Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дахь Хонхор орчмын автозам засварын ажил бүрэн дууссантай холбогдуулж ХО:11 “Хонхор-Офицеруудын ордон-Халдвартын эмнэлэг” чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээг 2017 оны 2 дугаар сарын 3-ны өдрөөс эхлүүлжээ.
Иргэдийн зорчин явах эрэлт хэрэгцээг үндэслэж хот талд эцсийн зогсоолыг “Халдвартын эмнэлэг” хүргэл сунган, 3 дунд багтаамжийн автобусаар үйлчилгээг явуулахаар төлөвлөсөн. Үйлчилгээг “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ эрхлэн гүйцэтгэнэ.
Үйлчлэх цагийн хуваарь:
Үйлчилгээ өглөө 7:00 цагаас 22:10 цаг хүртэл үйлчилнэ.
Эх авах: Хонхороос 7:00 Буух: Халдварт 21:48
7:45 20:20
8:29 Хонхор 22:11
Сэтгэгдэл (3)