Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхээс өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Тус шүүхийн 2016 оны тайлан мэдээнд дүн шинжилгээ хийхэд Мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, борлуулах гэмт хэрэг бусад гэмт хэргээс хамгийн их өссөн үзүүлэлттэй байна. Дээрх гэмт хэрэг өнгөрсөн онд Улсын хэмжээнд эрүүгийн шүүхээр 72 хэргийн 130 хүнд ял шийтгэл оногдуулсан нь өмнөх он буюу 2015 онтой харьцуулахад эрүүгийн хэргийн тоо 71.4%, ял шийтгүүлэгчдийн тоо 71.1 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан байна.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүдийн тухайд Мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, борлуулах гэмт хэргийг тус онд 85 хүнд холбогдох 45 эрүүгийн хэргийг шийдвэрлсэн нь улсын хэмжээнд шийдвэрлэсэн энэ төрлийн гэмт хэргийн 62.5%-ийг эзэлж байна.