Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 15-нд 12:10 минутанд Баянгол дүүргийн 17 дугаар хороо "Од кино театр"-ын урд замд 76 настай, эрэгтэй В-г марк, улсын дугаар тодорхойгүй автомашин мөргөж гэмтээчихээд, хохирогчийг автомашиндаа суулган ослын газрыг орхин явсан хэрэг гарсан. Улмаар эмийн сан руу орж, хохирогчид өвчин намдаах эм авч өгөөд явсан нь тус эмийн сангийн хяналтын камерт бичигдэн үлдсэн байдаг.
Тэгвэл дээрх этгээдийг Замын цагдаагийн албанаас эрэн сурвалжилж байна.