Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

МУГЖ Ж.Алтанцэцэг: Аавын минь буян заяа, Налайхын маань уул, ус намайг түшсэн байх

2012-7-16
0
ЖИРГЭХ
Монголын рок попын ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, байр суурийг бий болгон фэнүүдийнхээ хүрээг тэлж яваа дуучин маань урлагт 20 гаруй жил зүтгэж буй нэгэн. Цомог, тоглолтоороо үргэлж сюрприз барьдаг тэрбээр дуу бичлэгийн студиэс гадна “Making the Band-ll” шоу нэвтрүүлгийн төсөлд продюссерээр оролцож “Extacy" нэртэй охидын хамтлагтай болсон. Үүгээр ч зогсохгүй, охид эмэгтэйчүүдэд зориулсан гоёлын хувцасны тасаг хүртэл нээсэн.
 2012-07-10shagnal_big3 Үндэсний их баяр наадам хийгээд Ардын хувьсгалын 91 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гарган энэ сарын 10-нд боловсрол, соёл урлаг, спорт, төр захиргаа, аж үйлдвэр, зам тээвэр, хууль эрх зүй, хэвлэл мэдээлэл, мал аж ахуйн салбарт олон жил үр бутээлтэй ажилласан зарим хүнд Монгол Улсын гавьяат цол, төрийн одон, медаль хүртээсэн билээ. Тэдний нэг нь “Prosounds” дуу бичлэгийн студийн захирал, дуучин Жарантайн Алтанцэцэг юм.

  Монголын рок попын ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, байр суурийг бий болгон фэнүүдийнхээ хүрээг тэлж яваа дуучин маань урлагт 20 гаруй жил зүтгэж буй нэгэн. Цомог, тоглолтоороо үргэлж сюрприз барьдаг тэрбээр дуу бичлэгийн студиэс гадна “Making the Band-ll” шоу нэвтрүүлгийн төсөлд продюссерээр оролцож “Extacy" нэртэй охидын хамтлагтай болсон. Үүгээр ч зогсохгүй, охид эмэгтэйчүүдэд зориулсан гоёлын хувцасны тасаг хүртэл нээсэн.

   Удахгүй хүүхдийн сувилал байгуулахаар зорьж яваа дайчин, хөдөлмөрч бүсгүй гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Ингээд түүнтэй ярилцсанаа толилуулъя.

-Гавьяат цолоор энгэрээ мялаасанд тань баяр хүргэе. Нэгэнтээ та “Гавьяа шагналын төлөө бус уран бүтээлийнхээ талбарт шаргуу хөдөлмөрлөж явна” гэж хэлсэн удаатай. Мэдээж хэрэг, энэ шагналыг аваасай гэж олон хүн хүсч байсан нь нууц биш байх?

-Маш их баярлалаа. Би долдугаар сарын 9-нд Налайхын уурхай байгуулагдсаны 90 жилийн ойн баярт зориулсан хүндэтгэлийн концертод оролцох гээд явж байсан юм. Тэгтэл энэ баяртай мэдээг дуулаад сэтгэл минь их догдолсон шүү. Аав минь уурхайчин хүн байсан. Би ч гэсэн Налайх дүүрэгт өсч торнисон болохоор энэ газартаа их хайртай. Магадгүй намайг аавын минь буян заяа, Налайхын маань уул, ус түшсэн байх. Төрийн одон медалиар энгэрээ мялаах баярт мэдээг Налайх руу явах замдаа мэдсэн болохоор бүр ч их бэлэгшээсэн. Тэгээд баярын концертын тайзан дээр гараад бараг дуулж чадахгүй шахам баярлаж догдолсон, цээжин дотор нэг юм огшоод байж билээ. Юутай ч, би дуугаа дуулчихаад энэ баярт мэдээгээ хамгийн түрүүнд гэр бүлийнхэндээ дуулгах гэж яарч байлаа. Маргааш нь Налайхаас ирээд шагналаа гардсан даа.

-Таны хувьд бас битүүхэндээ хүлээж байсан болов уу гэж боддог?


-Би урлагийн салбарт 20 гаруй жил зүтгэж явна. Монголын соёл урлагийн салбарт өөрийн гэсэн хувь нэмрийг оруулж, шинэ залуу уран бүтээлчдийг дэмжих зорилгоор “Prosounds”cтудиэ байгуулаад өдгөө гурав дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Мөн эх орныхоо нэрийг олон улсын тавцанд гаргаж, гадаад дотоодын томоохон фестивальд амжилттай оролцож байсан. Монгол Улсынхаа соёл урлагийн салбарыг уран бүтээлээрээ дамжуулан дэлхийд таниулж дөрвөн ч удаа Гран при шагналыг авсан шүү дээ. Түүнээс гадна олон төрлийн уралдаан тэмцээнээс хүртсэн шагнал зөндөө бий. 2009 онд студийн маань нээлтэд Дэлхийн урлагийн холбооны төлөөлөгчид ирж оролцсон. Энэ үеэр надад тус холбооны “Мастер уран бүтээлч” гэсэн цолыг өгч байгаагаа мэдэгдсэн. Энэ шагналыг уран бүтээлчийн хувьд дуулж хуурдахаас гадна урлаг соёлын салбарт тодорхой хэмжээний хувь нэмэр, хөрөнгө оруулалт хийж чадсан хүнд өгдөг учиртай юм билээ. Тэгэхээр дээр дурдсан гурван зүйлийг минь үнэлсэн, бас уран бүтээлийн их замд минь урам хайрлаж энэ том шагналыг надад гардуулсан болов уу. Гавьяа шагналыг дагаад их итгэл найдвар, өндөр үүрэг хариуцлага ирдэг юм байна. Цаашид маш олон зүйлийг хийнэ ээ. Уран бүтээл, хүмүүнлэгийн ажил, бизнес гээд би ер нь олон талын ажилд идэвхтэй оролцдог, амьдралд их нийтлэг ханддаг хүн юм уу даа. Мэргэжлийн уран бүтээлч хүний хувьд, хийж бүтээсэн бүхнээ эргээд харахад ийм гавьяа шагнал авах эрхтэй гэж өөрийгөө бодож явсан минь үнэн.

-Шинэ цомог, тоглолтоос гадна охидын хамтлагтаа хүртэл анхаарал тавиад таны амьдрал тэр чигээрээ уран бүтээл болчихдог юм шиг ээ?

-Тийм шүү /инээв/. “Mak­ing the Band-il” шоуны төсөл маш амжилттай хэрэгжсэн. Одоо охидын хамтлаг маань уран бүтээлээ хийгээд сайхан явж байгаа. Миний хувьд, уран бүтээлээ тасралтгүй үргэлжлүүлсээр өдийг хүрлээ. Мэдээж хэрэг, өнгөрсөн хугацаанд саад бэрхшээл тулгарсан ч би цаг ямагт идэвхтэй, дайчин амьдарсан. Поп дууны цомгууд маань аль хэдийн үзэгч, сонсогчдын хүртээл болсон. Араас нь ардын дууны, хүүхдийн дууны цомог гаргалаа. Тун удахгүй пoп опера дуунуудаар цомог гаргана. Ирэх аравдугаар сард гурав дахь бие даасан тоглолтоо хийх гээд бэлтгэл ажилдаа орчихсон явж байна. Энэ мэтээр миний амьдрал тэр чигтээ л уран бүтээл болчихдог нь үнэн юм.

-Цол авмагц хүмүүс мялаалга, найраа хэдийд хийх вэ гээд асуугаад эхэлчихсэн байх?

-Тэгдэг юм байна лээ. Одоохондоо энэ талаар ярьж, төлөвлөсөн юм алга. Бусад хүмүүс цолоо аваад л найр наадам хэдийд хийх тухайгаа яриад төлөвлөчихдөг гэсэн. Би жижиг зүйлд ч гэсэн ач холбогдол өгч, анхаарал хандуулах дуртай. Тэгэхээр ийм том гавьяа шагнал авчихаад яаж зүгээр суухав. Рок попын уран бүтээлчид, найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ хамт баяраа хуваалцана даа.

-Энгэрийг нь мялаасан дээлээ хэдийд зэхсэн бол. Эсвэл таны гоёлын шүүгээнд байсан юм уу?

-Миний гоёлыг урлаж, олон жил хамтарч ажилласан Халиунаа гэж үйлчин бүсгүй бий. Шагнал авах гэж байгааг минь дуулаад ердөө л ганцхан хоногийн дотор үндэсний загвартай шар торгон даашинз урлаж өгсөн шүү. Хормой нь их гоё, харин энгэр нь битүү юм билээ. Угаасаа шагнал авахад битүү энгэртэй дээл өмсөх ёстой юм гэсэн.

-Та авсан шагнал, өргөмжлөл, цом, тэмдэг болон цомог, DVD-гээ студийнхээ өрөөнд байрлуулдаг юм билээ. Энэ шагналаа ч мөн тэнд залах уу?


-Одоогоор гэртээ хадгалж байгаа. Шагнал авч байгаа зураг маань бэлэн болохоор гоё жаазанд хийнэ. Тэгээд цол тэмдэгтэйгээ цуг “Prosounds” студид байгаа өөрийнхөө өрөөнд аваачна даа. Би өнгөрсөн жил урлагийн бурхан Янжинлхамыг өрөөндөө залсан. Энэ шагналыг бурхныхаа өмнө зална гэж бодож байгаа шүү.

Р.Мөнгөн

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • (182.160.10.238)
    Yamarch urlagiin hun bish shuude uuriiguu medreesh saraa helee bizdee.
    2012 оны 07 сарын 25 | Хариулах
  • (202.170.80.42)
    altaad bayar hurgie. Gehdee daruuhan baisan ni deer. Dandaa bayarhaj yriltslaga ogoh hereggui
    2012 оны 07 сарын 18 | Хариулах
  • (124.158.93.48)
    Элбэгээ *** бүүр завхартал нь шоу хийх юм аа.
    2012 оны 07 сарын 17 | Хариулах
  • Бянт (202.131.225.226)
    Гавьяатыг 20 сая төг цаасаар авдаг гээ биз дээ, уул усаа хавчуулж яах нь вэ дэ
    2012 оны 07 сарын 17 | Хариулах
  • (49.0.197.16)
    Tand oshoo ikh ajiliin amjilt husei
    2012 оны 07 сарын 17 | Хариулах
  • (202.70.46.201)
    Энэ дуучид гэж горьдсон юмнууд! Эх орондоо жинхэнэ ходолморлож байгаа хун ээ олж шагнаж унэхээр чадахгуй байна
    2012 оны 07 сарын 17 | Хариулах
  • (202.55.191.57)
    Artisan boos shig Muuhai avgai. Sain ch duu chin bish. Aimaar Muuhai tsarai, Muuhai bietei, yag tairdas
    2012 оны 07 сарын 17 | Хариулах
  • (202.21.105.1)
    Odoo um gj sonin boljee. Nasaaraa hunii huuhduudiig humuujuulsen bagsh nar, hunii eruul mendiig hamgaalsan emch nart ter shagnaliig n ugdguin baij zugeer neg duulsan umnuudad ugdug tiim shudraga tur bii boljee
    2012 оны 07 сарын 16 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
    5 цаг 29 мин
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
    7 цаг 39 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
    15 цаг 35 мин
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
    Уржигдар 17 цаг 00 мин
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    Уржигдар 15 цаг 52 мин
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    Уржигдар 14 цаг 28 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    Уржигдар 14 цаг 04 мин
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    Уржигдар 11 цаг 38 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    Уржигдар 10 цаг 24 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    Уржигдар 09 цаг 43 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    Уржигдар 09 цаг 30 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    Уржигдар 08 цаг 30 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    2026-06-30
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    2026-06-30
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    2026-06-30
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    2026-06-30
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    2026-06-30
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    2026-06-30
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    2026-06-30
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • Кино календарь: Зуны амралтаар үзэх зургаан кино
  • "Хүрээ цам- Даншиг наадам"-ын бөхийн барилдааны дөрвийн даваа 15:00 цагт эхэлнэ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
  • З.Мэндсайхан: Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Хүрээ цам-Даншиг наадамд Монголын Бурханы Шашинтны Тэргүүн, Оройн дээд Очирдара Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт мориллоо
  • Дархан сумын хөгжлийн гарц, шийдлийг намын гишүүдтэй хамтдаа хэлэлцлээ
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК