Замын цагдаагийн алба, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Механик тээврийн сургуультай хамтран 2017 оны 1-р сарын 27-ны өдрөөс 2017 оны 2-р сарын 03-ний өдрийн хооронд 21 аймаг, алслагдсан 3 дүүргүүдийн Замын цагдаагийн тасаг, хэсгийн “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн шалгалт авах комисс”-т ажиллах алба хаагчдыг техникийн болон хөдөлгөөний аюулгүй байдлын онолын чиглэлээр мэргэшүүлэх шаталсан сургалтад хамрууллаа.
Мөн алба хаагчид Замын хөдөлгөөн зохион байгуулах, Зам тээврийн осол, хэргийн газрын үзлэг хийх аргачлал, Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг оновчтой, үр дүнтэй зохион байгуулах, Цагдаагийн байгууллагын мэдээллийн сан ашиглах, Цагдаагийн алба хаагчийн шалгагч багаж /Police reader/ ашиглах арга зэрэг сэдвүүдээр сургалтанд хамрагдав.