Мэргэжлийн сүмогийн 70 дахь аварга Харумафүжи аваргын зурсан зураг 100000 ам.доллараар зарагджээ. Тэрбээр энэ талаар сүмогийн 68 дахь аварга Асашёорюү "Харумафужи аваргын зурсан зураг нэг нь 100000$ зарагдсан байна гэнэ шүү!! Bravo" хэмээн өөрийн твиттер хуудаснаа жиргэжээ.
Мэргэжлийн сүмогийн 70 дахь аварга Харумафүжи, зураач Заяасайхантай хамтран уран зургийн үзэсгэлэнгээ гаргаж байсан удаатай. Харумафүжи аварга тухайн үед зурсан зурагнуудаа дуудлага худалдаагаар зарна гэсэн бөгөөд бүтээлээс олсон мөнгөө Монгол дахь хүнд өвчтэй хүүхдүүдийг эмчлэхэд зарцуулна гэж байсан юм.
Сэтгэгдэл (2)