Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Бизнесийнхэн Улаанбаатарын агаарын бохирдолыг бууруулахад хамтарна

2017-2-08
0
ЖИРГЭХ

Нийслэлийн хөгжлийг дэмжиж, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах, бизнес эрхлэгчдийн нийтлэг эрх ашгийг хамгаалж, хөрөнгө оруулалтыг дэмжих зорилгоор байгуулагдсан “Улаанбаатар хотын худалдааны танхим” өнөөдөр гишүүдийнхээ дунд энэ оны анхны уулзалтаа хийлээ. Уулзалтын  энэ удаагийн зочноор  Нийслэлийн засаг дарга бөгөөд  Улаанбаатар хотын захирагч С.Батболд  уригдан оролцож, агаарын бохирдлын асуудлыг хөндөж, нийслэлээс хийж хэрэгжүүлж буй арга хэмжээ, бодлогын талаар нээлттэй ярилцлаа. Танхимын гишүүн байгууллагуудын зүгээс агаарын бохирдлыг бууруулах шийдлүүдийг танилцуулсан юм.

“Улаанбаатар хотын худалдааны танхим“-ын гишүүд нь улсдаа татвараа тогтмол төлдөг, иргэдээ ажлын байраар хангахад онцгой анхаарахын зэрэгцээ  бүтээн байгуулалтад ч  Монгол улсдаа манлайлдаг тэргүүлэгч компаниуд юм.  Тус танхимын  Ерөнхийлөгч  Ж.Оюунгэрэл хэлэхдээ “Хотын агаарын бохирдолыг бууруулах асуудалд бизнесийнхэн  ямагт анхаарч ирсэн.  Цаашид ч төлөвлөгөөт ажлуудыг хийж, гадны туршлагыг  нэвтрүүлэх, төсөл хөтөлбөр хэрэгжүүлнэ. Ингэхдээ Улаанбаатар хотын удирдлагууд, мэргэжилтнүүд, Агаарын бохирдолыг бууруулах ажлын хэсэгтэй хамтран ажиллана” гэлээ.  Тиймээс энэ удаагийн зочноор  хотын даргыг урьж, бодлого шийдвэр, хэрэгжүүлэх ажлыг нь сонсож, хэлэлцүүлэг өрнүүллээ.

 

Хотын дарга хэлэхдээ “Хотын агаарын бохирдлын 80 хувь нь гэр хорооллоос үүдэлтэй. Дэлхийн агаарын бохирдол ихтэй бусад хотууд ихэвчлэн хүнд үйлдвэр хөгжүүлсэнтэй холбоотой байдаг бол манай хотынх стандартын шаардлага хангаагүй энгийн зуухны галлагаатай холбоотой байдаг. Тэгэхээр бидэнд шийдэлд хүрэх амархан гэж болно. Бид уламжлалт технологи, амьдрах хэв маягаа өөрчилж чадвал агаарын бохирдлыг бууруулах боломжтой гэж харж байна. Үүнтэй эдийн засгийн, захиргааны зэрэг олон арга замаар тэмцэнэ. Үүнээс гадна бүгд хамтдаа тэмцэх нь чухал. Агаарын бохирдлын гол шалтгаан нь амжиргааны түвшин, ядуурал. Тэгэхээр агаарын бохирдлыг уг үндсээр нь арилгая гэвэл эдийн засгийн өсөлт. Хүн ажилтай, орлоготой болвол амьдрах орчноо сайжруулна. Худалдааны танхимын гишүүд ч энэ асуудалд анхаарлаа хандуулаасай гэж хүсч байна.” гэлээ.

 

Тэрбээр цааш хэлсэн үгэндээ “Хотын захирагчийн хувьд би 3 захирамж гаргасан. Суурьшлын бүсийг тодорхойлж, агаарын чанарын бүсчлэлийг тогтоон, хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан. Тухайлбал, 4 дүгээр бүс буюу хотын төвийн хэсэгт 10 дугаар сарын 1 гэхэд яндангаас утаа гарахгүй байх ёстой. 10 дугаар сарын 1 гэхэд Улаанбаатар хотод багануурын нүүрс түлэхгүй. Төрөөс татаас авдаг айл өрхүүдэд түүхий нүүрс тараахгүй, зөвхөн сайжруулсан түлш олгоно. Эдгээр арга хэмжээнд аж ахуйн нэгжүүдийн оролцоо маш их чухал юм. Үүнээс гадна хяналтыг сайжруулж, иргэдийн оролцоог нэмэгдүүлнэ. Агаарын бохирдол үүсэхэд нөлөөлж, захирамж зөрчсөн иргэн, аж ахуйн нэгжийн талаар мэдээлсэн иргэнийг урамшуулна. Иргэдэд зөвхөн Багахангай, Налайх, Багануур дүүрэгт газар олгоно. Төв аймгийн Улаанбаатар хоттой хиллэдэг сумуудад үйлдвэр, аж ахуйн газар байгуулж, ажлын байр бий болгоно. Та бүхнийг дэмжин ажиллахыг хүсье.” гэсэн юм. 

 

Гишүүн байгууллагуудын зүгээс агаарын бохирдлыг бууруулах арга замын талаар өөр өөрсдийн саналыг танилцууллаа. Тухайлбал, агаарын бохирдол үүсгэх гол шалтгаан болох гэр хорооллын механик өсөлтийг байхгүй болгохын тулд хотоос гадагш ажлын байрыг олноор бий болгох, иргэд ажиллаж амьдрах таатай орчныг бүрдүүлж өгөх хэрэгтэй гэв. Мөн банк, барилгын салбарыг гацаанаас гаргах нь агаарын бохирдлыг бууруулахад нөлөөлнө гэж үзлээ.

 

Автомашинаас ялгарч байгаа утаанаас үүдэлтэй агаарын бохирдол аль ч улиралд арилахгүй. Тиймээс нийтийн тээвэрт шингэрүүлсэн нефтийн хий ашигладаг автобусыг нэвтрүүлэх хэрэгтэй гэлээ. Түүхий нүүрсний хэрэглээг халахын тулд өдөрт 6-8 цаг цахилгаан зарцуулж дулаанаа нөөцөлдөг дулаан хадгалагч төхөөрөмжийг гэр хорооллын айл өрхүүд ашиглах хэрэгтэй зэрэг саналуудыг гишүүн байгууллагууд гаргаж байна. Агаарын бохирдлыг бууруулахад нийслэлийн зүгээс аж ахуйн нэгж байгууллага, бизнесийнхэнтэй хамтарч ажиллана гэдгийг хотын дарга хэллээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
"UB food festival” олон улсын хоолны өдөрлөгт 30 аж ахуйн нэгж 18 үндэстний хоол, зуушаар үйлчилж байна
Түүхэн өв соёлоо сэргээн таниулах үзэсгэлэнгийн  түр байгууламж баригдана
“Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • МҮБХ-ноос маргааш эх нялхасын эмнэлэгт 75 сая төгрөг хандивлана
    5 цаг 38 мин
  • Хөлбөмбөгчдөөс бизнесмэнүүд: Пеле, Роналдо болон бусад домгууд зодог тайлсныхаа дараа хэрхэн мөнгө олсон бэ? 
    5 цаг 41 мин
  • М.Мөнхгэрэл: Би + Чи = Бид болдог. Тиймээс “Бид”-ээ зөв бүтээхийн тулд эхлээд өөрийгөө сайтар таньж мэдэх нь чухал
    10 цаг 57 мин
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
    14 цаг 23 мин
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь гуравдугаар байр эзлэх бол?
    14 цаг 32 мин
  • "UB food festival” олон улсын хоолны өдөрлөгт 30 аж ахуйн нэгж 18 үндэстний хоол, зуушаар үйлчилж байна
    14 цаг 43 мин
  • ФОТО: “UB Food Festival-2026” нь Д.Сүхбаатарын талбайд дөрөвдүгээр сарын 17–26-ны хооронд зохион байгуулагдана
    18 цаг 45 мин
  • Наполи vs Лацио: Сери А-ийн 33-р тойргийн гол тоглолт
    19 цаг 0 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    19 цаг 13 мин
  • Түүхэн өв соёлоо сэргээн таниулах үзэсгэлэнгийн  түр байгууламж баригдана
    19 цаг 20 мин
  • Премьер лигийн 33-р тойргийн онцлох тоглолтууд: Аваргын өрсөлдөөн, Мерсисайд дерби, Аваргуудын лигийн төлөө тулаан
    19 цаг 21 мин
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
    19 цаг 28 мин
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
    Уржигдар 20 цаг 10 мин
  • 2026 оны NBA Плэйоффын тойм: Аваргын төлөөх 4 гол өрсөлдөгч
    Уржигдар 20 цаг 08 мин
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
    Уржигдар 18 цаг 34 мин
  • МУГТ Л.Энхрийлэн Азийн аварга боллоо
    Уржигдар 18 цаг 27 мин
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
    Уржигдар 17 цаг 16 мин
  • П.Батбаатарыг Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын даргаар томиллоо
    Уржигдар 16 цаг 01 мин
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
    Уржигдар 15 цаг 48 мин
  • Эрчим хүчний салбар дахь хувийн хэвшлийн оролцоо ба төрийн дэмжлэг хэлэлцүүлэг боллоо
    Уржигдар 15 цаг 47 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • О.Цогтгэрэл өөрийн цэргүүдээр Үндэсний Бодлогын Хороог бүрдүүлэв
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
  • Грекийн цагдаа нар цагаачдыг хөөн гаргах ажиллагаандаа цагаачдыг ашиглаж байна
  • Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
  • Грекийн цагдаа нар цагаачдыг хөөн гаргах ажиллагаандаа цагаачдыг ашиглаж байна
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК