Улсын зарим эмнэлгийг өнөөдөрөөс эхлэн хоёр ээлжээр 20 цаг хүртэл ажиллуулахаар болсон. Энэ нь эмнэлгийн тусламж үйлчилгээний ачааллыг бууруулах, хүлээгдлийг багасгах зорилготой юм. Үүнд: Улсын нэгдүгээр төв эмнэлэг, П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв гэх таван эмнэлэг орж, өвөл 20 цаг хүртэл, зуны улиралд 21 цаг хүртэл, бямба гарагт 10-15 цагийн хооронд ажиллуулахаар шийдвэрлэсэн юм.
Харин Гэмтэл согог судлалын үндэсний төвийн амбулатори засвартай байгаа учир тус эмнэлэгт энэхүү шийдвэр ирэх гуравдугаар сарын нэгнээс эхэлж хэрэгжинэ. Энэ нь үйлчлүүлэгчдийн ачаалалтай холбогдуулан эмнэлэг 2 ээлжээр ажиллаж байгаа нь ханиад томууны дэгдэлттэй хамааралгүй аж.
Сэтгэгдэл (1)