэсэг асуудлыг 2013 онд хасаж, биеэ даасан өөр хуулиар зохицуулна гээд аваад үлдсэн нь яаралтай засаж буй шалтгаан юм. Тухайлбал, хууль сахиулагчийн эрх зүйн байдлын хууль, Хууль сахиулахын хуулиар зохицуулна гээд хассан. Мөн яг санал өгмөөр өдөр тутмын амьдралд хэрэг болдог зүйлд санал оруулах гэхээр энэ асуудлыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн гишүүн шийднэ гээд нэг өгүүлбэр тавьчихсан, санал өгөх ямар ч боломж байдаггүй. Энэ хоёр шалтгаанаас болоод 2013 оны хууль түргэн засагдаж байна. Энэ удаа боловсруулсан хуулийн төслийг дэлгэрэнгүй үзсэн, сайн ажилласан. “Хууль төрөхийн өмнө” хэлэлцүүлэг дээр товч илтгэл хэлэлцүүлсэн, ер нь аятайхан хууль болж байгаа. 1993, 2013 оны хуулиас авах юмыг нь сайн авсан, заримыг үг үсэггүй хуулсан бас дэлгэрүүлж, шинэчилсэн. Цагдаагийн алба хаагчдын эрх зүйн байдлыг сайн дэлгэрүүлж өгсөн.


Аливаа үйл ажиллагаа явуулах процессын гэж хэлмээр заалтыг дэлгэрүүлсэн. Түүнчлэн хүний биед үзлэг хийнэ, замын хөдөлгөөний чиглэлийг өөрчилнө гэдгийг хэн, хэрхэн хийхийг дэлгэрүүлэн зааж өгсөн. Ер нь цагдаагийн албатай холбоотой юмыг бүгдийг нэг хууль дээр бөөгнүүлсэн, аятайхан хууль болж байгаа. Их эвдэлгүй батлагдаад гарвал монголын цагдаагийн байгууллага, алба нэлээн боломжийн хуультай болно гэж би бодож байна.

-Энэхүү хуулийн төсөлд цагдаагийн алба хаагч хуулиа баримтлан ажиллахын сацуу иргэдийн эрхийг хамгаалах асуудлыг хангалттай зохицуулж чадсан уу?


-Энэ хуулийн гол онцлог нь иргэдэд тусалсандаа байгаа юм. Хуучин бол ийм шалтгаанаар иргэдийн орон байранд нэвтрэн орж болно, бичиг баримтыг шалгаж болно гээд гээд хэлчихсэн, заримд нь тийм нөхцөлд гээд үндэслэл тавьсан байдаг. Харин энэ хуульд тэр бүрийг задалж өгсөн нь иргэний эрхээ хамгаалж, цагдаагийн ажилтан зөв ажиллах, алдаа гаргахгүй байх эрхийг нээж байгаа чухал алхам юм. Иргэний эрхийн хамгаалаад, хуулиа баримтлан зөв ажиллана гэдэг цагдаагийн ажил бүтэмжтэй болох үндэс суурь байдаг байхгүй юу. Миний цагдаагийн ажилтнуудад удаа дараа хэлдэг “Хуулиа сайн баримталж ажилла, хүний эрхийг хүндэтгэж ажилла” гэсэн хоёр үгийг төрөөс та нарт тавиад, юм хийлгэх гээд байгаа шаардлага юм шиг битгий бод. Миний ажил амжилттай болох, сүүлд нь би хэл аманд орохгүйгээр ажлаа зөв хийх технологи гэдгийг ойлгож ажилла гээд дахин дахин хэлээд байгаа юм.

-Алба хаагчдын нийгмийн баталгааг таван бүлэгт оруулж нэлээн сайжруулж өгсөн гэж байна. Тухайлбал?


-1993 оны хууль алба хаагчийн нийгмийн баталгааг хангах талаар нэлээн сайн болсон. Жишээлбэл, 1990 онд батлагдсан хуулиас авч оруулсан хоёр заалт бий. Цагдаагийн алба хаагч албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдвал тухайн бала хаагчин авч байсан цалинг бага хүүхдийг нь насанд хүртэл олгоно. Алба хаагч албан үүргээ гүйцэтгэж яваад хөдөлмөрийн чадвараа алдаж, тэтгэвэр, тэтгэмж авахад хүрвэл түүний авч байсан цалинг нь өгнө. Хэрэв насаараа тийм байдалд байх болвол насан туршид нь олгох, энэ хугацаанд цалин нэмэгдвэл тэр хэмжээгээр бодож өгөх тухай хуульчилсан байдаг. Дэлхийн бусад орноос ч үүнээс давсан баталгаа олно гэж байхгүй болов уу. Яг энэ асуудлаар бол чинээндээ тулсан баталгаа. Гэвч 1993 оны хуульд орсон баталгааг сайжруулж болохгүй гэсэн үг биш. Энэ бол зөвхөн эдийн засгийн баталгаа. 2013 оны хуульд цөөхнийг оруулаад бусдыг өөр хуулиар зохицуулна гэж үлдээсэн байсан. Одоо энэ хуульд хууль зүйн баталгаа, эдийн засаг, нийгмийн баталгаа зэрэг таван бүлэг болгоод хийж байгаа.


Нийгмийн баталгаа сайжирсан гэж бодож байна. Цагдаагийн алба хаагч юунд ч санаа зовохгүй ажлаа хийгээд байхаар цалин хангамж өгнө гэж байхгүй. Энэ боломж манай улсад байхгүй, дэлхийн бусад чинээлэг орнуудад ч байдаггүй л юм шиг байна билээ. Гэхдээ манайх байгаа түвшиндээ, улсынхаа хөгжилд тааруулаад цагдаагийн алба хаагчийн нийгмийн баталгааг таван хэсэг болгоод нэлээн сайн гаргаж өгсөн. Төр намайг хамгаалж, миний ар талыг чадах хэмжээгээрээ дааж байгаа гэж цагдаагийн алба хаагч, түүний гэр бүлийн гишүүд бодож, ажлаа сайн хийхийн төлөө зүтгэх сэтгэл төрөх боломж бүрдэж байна гэсэн үг.

-Хэрэв энэ хуулийн төсөл батлагдвал Монголын цагдаагийн байгууллагад үзүүлэх үр дүн, ач холбогдлыг та юу гэж харж байна вэ?


-Энэ хууль нэг их эвдрэхгүй батлагдвал Монголын цагдаагийн байгууллага, алба боломжийн хуультай болох нь. Үүгээр барахгүй 20 гаруй жил хүчин төгөлдөр хэрэгжсэн өмнөх хуулиас дутахгүй тогтвортой үйлчлэх болов уу гэж дүгнэж байна даа, онол, практикийн талаас нь хараад. 1993 оны хуулийн Интерполын Азийн бүсийн 30-аад орны төлөөлөгчдийн бага хурлын үеэр танилцуулан санал авч байхад газар, газрын хуулиас дутахааргүй л юм шиг дуулдаж байсан. Энэ удаагийн хууль үүнээс улам сайжирч байгаа. Тиймээс нэлээн хэдэн жил цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны эрх зүйн үндэс болж үйлчлэх байх гэж бодож байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ч.Дашням: Ахлагч бүрэлдэхүүн бэлтгэхдээ орчин үеийн техник, технологи ашиглах ур чадвар сургаж байна
Э.Дашгаадан: “Цагдаа судлал” бакалаврын хөтөлбөрийг олон улсад магадлан итгэмжлүүлэхээр бэлтгэж байна
Багш нарын нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
Өнгөрсөн онд үйлдэгдсэн залилах гэмт хэргийн 89,2 хувийг арилжааны 9 банкны 30,162 дансыг ашиглан үйлдсэн байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (17)

  • hoshuuch (202.21.118.2)
    ene obgonoos oor huuli meddeg hu bdgui um uu haashaa um
    2017 оны 02 сарын 06 | Хариулах
  • ХЯТАДУУДЫГ ВИЗГҮЙ ЗОРЧУУЛБАЛ (27.123.214.120)
    200 МЯНГАН ДОХ-ТОЙ ЯНХАН ХҮҮХНҮҮДИЙГ ЖУУЛЧИН НЭРЭЭР НИМГЭВТЭР ХУВЦАСЛААД НҮҮРИЙГ НЬ БУДААД ЯВУУЛЧИХАД НАДААС АВХУУЛААД НЯД . МЭДЭЭЖ ТЭД ҮНЭГҮЙ ШАХУУ ХААНА Ч ХАМААГҮЙ ХЭНТЭЙ Ч ХАМААГҮЙ ХУСАЛЦАХ ҮҮРЭГТЭЙ ИРНЭ .
    2017 оны 02 сарын 04 | Хариулах
  • ХЯТАДУУДЫГ ВИЗГҮЙ ЗОРЧУУЛБАЛ (27.123.214.120)
    Хятад улс 1 тэрбум 300 сая хүн амтай . Хятадын ЗГ асар баян болсон . Зөвхөн 500 мянган дох-той хятад залууг нааш нь жуулчин нэрээр 1-3 хүүхэн наах боломжын мөнгө төрөөс нь өгөөл гар утасаараа баримтжуулж ирээд шагнал аваарай , энэ бол төрийн даалгавар шүү гээд явуулчихад Монгол дуусаа . Тэр дотор таны ойр тойрны таньдаг мэддэг хүүхнүүд чинь ч дээшээ харчихсан зураг нь явж мэднэ .
    2017 оны 02 сарын 04 | Хариулах
  • вагш (202.179.8.6)
    Хуулийн төсөлд баталгаа бол маш сайн туссан юм билээ гэхдээ баталгаа сайн боллоо гээд цагдаагийн, алба хаагчийн ажил сайн болдоггүй нь энэ сайн баталгааг ажлын үр дүнтэй нь холбоогүйтэй холбоотой юм билээ. Цагдаа гэмт хэрэг, хар тамхи гэх мэт нийгэмд аюултай гэмт явдлыг сар тутам тийм хэмжээнээс хэтрэхээргүй хянаж байлгаж яадвал тэгнэ, ингэвэл ингэнэ гэж энэ нийгэмтэйгээ хуулиар гэрээ хийчих л хэрэгтэй дээ, түүнээс биш цагдаад лобби нь ихдээд ажилд нь ахиц алга болчоод байна, дээрээс нь дарга нарынх нь боловсрол, ажил бодитоор гүйцэтгэх үнэнч чадвар шаардлага хангахгүй байна уу даа
    2017 оны 02 сарын 03 | Хариулах
  • Зочин (202.9.43.77)
    ярилцлаг өгсөн өвөө гавъяат хуульч, цагдаагийн дарга байсан хүн гэнээ алба хаагч нараа албан тушалаар нь ялгаварлсан хууль батлуулж хэрэгжүүлсэнгэ гавъяат хуульч болсон уу аль эсвэл алба хаагчийнхаа хийсэн ажлыг өөрөө хийсэн гэж тианилцуулж алдар цол хүртэв үү эсвэл ажлын амжилт гаргасан алба хаагчаа дарж дарамталж байсан гэж шагнуулсан уу авлигчид бэлтгэх ажлыг үүдийг сайн тавьсан гэж гавъяат хуульч боловуу, эрх нь хохирсон алба хаагчийн эрхийг хамгалах талаар үг дугарахгүй сайн даррж байгаа гэж хуулийн ажлын хэсэгт оруулсан хуулийг цагдагийн ахмад ажилтанууаар хэлэцүүлэхгүй одоо ажиллаж байгаа улсуудаар хэлэлцүүлсэн нэр зүгээд явхаар ямар алдаа оноо байгаа нь бүрэн гарахгүй байна хамгийн наад зах гэхдэл 25 жил цагдаад ажилсан гэж цэргийн тэтгэвэр тогтоолосон залуус 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр тогтоолготол нийгэмийн бүх халамжаас хасагдаж байна нийгэмийн даатгал та нар хулхи тэтгэврийн хүмүүс гэж нэрэлдэг болсон байна эрхэлсэн ажил албан тушаалаар ялгаварлаж үндсэн хуулиа зөрчин
    2017 оны 02 сарын 02 | Хариулах
  • Зочин (202.9.43.77)
    цаагдаагийн хууль хэлэлцэж байхад хууль зүйн байнгын хороон дарга нь цол хэргэм яах юм гэхэд комиссар гэдэг цол зүүж байгаа улсуудын асууудал яигдана бусад алба хаагч нарын цол хөндөхгүй гэж цагдаагийн дарга бол шулаг нөхөр хуцаж байсан алба хаагчаа ажил албан тушаалаар ялгаварлаж үндсэн хуулиа зөрчихөөд хохироосон алба хаагч нарынхаа эрхийг сэргэхгүй хаях юм ярьж байсан хууль зүйн сайд дарга нь генраль цолтой байна гэж байсан хууль гэдэг чинь хохирсон эрхийг сэргээдэг хохирох гэж байгаа эрхийг хамгаалах гэж гардаг юм та нар хохроогоод хаясан миний эрхийг хамгаалах хууль гаргаж алив гэдэгүй юм авлиг, ашиг сонирхолын хууль зөрчсөн хүнээ БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЦАГДААГИЙН ХОЁР ДУГААР ХЭЛТСИЙН ДАРГААР ТОМИЛЖ ХУРАНДАА ЦОЛ ОЛГСОНОО АРД ТҮМНИЙГ МЭДЭЭГҮЙ ГЭЖ АРЧААГҮЙ ЦАРАЙЛАН ЯВЖ БАЙГАА ЦАГДААГИЙ УДИРДЛГА ТЭДНИЙГ ТОМИЛЖ БАЙГАА УЛСУУДИЙГ БҮГДИЙГ НЬ ЗАЙЛУУЛАХ ХЭРЭГТЭЙ
    2017 оны 02 сарын 02 | Хариулах
  • Зочин (202.179.26.66)
    Цагдаагийн байгууллагад бутцийн еерчлелт хийхгуй бол 1990 оноос хойш одоо хуртэл соц-змын уеийн хуучин Сталинч! тогтолцоогоор явж ирлээ шуу дээ! Проблем нь хундээ биш, тогтолцоондоо байгаа юм. Ардчилсан улс оронд цагдаагийн байгууллага салбарын яам шиг босоо тогтолцоо байдаггуй, гол телев орон нутгийн засаг захиргаандаа харьяалагддаг юм билээ. Дотоод яам ЦЕГ гэдэг босоо тогтолцоо бол 1937 оноос гарал уусэлтэй, хэдийнэ уеэ енгереесен эд шуу! Харин мерден байцаах, тагнах г.м. нарийн мэргэжлийн салбар нь Хууль зуйн яамны харьяанд байдаг.
    2017 оны 02 сарын 02 | Хариулах
  • Зочин (202.9.43.77)
    АХМАД ХУУЛЬЧ, ЦАГДААГ ОЛОН ЖИЛ УДИРДСАН ХҮН ГЭД БАЙГАА 2013 ОНД БАТАЛСАН ЦАГДААГИЙН ХУУЛЬ НЬ ҮНДСЭН ХУУЛИЙН 14.2-Т .......ЭРХЭЛЖ БАЙГАА АЖИЛ АЛБАН ТУШААЛААР ЯЛГАВАРЛАЖ ҮЛ БОЛНО ГЭСЭН ХУУЛИЙГ ЗӨРЧӨӨД БАЙГААГ АХМАД ХУУЛЬЧ МЭДСЭН БОЛУУ МЭДЛЭГ НИМГЭНТЭЙ БОЛХООР ХУУЛЬ ЗӨРЧСӨНИЙГ МЭДЭЭГҮЙ ЭСВЭЛ ҮНДСЭН ХУУЛИАЙ ЗӨРЧӨН АЛБА ХААГЧ НАРАА ЯЛГАВАРДЛАГ ҮЗЭЛ БОДОЛДОО ХӨТЛӨГДӨН ДАРАНГУЛАЛ ХИЙЖ БАЙСАНАА АРД ТҮМЭНДЭЭ ХАРУУЛЖ АЛБА ХААГЧ НАРАА АЛБАН ТУШААЛААР ЯЛГАВАРЛАЖ БАЙСАНАА ХАРУУЛЖ БАЙНА УУ ИЛЖИГНИЙ ЧИХЭНД АЛТ ХИЙСЭНЧ СЭГСЭРНЭ,УС ХИЙСЭНЧ СЭГСЭРНЭ ГЭДЭГ ШИГ ҮНДСЭН ХУУЛЬ ЗАВХАРУУЛАН АЛБА ХААГЧАА ЭРХЭЛЖ БАЙГАА АЖИЛ, АЛБАН ТУШААЛААР НЬ ЯЛГАВАРЛСАН ХУУЛЬ ГАРГАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА УЛСУУДЫГ ҮНДСЭН ХУУУЛЬ ЗӨРЧСӨН ХУУЛЬТАЙ НЬ ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦЭД ӨГӨХ НЬ ҮЛДСЭН БАЙНА
    2017 оны 02 сарын 01 | Хариулах
  • Зочин (203.91.118.180)
    Би цагдаагийн албанд 21 дэх жилдээ ажиллаж байна. Ганц нэг санал бодлоо хуваалцмаар байна оо. Цагдаагийн алба хаагч нарыг хамгаалдаг ба өмгөөлдөг дарга гэж ерөөсөө байхгүй болчихсон байна. цагаа тулхаар дарга нар арьсаа хамгаалдаг гэхдээ доор ажиллаж байгаа алба хаагч нараа золиосолж өөрсдийгөө хамгаалж байна. Хэн даргад долдигносон нь дээж явж үнэнчээр ажиллаж байгаа нь загнуулдаг хорвоо болжээ, Энэ мөнгө, төгрөг, арын хаалгаар дарга болдог асуудлыг цэгцлэж цаг нь болсон болвуу гэж бодож байна.
    2017 оны 02 сарын 01 | Хариулах
    • Зочин
      Ер нь бүр соц-змын үеэс л монголын цагдаа хүний мөс чанарыг муудуулдаг нь харагддаг байсан юм! зөвхөн одооны дарга нар ч ийм болчихсон юм биш!!
      2017 оны 02 сарын 01
  • Зочин (202.9.43.77)
    МУ-н Үндсэн хуулийн 14.2 .................эрхэлсэн ажил, албан тушаалаар.......ялгаварлаж үл болно гэсэн заалттай 2013 оны цагдаагийн хуулиар албан тушаалаар ялгаж цол олгож алба хаагчаа ялгаварлаж ҮХ зөрчсөн энэ хуулийг хүчингүй болгож албан тушаалын цол гэж цол олгогдсон алба хаагч нараас бүгдээс нь цолыг хураан авах заалтыг шинээр хэлэлцэж байгаа хуульдаа тусгах хоёрт цэрэг цагдаагийн алба хаагч нарт хугацаа, ажлын амжилтаар цол олгоно гэсэн ерөнхийлөгчийн зарлиг байгаа үүнийгээ мөрдөж алба хаагч нартаа олгодсон цолны дараагийн цол олгох хугацаа болсон бол цолыг олгоод явах хэрэгтэй энэ журам чинь ҮХ-н 14.2.......эрхэлсэн ажил албан тушаалаар ялгаварлахыг хориглоно гэсэн заалттай нийцдэг бодолгоор үндсэн хуульдаа тохируулж гаргасан зарлиг ямар ажил хийж байгаагаас үл харгалзан олгогдсон цолны дараагийн цол олгох хугацаа болсоэ бол дараагийн цолыг олго, цол олгох хугацаанаа өмнө ажлын амжилт гаргавал цол гэж зааж өгөөд зарлиг буулгаад байхад цагдаа нар хууль завхарулаад байх шаарлаг
    2017 оны 02 сарын 01 | Хариулах
  • Зочин (202.9.43.77)
    энэ мусайн өлөн бөөснүүд ажилаа сайн хийвэл цол чинь нэмэгдэнэ, арга барьхад хугацаагаар цол олгох журамтай гэж хэдэн алба хаагч нараа хөдөө орон нутаг хэсгийн төлөөлөгч гэсэн нэр зүүж цагдаагийн бүх ажлыг ганц хүнээр хийлгэж өөрсдөө энд төвд хор найруулан эрх мэдэл албан тушаалын төлөө явж байсан хулагйч нар адаг сүүлдээ ач зээгээ дээ шууд хурандаа цол олгох хууль батлуулан ахмад, хошууч цолноос шууд хурандаа цол олгох хууль батлан хэрэгжүүлж 15-20 жил ажилласан үе дамжсан цагдаа нартаа хурандаа цол олгуулан дэд хурандаа нарт хурандаа цолыг нь олгоогүй хохироосон одоо дарга нь генарал цолтой байна гэсэн хууль хэлэцүүлж байгаа цагдаад ажилллаж байхдаа хугацаа болж ажлын амжилт үзүүлсэнч цолоо авч цагдаагүй хохироосон алба хаагч нартаа цолыг нөхөн олгох асуудалыг хуульд тусган хэлэцүүлж хохирсон эрхийг сэргээе гэж дугарахгүй байгаа ийм амай бодсон бэртэгчингүүд цагдааг удирдаж байсан байгаа юм
    2017 оны 02 сарын 01 | Хариулах
  • Хошууч (203.91.118.180)
    би одоо 8 жил хошууч цол зүүж байна дэд хурандаа авах юм гэж их л бодох юм даа 24 жил ажиллаж байна ахлах хийдэг дх мест бгүй дэвших боломж алга энэ хуулиар яах бол эхнэр хүүхдээ дх болж баярлуулах юмсан над шиг олон хүн байгаа даа
    2017 оны 01 сарын 31 | Хариулах
  • Зочин (202.9.43.77)
    ЭЛБЭГДОРЖ ЧИНЬ ЕРӨНХИИЙЛӨГЧ БОЛОХДОО ТӨРИЙН ОДОНГ АЖИЛ ХИЙСЭН ХҮНД ОЛГОХГҮЙ АВЛИГИЙН ХУУЛЬ ЗӨРЧИЖ, АЖИЛ ХИЙГЭЭГҮЙ ХҮМҮҮСТ ТӨРИЙН ШАГНАЛЫГ ОЛГОНО ГЭЖ ГАРСАН БИШ ЮМ АЛБАН БАЙГУУЛГЫН ҮҮДИЙГ САЙН МАНСАН ТУЛ АЛТАН ГАДАС ОДОН, АВЛИГИЙН ХУУЛЬ ЗӨРЧСӨН ТУЛ ГАВЪЯАТ ХУУЛЬЧ, АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЪЯАТ АЖИЛТАН, ГЕНАРАЛЬ ЦОЛ, АЛБА ХААГЧ НАРАА ТӨРИЙН АЛБАНЫ ХУУЛЬД БАХЙГҮЙ ЗААЛТААР ХОМОРГОЛОН ХАЛСАН БИЛЭГТЭД ГЕНРАЛЬ ЦОЛ ГЭЭД ХУУЛЬ ЗАВХАРУУЛСАН БОЛГОНД ШАГНАЛ ОЛГООД ОДОО ТҮҮНИЙГ ХАМГААЛАХ АЛДАР ЦОЛТОН АЛДАР ЦОЛГҮЙ ГЭЖ АНГИЛАХ ХУУЛЬ ХЭЛЭЛЦҮҮЛЖ БАЙГАА
    2017 оны 01 сарын 31 | Хариулах
  • Зочин (202.9.43.77)
    ЭНЭ ДАРГА НАР ЗӨВХӨН ӨӨРСДИЙНХӨӨ ЭРХ АШГИЙГ БОДДОГ АЛБА ХААГЧАА БОДДОГ ДАРГА ГЭЖ БАЙХГҮЙ ҮНДСЭН ХУУЛЬД АЛБАН ТУШААЛААР ЯЛГАВАРЛАХЫГ ХОРИГЛОНО ГЭЖ ЗААЧИХААД ЧИ ДАРГА ТУЛ ХУРАНДАА ЦОЛ ОЛГОНО ГЭЖ ХУУЛЬ ГАРГАЖ ЯЛГАВАРЛААД ОДОО ИХ ХУРАЛД ДЭЭР ИРГЭДЭЭ АЛДАР ЦОЛТОЙ АЛДАР ЦОЛГҮЙ ГЭЖ АНГИЛАХ ХУУЛЬ ХЭЛЭЛЦЭГДЭЖ БАЙГАА ИРГЭН БҮРИЙНХЭЭ ХИЙСЭН ХӨДӨЛМӨРИЙГ ТӨР НЬ ӨӨРӨӨ ҮНЭЛЖ ЧАДААГҮЙ БАЙЖ ЭНЭ АЛДАР ЦОЛТОЙ ЭНЭ АЛДАР ЦОЛ ХҮРТЭГҮЙ ГЭЖ АНГИЛАХ ГЭЖ БАЙГАА ГЭТЭЛ ХӨДӨЛМӨӨРӨӨ ҮНЭЛҮҮЛЖ ЧАДААГҮЙ ОЛОН МЯНГАН ИРГЭН БАЙГАА ТҮҮНИЙ ХАЖУУГААР ХУЛГАЙН ЗАМААР ХӨДӨЛМӨР ХИЙСЭН МЭТ ТӨРИЙН ШАГНАЛ АВСАН УЛС БАЙГАА ИНГЭЖ ЯЛГАВАРЛАЖ БАЙГААДАА
    2017 оны 01 сарын 31 | Хариулах
  • Зочин (202.9.43.77)
    2013 онд баталсан цагдаагийн хуулиар албан тушаалын цол олгохоор зааж цагдаагийн ахмад хошууч цолтой алба хаагч нарыг дарга болгон дэд хурандаа цол алгасан шууд хурандаа цол олгосон гэтэл та бүхнийг цагдаад удирдаж байхад ажиллаж байсан алба хаагч нар дэд хурандаа цолиойгоо цэргийн тэтгэвэрт гарсан өөрөөр хэлбэл таны ач зээ нар цагдаад 15-20 жил ажилаад хурандаа болж байхад та бүхэний удирлагад ажилсан алба хаагч нар 25-36 жил цагдаад ажилаад хурандаа цолоо авч чадсангүй үүнийг яах вэ хохино уу та нар цолыг олгож чадахгүй юм бол яагаад хугацаагаар цол олгоно, ажлын амжилтаар олгоно гэж журам гаргаж зарилгаар баталгаажуулсан юм түүнийхээ оронд ашиг хонжоо хайгч нарт цол олгоно гэж хууль батлахгүй яасан юм
    2017 оны 01 сарын 31 | Хариулах
  • цагдаа (103.206.195.163)
    Цэрэг цагдаагийнхан хуулиндаа нийгмийн баталгаа гэдэг заалтаараа сайн уралд нэг нь түрүүлж л таараа. Болохгүй бол хуулиа дахиад шинэчил.
    2017 оны 01 сарын 31 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • "Тусгаар тогтнол" киноны ЧИМЭГҮҮД
    12 мин
  • Н.Учрал: Аж ахуйн нэгжүүдийн зах зээлд нэвтрэх зардлыг бууруулж, бизнесийн хамтын ажиллагааг бодитоор хялбаршуулна
    26 мин
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
    55 мин
  • Валентинаар хайртайгаа үзэх ГОЁ үзвэрүүд
    1 цаг 0 мин
  • Норвегийн биатлончин Стурла Холм Лэгрейд Олимпын наадмын хүрэл медаль хүртсэнийхээ дараа хэвлэлд ярилцлага өгөх үедээ найз охиноо араар нь тавьсан гэдгээ зарлалаа 
    1 цаг 14 мин
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
    1 цаг 24 мин
  • Монхоодойн Батболдод “Улсын аварга фермер” цол, тэмдгийг гардууллаа
    1 цаг 38 мин
  • Он гарсаар мөс цөмөрсөн 8 тохиолдол бүртгэгдлээ
    2 цаг 1 мин
  • Өглөөний цайг өөртөө юу?
    2 цаг 25 мин
  • COP17: Бэлчээрээ аврах боломж буюу өгөөжийг нь малчид ч хүртэнэ
    2 цаг 56 мин
  • Э.Батшугар: Төрийн нийт үйлчилгээний 77 хувь цахим хэлбэрт шилжээд байна
    3 цаг 0 мин
  • Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж “Эх оронч” цэцэрлэгт хүрээлэн дэх монгол эрсийн хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
    3 цаг 6 мин
  • Монгол, Израилын парламентын бүлгийн дарга нар цахим уулзалт хийлээ
    3 цаг 17 мин
  • Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Шинжлэх Ухааны Академид зочлов
    11 цаг 3 мин
  • Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд цэцэг өргөлөө
    11 цаг 7 мин
  • Сар шинийн аймаг, цэргийн цолтны барилдаанд 19 АЙМГИЙН ХУРЦ арслан зодоглоно
    17 цаг 54 мин
  • Их Британийн хаан III Чарльзын дүү Эндрюг АНУ-д ирж "Эпштейний хэрэг"-т мэдүүлэг өгөхийг шаардав
    19 цаг 28 мин
  • Зэвсэгт этгээд сургуульд гал нээж есөн хүнийг хөнөөж, 25 хүнийг шархдуулжээ
    19 цаг 39 мин
  • “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн эздэд захиа, даалгавар гардууллаа
    19 цаг 45 мин
  • Монгол Улсын дархан хилийн зурваст газарт 34,227 га газар олгосон өмнөх Засгийн газрын хууль бус тогтоолыг хүчингүй болголоо
    21 цаг 37 мин
  • Сар шинийн барилдаан: Аймаг, цэргийн цолтны БҮХ цаг үеийн ШИЛДЭГ бөхчүүд
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • Парисын Их дуулгад зодоглох Монголын 15 жүдоч
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • NBA-ийн супер одоос эгэл Монгол гавьяатыг ч дасгалжуулсан Танасис Скуртопулосын тухай баримтууд
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Эх орондоо эгшиглэх дэлхийн баритон Э.Амартүвшин
  • Үгээрээ мөнхөрсөн их найрагч О.Дашбалбарын хэлсэн 10 эшлэл
  • Эрх чөлөөний шинэ салхи, Төрийн шагналт яруу найрагч Ренчиний Чойномын тухай 24 баримт
  • Сар шинийн аймаг, цэргийн цолтны барилдаанд 19 АЙМГИЙН ХУРЦ арслан зодоглоно
  • Хятадын удирдагч Ши Жиньпин Д.Трампад "анхааруулга" өгчээ
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • Дэлгэцнээ мөнхөрсөн Манж хаад, ноёдын дүр ба үе үеийн ЖҮЖИГЧИД
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Б.Жавхлан: Дэлхий нийтээрээ Монгол Улсад анхаарлаа хандуулж байна
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Парисын Их дуулгад зодоглох Монголын 15 жүдоч
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Хятадын удирдагч Ши Жиньпин Д.Трампад "анхааруулга" өгчээ
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
  • Гурван удаа цагаадсан Н.Алтанхуягийг дахин шүүнэ
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • Түүх, үнэ цэнэ, эрх чөлөөг өгүүлэх “Тусгаар тогтнол”
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Гэр бүлээ аврахын тулд 4 км сэлсэн 13 настай хүүгийн БААТАРЛАГ түүх
  • “ДЭРЭН” КЛУБИЙН ӨСВӨРИЙН ТАМИРЧИД “YANGSHUO CUP” 2026 ОЛОН УЛСЫН ЦОМЫН ТЭМЦЭЭНЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ, ЦОМ ХҮРТЛЭЭ
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Зах, томоохон худалдааны төвүүдийн уртасгасан цагаар ажиллана
  • АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав
  • Стратегийн болон үүсмэл ордуудын 60 хувийн өгөөжийг ард түмэнд ногдуулах тохиролцоонд хүрлээ
  • Улаанбаатарт 7 градус хүйтэн байна
  • Хөвсгөл аймагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
24 баримт
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК