Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Зөрчил гаргасан жолоочдод нийт 429.7 сая төгрөгийн торгууль оногдуулав

2017-2-06
0
ЖИРГЭХ

Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар нийслэлийн Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа. Тэрбээр “Өнгөрсөн зөвлөгөөн нийт 11 үүрэг даалгавар өгөгдсөн байна. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит VII хуралдаанаар “Агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний тусгай төлөвлөгөө батлах тухай” 07/01 дүгээр тогтоолыг баталсан. Тогтоолын дагуу байгууллага бүр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, нийслэлийн дэд хөтөлбөр, Утаагүй хот төслүүдийг боловсруулан ажиллаж байна. Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үүссэн нөхцөл байдлын талаар мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг гарган гамшигт өртсөн айл өрхүүдийн нүүлгэх ажлын төлөвлөгөөний саналыг боловсруулж дээд шатны байгууллагад танилцуулахаар бэлтгэл ажлыг хангаад байна. Улсын онцгой обьект болох Амгалан дулаан станц руу ус орохоос урьдчилан сэргийлж Амгалан дулааны станцын хойд талд 4 м урттай, 2м өндөртэй, 2м өргөнтэй шороон далан босгож хамгаалалт хийсэн. Түүнчлэн нийслэлийн Засаг даргын Тамгын газраас энэ сарын 2-ны өдөр Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудыг өндөр чадамж, бүтээлч хандлагатай залуу боловсон хүчнээр сэлбэн бэхжүүлэх, төрийн албанд орох боломжийг нээх, Нийслэл хотын хөгжил, бүтээн байгуулалтад тэднийг татан оролцуулах зорилгоор Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын  ажлын байрны “Нээлттэй өдөрлөг”-ийг зохион байгууллагдсан. Өдөрлөгт Нийслэлийн нутгийн захиргааны 22 байгууллага, үйл ажиллагаагаа танилцуулсан бөгөөд www.ulaanbaatar.mn цахим хуудсанд 1520 иргэн мэдээллээ бүртгүүллээд байна” гэв.

Улаанбаатар хотын цагдаагийн газрын дарга, туслах комиссар Ж.Эрдэнэболд “Өнгөрсөн 14 хоногт иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 14393 мэдээ, мэдээлэл хүлээн авсныг өмнөх 14 хоногтой харьцуулахад 39 нэгж буюу 0.3 хувиар өсөж, 2542 гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл бүртгэгдсэн нь -79 нэгж буюу 3.0 хувиар  буурсан үзүүлэлттэй байна. “Сар шинэ” арга хэмжээний хүрээнд эргүүлийн хүн, хүчийг хүч нэмэгдүүлэн зохион байгуулан өдөрт 307 чиглэлд 619 алба хаагч үүрэг гүйцэтгэж, 7 хоногийн хугацаанд 39 гэмт хэргийг илрүүлж, 5 гэмт хэргийг үйлдэл дээр нь таслан зогсоож ажилласан. Эргүүлийн хүн, хүчийг нэмэгдүүлж ажилласан 7 хоногт  ирүүлсэн дуудлага мэдээлэл өмнөх оны мөн үеэс 49.4 хувиар, гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 43.3 хувиар тус тус буурсан үзүүлэлтэй байна” гэлээ.

 

“Замын цагдаагийн албаны Мэдээлэл шуурхай удирдлагын хэлтэст 3311 дуудлага мэдээлэл ирснээс хүн гэмтсэн хэргийн шинжтэй 127, зөрчлийн шинжтэй 11556 дуудлагад очиж хойшлуулшгүй ажиллагаа явуулан, 112 ослыг материалжуулан шалгаж байна. “Сар шинэ” нэгдсэн арга хэмжээг нэгдүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн нийслэлийн хэмжээнд зохион байгуулж байна. Тус арга хэмжээний хүрээнд өдөр бүр 74-100 цэгт, нэг ээлжинд 95-112 алба хаагч 56 автомашинтайгаар үүрэг гүйцэтгэж, нийт 20500 зөрчил илрүүлснээс согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 59, бусад 20441 зөрчил гаргасан хүнд 429.7 сая төгрөгийн торгуулийг бэлэн бус хэлбэрээр оногдуулж ажиллалаа” гэж Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Замын хөдөлгөөн зохицуулах хэлтсийн дарга, хурандаа Б.Батболд хэллээ.

 

НОБГ-ын дарга, Онцгой байдлын хурандаа Н.Уламбаяр “Өнгөрөгч 14 хоногийн хугацаанд нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд зам даваа боогдох, халтиргаа гулгаатай холбоотой ослын дуудлага тус газрын мэдээлэл шуурхай удирдлагын төвийн 101, 105 тусгай дугаарт бүртгэгдээгүй байна. Цаашид цаг агаарын нөхцлийн тойм мэдээгээр ойрын 5 хоногт Улаанбаатар хот орчмоор бага зэргийн цас орж өдөртөө -13-15 хэм, шөнөдөө -24-28 хэм хүйтэн байх төлөвтэй байна. Налайх дүүргийн  5-р хорооны нутаг дэвсгэр “Дархан ноёны худаг” гэдэг газарт хонь цэцэг өвчний сэжигтэй тохиолдол илэрч Налайх дүүргийн Засаг даргын 2017 оны “Хорио цээрийн дэглэм тогтоох тухай” А/26 захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоосон. Голомтын бүсэд байгаа нийт 1762 хонинд үзлэг тандалт хийхэд 173 хонинд цэцэг өвчиний шинж тэмдэг илэрсэн бөгөөд 341 хонийг вакцинжуулан, өвчтэй 68 хонь, ЗХ-ний 337-р ангийн хашаанд байгаа 17 зээрийг устган ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн. Малын гоц халдварт цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр Нийслэлийн Засаг даргын А/50 дугаар захирамжийн дагуу 8 дүүрэгт вакцинжуулалтын ажлыг эхлүүлэн 26.4 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байна” гэв.  

 

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун “НИТХ-ын 07/01 тогтоолоор “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн хэмжээнд агаар, орчны бохирдлыг бууруулах талаар авах арга хэмжээний тусгай төлөвлөгөө”-г хэрэгжүүлэхээр тус газраас 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр төлөвлөгөө  батлан 17 бүлэг 45 ажил тусган хэрэгжүүлж байна. Нийслэл дэх томоохон худалдааны төвүүдэд стандартын шаардлага хангасан зуухнаас бусад ахуйн зуух худалдахыг хориглох тухай 02-01/416 тоот албан бичгээр мэдэгдэл хүргүүлсэн. Нийслэлийн Засаг даргын A/19 дугаар захирамжийн хэрэгжилтийн хүрээнд дугуй засвар, гутал засвар, ТҮЦ, павильон, харуулын байруудад хаягдал шатааж буй эсэхэд хяналт тавин байгаль орчны хяналтын 12 улсын байцаагч 12 ажлын хэсэгт ажиллаж байна” гэлээ.

Зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний тусгай төлөвлөгөөг нарийвчлан гаргаж байгаа. Энэ хүрээнд нийслэл, дүүрэг, харьяа байгууллагууд тухайлсан ажил үүргээ сайн хийж гүйцэтгэх хэрэгтэй. Засаг даргын гаргасан 3 захирамжийн хэрэгжилтийг хангахад онцгой анхаарч ажиллах зэрэг үүрэг даалгаврыг өглөө гэж нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
"UB food festival” олон улсын хоолны өдөрлөгт 30 аж ахуйн нэгж 18 үндэстний хоол, зуушаар үйлчилж байна
Түүхэн өв соёлоо сэргээн таниулах үзэсгэлэнгийн  түр байгууламж баригдана
“Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (103.10.20.86)
    Ýíý öàãäàà íàð ÿàñàí íàð ìóíäàã þì áý.ßäàðäñàí àðä èðãýäýýñýý òîðãóóëü íýðòýé õàãàñ òåðáóì òºãðºã õóóëèàð äàëàéëãàí äýýðýìäýæ.Îäîî òýãâýë ýõ îðíûã ìààíü çàðæ áàéãàà òåðáóìòàí õóëãàé÷äûã äýýðýìäýýä ºãºº÷.Ìîíãîë îðíû ºìíº òàíãàðàã ºðãºñºí þì óó ýðõ ìýäýëòýé õóëãàé÷äûí ºìíº òàíãàðàã ºðãºñºí ¿¿ ãýäãýý õàðóóëàà÷.
    2017 оны 02 сарын 06 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • МҮБХ-ноос маргааш эх нялхасын эмнэлэгт 75 сая төгрөг хандивлана
    4 цаг 8 мин
  • Хөлбөмбөгчдөөс бизнесмэнүүд: Пеле, Роналдо болон бусад домгууд зодог тайлсныхаа дараа хэрхэн мөнгө олсон бэ? 
    4 цаг 11 мин
  • М.Мөнхгэрэл: Би + Чи = Бид болдог. Тиймээс “Бид”-ээ зөв бүтээхийн тулд эхлээд өөрийгөө сайтар таньж мэдэх нь чухал
    9 цаг 27 мин
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
    12 цаг 53 мин
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь гуравдугаар байр эзлэх бол?
    13 цаг 2 мин
  • "UB food festival” олон улсын хоолны өдөрлөгт 30 аж ахуйн нэгж 18 үндэстний хоол, зуушаар үйлчилж байна
    13 цаг 13 мин
  • ФОТО: “UB Food Festival-2026” нь Д.Сүхбаатарын талбайд дөрөвдүгээр сарын 17–26-ны хооронд зохион байгуулагдана
    17 цаг 15 мин
  • Наполи vs Лацио: Сери А-ийн 33-р тойргийн гол тоглолт
    17 цаг 30 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    17 цаг 43 мин
  • Түүхэн өв соёлоо сэргээн таниулах үзэсгэлэнгийн  түр байгууламж баригдана
    17 цаг 50 мин
  • Премьер лигийн 33-р тойргийн онцлох тоглолтууд: Аваргын өрсөлдөөн, Мерсисайд дерби, Аваргуудын лигийн төлөө тулаан
    17 цаг 51 мин
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
    17 цаг 58 мин
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
    Уржигдар 20 цаг 10 мин
  • 2026 оны NBA Плэйоффын тойм: Аваргын төлөөх 4 гол өрсөлдөгч
    Уржигдар 20 цаг 08 мин
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
    Уржигдар 18 цаг 34 мин
  • МУГТ Л.Энхрийлэн Азийн аварга боллоо
    Уржигдар 18 цаг 27 мин
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
    Уржигдар 17 цаг 16 мин
  • П.Батбаатарыг Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын даргаар томиллоо
    Уржигдар 16 цаг 01 мин
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
    Уржигдар 15 цаг 48 мин
  • Эрчим хүчний салбар дахь хувийн хэвшлийн оролцоо ба төрийн дэмжлэг хэлэлцүүлэг боллоо
    Уржигдар 15 цаг 47 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • О.Цогтгэрэл өөрийн цэргүүдээр Үндэсний Бодлогын Хороог бүрдүүлэв
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
  • Грекийн цагдаа нар цагаачдыг хөөн гаргах ажиллагаандаа цагаачдыг ашиглаж байна
  • Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
  • Грекийн цагдаа нар цагаачдыг хөөн гаргах ажиллагаандаа цагаачдыг ашиглаж байна
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК