Хөвсгөл аймгийн Жаргалант сумын харъяат ... нь умайн гадуурх жирэмслэлтийн улмаас цус алдаж түргэн тусламж дууджээ.
Тус аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нарыг очиход 4700 мл цус алдаж, биеийн байдал хүнд, шокийн байдалтай байсан учраас аймгийн төв рүү зөөвөрлөх боломжгүй гэж үзээд хэвийн бус нөхцөлд яаралтай хагалгаа хийж амь насыг нь аварчээ.
Хагалгааны багт Эх барих, эмэгтэйчүүдийн ерөнхий мэргэжилтэн П.Отгонбаяр, ЭБЭ-ийн эмч н.Цэеэнрэгзэн, МЭЭ-ийн их эмч Л.Алтанзул, хагалгааны сувилагч н.Мөнх-Ундрах, унтуулгын сувилагч н.Анхтуяа, Жолооч н.Мөнххүү нар ажилласан байна.
Эрдэнэт хүний алтан амийг аварсан эмч мэргэжилтнүүддээ талархал илэрхийлье.
Сэтгэгдэл (3)