Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо буюу Ботаникийн автобусны эцсийн буудлын хажууд “Велл март” худалдааны төвд гал гарчээ. Галын улмаас тус худалдааны төвийн хоёрдугаар давхар нь бүрэн шатсан байна. Галын дуудлагыг 2017 оны хоёрдугаар сарын 07-ны шөнийн 02:54 цагт Онцгой байдлын газар хүлээн авч, Гал түймэр унтраах, аврах 63, 35, 10, 14-р ангийн 57 албан хаагч, 11 автомашинтайгаар шуурхай ажиллаж, галыг бүрэн унтраажээ. Онцгой байдлын Ерөнхий газраас мэдээлж байгаагаар тус худалдааны төвийн хоёрдугаар давхарын 40 орчим лангуу бүхэлдээ галд автсан бөгөөд гал түймэр үүссэн нөхцөл, хохирлын хэмжээг тогтоохоор ажиллаж байгаа аж.
Сэтгэгдэл (6)