Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Газар эзэмших эрхийн гэрчилгээг 15 жилээр сунгах захирамж гаргалаа

2017-2-06
0
ЖИРГЭХ

Нийслэлийн Газрын албанаас иргэд, аж ахуйн нэгжүүдийн газар эзэмших эрхийн хугацааг таван жилээр сунгаж ирсэн. Өнөөдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд 15 жилээр сунгах захирамж гаргалаа. Ингэснээр иргэд, ААН өөрийн эзэмшлийн газартаа үйл ажиллагаагаа тогтвор суурьшилтай,  хөрөнгө оруулалтын зөв бодлого төлөвөлт хийж,төрийн хүнд суртал,  хяналт шалгалтын давхардал , дарамтгүйгээр  ашиглах  боломжоор хангагдаж буй алхам юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Нийслэлийн зүгээс газар эзэмших, ашиглах, өмчлөх эрхийн гэрчилгээг олгож буй процесийг нээлттэй, ил тод авилгаас ангид байх “ГАЗРЫН МЕНЕЖМЕНТИЙГ САЙЖРУУЛАХ ЦОГЦ АРГА ХЭМЖЭЭ” хөтөлбөр боловсруулан ажиллаж байна. Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт газар эзэмшиж байгаа иргэд, ААН байгууллагууд газрын гэрчилгээгээ 3-5 жилээр сунгуулдаг байсан. Үүнийг өнөөдрөөс эхлэн 15 жил болгон сунгаж байна. Улсын хэмжээнд эдийн засаг хүндхэн байгаа энэ цаг үед амины орон сууцаа барих гэж буй иргэд, үйлдвэр, оффисоо бүтээн байгуулж буй ААН-үүдийг дэмжих зүй ёсны шаардлага  бий болсон. Цаашдаа Улаанбаатар хот Газрын биржтэй болно. Ингэснээрээ газрыг нээлттэйгээр, илүү зөв менежментэйгээр иргэд, аж ахуй нэгжид  олгох , эзэмшүүлэх боломжтой болно гэж үзэж байна” гэдгийг цохон тэмдэглэлээ.

 

Үүнээс хойш газар эзэмших эрхийн хугацаагаа сунгуулах шаардлагтай иргэд аж ахуйн нэгжүүдийн хүсэлт, өргөдөлийг үндэслэн ямар нэгэн тусгай шаардлага, нөхцөлгүйгээр шууд 15 жилээр сунгах аж.  Хамгийн гол шалгуур нь газрын төлбөрөө тогтмол төлдөг, тухайн газартаа үйл ажиллагаа явуулдаг байх юм.  Харин  газар эзэмших эрх авчихаад  төлбөрөө төлөөгүй, үйл ажиллагаа явуулаагүй аж ахуй  нэгж, иргэдэд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ. Газрын төлбөрөө төлөөд, эзэмшсэн газраа бүтээн байгуулалт, үйлдвэрлэл эрхлэж  байгаа иргэд , байгууллагад бол сунгалтыг шууд хийх юм байна.

 

Олон жилийн турш нийслэлийн иргэдийн хардлага, шүүмжлэлийг дагуулсаар ирсэн Газрын албаны хүнд суртал, авилгын нэг хэлбэрийг таслан зогсоосон шийдвэр болж чадсанд иргэд, аж ахуйн нэгжүүд талархан хүлээн авна гэдэгт нийслэлийн удирдлагууд итгэлтэй байгаагаа илэрхийлж байсан юм.

 

Газар эзэмших эрхийн хугацааг сунгаж буй энэхүү үйл ажиллагаа нь нийслэлийн нутаг дэвсгэрийн газрын менежментийг сайжруулах цогц арга хэмжээний хүрээнд хийгдэж байгаа хоёр дахь томоохон алхам юм. Эхний шийдвэр нь “Улаанбаатар хотын хорооллын дундах ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, оршин суугчдын амрах болон хүүхдийн тоглоомын талбай барихаас бусад буюу орон сууц, конторын /оффис/ барилга барих зориулалтаар газар шинээр олгохгүй байх” захирамж байсан юм. Цаашлаад орон сууцны цонхыг таглан нарны гэрэл хааж барилга бариулахгүй байх шийдвэр гаргасан нь жил бүр хүүхдийн тоглоомын талбайгаа хамгаалсан иргэд, тус газар барилгын ажлаа эхлүүлэх гэсэн аж ахуйн нэгжүүдийн хоорондох тэмцэлийг зогсоож чадсан зоригтой үйлдэл байсан нь нийслэлчүүдийн сайшаалыг хүлээгээд байна. Зөвхөн газар эзэмших эрхийн  гэрчилгээг  15 жилээр сунгахаас гадна Улаанбаатар хотын захирагчийн албанаас олгодог зарим  гэрчилгээ,  зөвшөөрөл олгох үйл ажиллагааг ч гэсэн  эргэн харж, жил бүр  сунгуулж, иргэдэд чирэгдэл учруулдаг төрийн дарамтыг байхгүй болгоно гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
"UB food festival” олон улсын хоолны өдөрлөгт 30 аж ахуйн нэгж 18 үндэстний хоол, зуушаар үйлчилж байна
Түүхэн өв соёлоо сэргээн таниулах үзэсгэлэнгийн  түр байгууламж баригдана
“Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • МҮБХ-ноос маргааш эх нялхасын эмнэлэгт 75 сая төгрөг хандивлана
    5 цаг 39 мин
  • Хөлбөмбөгчдөөс бизнесмэнүүд: Пеле, Роналдо болон бусад домгууд зодог тайлсныхаа дараа хэрхэн мөнгө олсон бэ? 
    5 цаг 42 мин
  • М.Мөнхгэрэл: Би + Чи = Бид болдог. Тиймээс “Бид”-ээ зөв бүтээхийн тулд эхлээд өөрийгөө сайтар таньж мэдэх нь чухал
    10 цаг 58 мин
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
    14 цаг 24 мин
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь гуравдугаар байр эзлэх бол?
    14 цаг 33 мин
  • "UB food festival” олон улсын хоолны өдөрлөгт 30 аж ахуйн нэгж 18 үндэстний хоол, зуушаар үйлчилж байна
    14 цаг 44 мин
  • ФОТО: “UB Food Festival-2026” нь Д.Сүхбаатарын талбайд дөрөвдүгээр сарын 17–26-ны хооронд зохион байгуулагдана
    18 цаг 46 мин
  • Наполи vs Лацио: Сери А-ийн 33-р тойргийн гол тоглолт
    19 цаг 1 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    19 цаг 14 мин
  • Түүхэн өв соёлоо сэргээн таниулах үзэсгэлэнгийн  түр байгууламж баригдана
    19 цаг 21 мин
  • Премьер лигийн 33-р тойргийн онцлох тоглолтууд: Аваргын өрсөлдөөн, Мерсисайд дерби, Аваргуудын лигийн төлөө тулаан
    19 цаг 22 мин
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
    19 цаг 29 мин
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
    Уржигдар 20 цаг 10 мин
  • 2026 оны NBA Плэйоффын тойм: Аваргын төлөөх 4 гол өрсөлдөгч
    Уржигдар 20 цаг 08 мин
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
    Уржигдар 18 цаг 34 мин
  • МУГТ Л.Энхрийлэн Азийн аварга боллоо
    Уржигдар 18 цаг 27 мин
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
    Уржигдар 17 цаг 16 мин
  • П.Батбаатарыг Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын даргаар томиллоо
    Уржигдар 16 цаг 01 мин
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
    Уржигдар 15 цаг 48 мин
  • Эрчим хүчний салбар дахь хувийн хэвшлийн оролцоо ба төрийн дэмжлэг хэлэлцүүлэг боллоо
    Уржигдар 15 цаг 47 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • О.Цогтгэрэл өөрийн цэргүүдээр Үндэсний Бодлогын Хороог бүрдүүлэв
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
  • Грекийн цагдаа нар цагаачдыг хөөн гаргах ажиллагаандаа цагаачдыг ашиглаж байна
  • Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
  • Грекийн цагдаа нар цагаачдыг хөөн гаргах ажиллагаандаа цагаачдыг ашиглаж байна
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК