Засгийн газрын 2016-2020 оны хөтөлбөрт “Ач санах хуулийг батлуулж, азай буурлууддаа насны хишиг олгох эрх зүйн орчин бүрдүүлнэ”гэж тусгасны дагуу цагаан сар болон Үндэсний их баяр наадмын өмнө 65-аас дээш насны иргэдэд “Насны хишиг” олгож байхаар болсон билээ.
Уг ажил өчигдрөөс хэрэгжиж эхэлсэн бөгөөд эхний өдрийн байдлаар нийслэл хотын зургаан дүүрэг, орон нутгийн нийт 18.964 иргэн “Насны хишиг” хүртэх хүсэлтээ оршин суугаа газрынхаа Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газрын салбарт ирүүлжээ.