Ноён уулыг ашиглах эсэх талаар шүүх хурал өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд 09 цагт шүүх хурал нь болно.
Тус хурал Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд болсон ч тодорхой шалтгааны улмаас хойшилсон билээ. Тодруулбал, Засгийн газрыг гуравдагч этгээдээр оруулна гэсэн шалтгаанаар дахин хойшилсон. Ингэхдээ Засгийн газраас тодруулга авч, итгэмлэгдсэн төлөөлөгчөө илгээх санал шүүхээс хүргүүлсэн байна.
Ноён уулын баялгийн 66 хувийг “Сентерра Гоулд” ХХК, 34 хувийг төр эзэмшихээр болсон байдаг. Гэтэл ашиглалтын дөрвөн лиценз нь “Сентерра Гоулд” ХХК- эзэмшдэг. Харин энэ лицензийг хүчингүй болгож өгнө үү хэмээн “Ноён уулаа аваръя” ТББ Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд хандаад байгаа.
Уг хэрэгт хариуцагчаар Ашигт малтмал, газрын тосны газрын хэрэг эрхлэх газар оролцож байгаа юм.